Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Байр сууриа алдахгүй явах ёстой шүү

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

Mongolian Mining Journal сэтгүүлийн таван жилийн ойн баярын мэндийг сэтгүүлийн хамт олонд хүргэе. Энэ сэтгүүл маш чухал мэдээллүүдийг өөртөө агуулдаг гэж би боддог. Миний хувьд цаг зав багатай учраас мэдээллийн олон эх сурвалж ашиглах боломж гардаггүй. Харин Mining Journal сэтгүүлээс уул уурхайтай холбоотой тоо баримт, техник технологи гэх мэт бүх талын мэдээллийг багцалж авч чаддаг.

Мөн сэтгүүлд ажиллаж байгаа багийнхан зөв менежментээр ажиллаж байгаа санагддаг. Түүнчлэн мэдээллийг зөв байрлуулдаг нь сэтгүүлийн дизайнтай холбоотой байх. Уул уурхайн салбарын мэдээ мэдээллийг цаашдаа ч монголчууддаа тасралтгүй хүргэж, байр сууриа алдахгүй явах ёстой шүү гэж сэтгүүлийн хамт олонд хэлмээр байна. Ирэх жилүүдэд сэтгүүлээ онлайн хэлбэр рүү түлхүү оруулбал илүү амжилттай ажиллана гэж бодож байна.