Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Г.БАТЦЭНГЭЛ: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЗАРЧИМД З ТАЛЫН ТЭГШ ОРОЛЦОО ЧУХАЛ

 

Т.Бямбанаран

"MiningWeek & MinePro 2025" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын эхний өдөр “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба Хариуцлагатай уул уурхай" сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө. Монгол Улсын уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, цаашдын бодлого зохицуулалт, хариуцлагатай уул уурхай ба орон нутагт хүртээх өгөөжийн талаарх талуудын байр суурийг тодруулснаараа онцлог юм.

Хэлэлцүүлгийг МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл чиглүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, "Орано Майнинг" компанийн Гүйцэтгэх захирал Ксавье Сэнт Мартэн Тийэ нар оролцлоо.

ОРЛОГЫН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ БОЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ СОРИЛТ

Г.Батцэнгэл: Хариуцлагатай уул уурхайн зарчимд гурван талын тэгш оролцоо чухал. 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан ашиг малтмалын нөөцийн хуваарилалтын тухай Таны байр суурийг сонсмоор байна.

Г.Дамдинням: Уул уурхайн салбарт мөрдөгдөж буй чухал хуулиудын нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль бөгөөд үүний хүрээнд хамгийн гол асуудал нь "Revenue Distribution Management" буюу байгалийн баялгаас олсон орлого шударга хуваарилагдаж байгаа эсэх юм. Энэ нь нийгмийн маргааны гол эх сурвалж болдог.

Өнөөдөр уул уурхайн салбарын асуудал мэт харагдаж буй олон зөрчил үнэн хэрэгтээ орлого хэрхэн хуваарилагдаж байгаатай холбоотой. Манай улсын эрх зүйн хүрээнд уул уурхайн орлогын дийлэнхийг "Ирээдүйн өв" санд хадгалдаг ч тэр нь ердөө 4-5%-ийн өгөөж өгдөг. Харин нэг талаас Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргаж хэрэглэсээр байгаа нь бодлогын зөрчил үүсгэж байна.

Тэгтэл уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд 21.6% хүртэлх хэмжээний өндөр татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) төлж байгаа ч нөгөө талдаа иргэдийн амьдралд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам гүүр зэрэг анхан шатны үйлчилгээ хүрэлцээгүй хэвээр байгаа нь нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, төр засаг "өрмийг" нь хамж аваад байна гэсэн үг. Харин ААН-үүд өндөр хувиар татвар төлдөг ч энэ орлогоос иргэдэд шууд хүртээдэггүйд хамаг асуудлын зангилаа оршино.

Үүнийг шийдвэрлэж, орлогыг шударга хуваарилах 3 үндсэн зарчим бий. Нэгдүгээрт, баялгаас орж ирсэн орлогын 50%-ийг ирээдүйдээ зориулж хадгалах бөгөөд тэрхүү хөрөнгийг өсгөж, үр өгөөж бий болгох ёстой. Хоёрдугаарт, уурхайн бүс нутагт амьдарч буй иргэдийн асуудлыг АМНАТ-ийн тодорхой хувиар шийдэх ёстой. Гуравдугаарт, төрийн өмчит компанийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлж, АМНАТ-ийг иргэдэд хүртээмжтэй болгох ёстой.

АМНАТ бол хамгийн найдвартай орлого. Энэ нь ард иргэдийн халаасанд шууд орж, амьдралд нь бодит дэмжлэг болох учиртай. нийгмийн Үүнийг хэрэгжүүлээгүйгээс эсэргүүцэл үүсээд байна гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.

Эцсийн дүндээ хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 2 дахин бага хэмжээнд хүрчихсэн гажуудалтай тогтолцоо руу орчихоод байна. Улмаар уул уурхайн салбарын хөгжил саарч байна.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ШИНЭ БОДЛОГО: 50+1 ЗАРЧИМ

Г.Батцэнгэл: "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд стратегийн болон стратегийн бус ордуудын төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломж бий юу?

С.Наранцогт: Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудын менежмент, үр ашиг муу байна гэсэн шүүмжлэл олонтаа байсан. Үүнийг цэгцлэхийн тулд сүүлийн 2 жил гаруй хугацаанд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж эхэллээ. Төрийн өмчит уурхайн компаниуд томоохон ордуудыг дангаараа удирдах бус, харин хөрөнгө, менежмент, туршлагаар шалгарсан хөрөнгө оруулагчидтай харилцан үр ашигтайгаар хамтран ажиллах бодлого руу шилжиж байна.

Бидний зарчим тодорхой болсон. "Орано Майнинг" компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу "50+1" буюу 51%-ийн өгөөж Монгол Улсад ногдоно.

Одоо бид "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэт" үйлдвэр зэрэг төрийн өмчит компаниудын эзэмшдэг томоохон ордууд дээр ч дээрх нөхцөлийг хангах үнэлгээний ажлыг хийж байгаа. Төр бүх ордыг дангаараа удирдах биш, гадаад, дотоодын түншүүдэд эрх олгож, "50+1" зарчмыг баримтлах нь зөв гэж үзэж байгаа.

Мөн олон жил яригдсан боловсруулах үйлдвэрийн суурийг тавих цаг болсон. Нэг компани бүх дэд бүтэц, үйлдвэрээ дангаараа барьж, байгуулна гэдэг ахадсан ажил. Харин төрийн өмчит компаниуд Үйлдвэрлэл, технологийн паркийн (ҮТП) үндсэн дэд бүтцийг бий болгож, зургаан ҮТП-ийн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг эхлүүлэхэд манлайлах үүрэгтэй.

Ган, зэс, нүүрс, коксын үйлдвэрүүдийг төр өөрөө ажиллуулахгүй, харин технологи, менежментээр тэргүүлэх хувийн хэвшлийн компаниуд болон хөрөнгө оруулагчдад хариуцуулна. Гэхдээ бид хэд хэдэн "вето" (хориг тавих) эрхээ эдлэх бөгөөд гол шаардлага нь Монгол Улсын шууд хүртэх өгөөж 51% байх, мөн байгаль орчны өндөр стандартыг чанд сахих явдал юм.

Ингэснээр "төр засаг томоохон ордуудыг дангаараа удирдана" өөрчлөгдөж байна. гэсэн ойлголт

"ОРАНО МАЙНИНГ" КОМПАНИЙН ХЭТИЙН ЗОРИЛГО "ЗӨӨВЧ-ОВОО" ТӨСЛӨӨР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Г.Батцэнгэл: "Орано Майнинг" компани олон улсад, тэр дундаа манай хөрш зэргэлдээ Казахстан улсад хөрөнгө оруулалт хийж ирсэн. Яагаад Казахстан улсад ийм их цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулсан бэ? Хөрөнгө оруулах дараагийн чиглэл нь Монгол Улс мөн үү?

Ксавье Сэнт Мартэн Тийэ: "Орано" компани 25 жилийн өмнө Казахстан улсад уран олборлох төслийг газар доор уусган олборлох (ISR буюу ГДУО) технологи ашиглан хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтаа хийж эхэлсэн. Бидний анхны гол зорилго гурван үндсэн чиглэлтэй байлаа. Тухайлбал, ГДУО технологийг бүрэн эзэмших, орон нутгийн чадварлаг баг бүрдүүлэх, мөн урт хугацааны өсөлт, тогтвортой хөгжлийг хангах явдал байв.

Энэхүү стратеги амжилттай хэрэгжиж, энэ оны 7 дугаар сарын 3-нд Казахстан улсын Өмнөд Торткудук дэх уран боловсруулах шинэ үйлдвэрээ албан ёсоор нээсэн. Уг орд 46.00 тонн ураны нөөцтэй гэдэг нь тогтоогдсон. Бид 2026 оноос жилд 4.000 тонн уран үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа.

Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой Гэхдээ Казахстаны нэгэн адилаар Монгол Улсад хэрэгжүүлж буй ураны төсөлд ч мен адил амжилтад хүрэхийг зорьж байна. Манай компани Монголд анх 20 гаруй жилийн өмнө хөл тавьж, өргөн хүрээний геологийн хайгуул, судалгаа явуулсны үр дүнд чухал ак Халбогдолтой ураны ордыг илрүүлсэнюм. Үүний дараа туршилтын байгууламж барьж, ордын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ГДУО технологийн ашиглалтыг харуулж чадсан. Энэ алхмын хүрээнд бид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж Дорноговь аймагт уг технологийг нэвтрүүлсэн уурхай ажиллуулахын ач холбогдлыг тодорхой харуулсан гэдэгт итгэлтэй байдаг.

Энэ бүхэн маш үр дүнтэй, харилцан ашигтай үйл явц байлаа. Тодруулбал, "Орано" компанийн хувьд Монголд хэрхэн мэргэжлийн баг бүрдүүлж, үр дүнтэй ажиллах талаар туршлага хуримтлуулсан бол Монголын талын хувьд манай компанийн алсын хараа, үйл ажиллагааг улам сайн ойлгох боломж бүрдсэн билээ. Саяхан манай хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, Монголын нөхцөл байдалд тохируулан харилцан ашигтай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь томоохон ахиц болсон.

Одоогоор бид Монгол Улсын Засгийн газартай хамтран төслөө хэрэгжүүлэх шатанд орсон бөгөөд аль болох богино хугацаанд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр зорьж байна.

"Орано Майнинг" компанийн урт хугацааны зорилго дан ганц "Зөөвч-Овоо" төслөөр хязгаарлагдахгүй. Эрх зүйн болон хамтын ажиллагааны орчин бүрэлдсэнээр үйл ажиллагаагаа урагшлуулах бат бөх суурь л тавигдлаа. Бид ойрын ирээдүйд хайгуулын ажлаа сэргээн, "Зөөвч-Овоо" төслөө цааш өргөжүүлэхээр төлөвлөж байгаа.