Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

 

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа. Энэ удаагийн дугаарт

“Метан хий монголчуудын алдагдсан боломж болчих вий”  

  • “Манай улсын хувьд Засгийн газарт эрсдэлгүй, одоогийн нөхцөлд хамгийн тохиромжтой нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж үздэг. Хөрөнгө оруулагч 100% эрсдэлээ үүрнэ, ашиг олбол Засгийн газартай хуваадаг зарчимтай. Гэтэл метан хийн хайгуул, олборлолтын компаниуд энэхүү гэрээг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм...

Б.Сүнжидмаа: Метан хий байгаа эсэхийг геологийн судалгаагаар тогтооно  

  • Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа метан хийн салбарын талаар ярьсан юм. Тэрбээр, 2014 оны Газрын тосны тухай хуулийг мэргэжлийн хүмүүс маш сайн судалж, олон улсын туршлага дээр үндэслэж хийсэн нь хуулийг хэрэгжүүлэх явцад анзаарагддаг. Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийнхэн метан хийг олборлох боломжийн талаар асууж байгаа нь зөв. Гэхдээ метан хий эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал газрын гадаргаас 3001000 метрийн гүнд үүсдгийг олон улсын геологичид судлаад тогтоосон.

“Уул уурхайд түшиглэсэн IT мэдлэгийг экспортолно” 

  • “Эрдэнэс Ай Ти Консорциум” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Буянмөнх “Уул уурхайн салбар Монголын хамгийн том салбар. Энэ салбар ил тод, шударга хөгжсөн тохиолдолд бусад салбарт хөгжлийн зөв суурь тавигдана. Бид зөвхөн IT салбараас гадна уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь чухал гэж үзсэн. Манай салбар олон улсын түвшнээс хоцроогүй, харин тэргүүлэх хэмжээнд ирсэн. Технологийн хөгжлийн ур чадвар ч ахисан. Бид уул уурхайд түшиглэсэн IT мэдлэгийн экспортыг хөгжүүлэх том амбийцтай” хэмээн үндэсний нэгдлийн байр сууриа “Уул уурхайн биржийн эко систем” форум анх удаа хувийн хэвшлийн санаачилгаар зохион байгуулагдах үеэр илэрхийллээ

Ж.Золжаргал: Метан хий олборлохын тулд Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх хэрэгтэй 

  • Нөгөөтэйгүүр судалгаа хийсэн нүүрсний ордууд дээр тодорхой хэмжээний жижиг хүрээнд туршилтын олборлолт явуулах боломжтой. Ингэснээр метан хийг дизелийн хөдөлгүүртэй адил генератораар цахилгаан болгон хувиргах боломж бий. Цахилгаан үүсгүүрийн технологи харьцангуй энгийн ойлголт. Тэгэхээр бид богино хугацаанд метан хийн ашиглалтыг туршиж үзэхийн тулд уламжлалт бус газрын тос, метан хийн хайгуулын талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулна гэвэл чамгүй хугацаа орно.

Эдгээр мэдээллийг сэтгүүлийн шинэхэн дугаараас үргэлжлүүлэн уншаарай.