Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Цаашид юу болох вэ гэсэн тайлбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг сэтгүүл бол Mongolian Mining Journal

Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах:

Mongolian Mining Journal бол Монголын эдийн засгийн маш чухал салбарын тулгамдаж байгаа асуудлуудад төвлөрч, тодорхой мэргэжилтнүүдийн мэдээлэл, байр суурь, тоймыг өгч байдаг маш чухал мэдээллийн эх сурвалж. Ялангуяа уул уурхайн салбарт бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс, хууль тогтоогчид, эдийн засагчид, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд мэдээллийн маш чухал эх сурвалж юм болов уу гэж боддог.

Өнөөдөр Монголын зах зээл дээр сэтгүүлүүд хөгжин цэцэглэж байгаа. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд зах зээл нь хумигдаад тоо нь багасч буй энэ үед сэтгүүлүүдийн тоо ч нэмэгдэж, борлуулалт нь ч өсч байна. Үүн дотор өөрийн гэсэн баттай байр суурь эзэлсэн, байнгын хэрэглэгч уншигчтай сэтгүүл бол Mongolian Mining Journal. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид юуг хүсч байна гэхээр найдвартай мэдээлэл, тайлбар хүсч байна. Зүгээр нэг болоод өнгөрсөн үйл явдлыг боллоо гэж мэдээлэхээс илүү уг мэдээлэл ямар ач холбогдолтой, юуг өөрчлөх гэж байгаа, урьд нь юу болж байсан, цаашид юу болох вэ гэсэн тайлбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг сэтгүүл бол Mongolian Mining Journal гэж хардаг. Зах зээлийн хэрэгцээгээ маш зөв мэдэрсэн, өөрийн байр сууриа баттай эзэлж чадсан сэтгүүл болохоор танай сэтгүүлд таван  жилийн ойн баяр хүргэж, цаашдын ажилд тань амжилт хүсье.