Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан ойр ойрхон Эрдэнэт, Дархан руу “давхин” тун завгүй байна. Хөтөлийн “Цемент Шохой”-н үйлдвэрийг төрийн өмчид авсны дараа засаг “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн баталж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-ийн “Кью Эм Си” компанитай байгуулсан Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэн авлаа.
Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг менежментийн шинэ баг нь 2023 онд IPO гарган бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгохоо энэ үеэр амлав. Үүний өмнө тус үйлдвэрийн бүх татварыг улсад төлж барагдуулах их ажилтай.