Компанийн мэдээлэл
Рио Тинто Оюу Толгой төслийн санхүүжилтийн талаар шинэ тохиролцоонд хүрлээ
Рио Тинто болон Монгол Улс 18 тэрбум ам.долларын Оюу Толгой зэсийн уурхайн төслийн санхүүжилтийн асуудлаар шинэ тохиролцоонд хүрлээ. Зэсийн үнэ огцом өсөж, улс төрийн дарамт нэмэгдсэнээр хоёр тал дахин хэлэлцээ хийхэд хүрсэн. Рио Тинто говьд хэрэгжүүлж буй уг төслийн удирдлагын төлбөрөө 50%-иар, мөн Монголд олгосон олон тэрбум ам.долларын зээлийн хүүг 2.5 нэгжээр бууруулахаар тохиролцжээ.
ОЮУТОЛГОЙН ЭРГЭЛЗЭЭТЭЙ ӨГӨӨЖ
Ерөнхий сайд Н.Учрал болон түүний баг Оюутолгойн хэлэлцээрийг нааштай үр дүнд хүргэж чадна гэдэгт монголчууд итгэж хүлээж байна. Яг энэ итгэлийг ойлгож ухамсарлаж буйгаа тэрбээр албан тушаалд томилогдмогцоо хэлсэн үгэндээ Оюутолгойгоос хүртэх Монголын талын өгөөжийг 53%-д хүргэх Г.Занданшатарын Засгийн газрын бодлогыг хатуу баримтлан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
ЭРДЭНЭТИЙН-ОВОО ОРДЫН ГЕОЛОГИЙН НӨӨЦ БА ӨСӨН НЭМЭГДЭХ БОЛОМЖ
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 2025 онд улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, татвар төлөлтөөр тэргүүлэгч 10 аж ахуйн нэгжийг манлайлжээ. Сүүлийн жилүүдэд татвар төлөлтөөр нүүрсний салбар тэргүүлж байсан бол өнгөрсөн онд зэсийн салбар анх удаа манлайлсан нь улсын төсвийн орлого төвлөрүүлэлтэд зэс, нүүрсний салбар зэрэгцэн ачаа үүрч явааг илтгэв.
Б.ТЭЛМҮҮН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДЛОО
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан Б.Тэлмүүнийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо.
ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ 10 ЗЭСИЙН УУРХАЙН НЭГЭЭР ТОДОРЛОО
Дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч шилдэг 10 уурхайн нэгээр Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Оюу толгойн зэсийн уурхай тодорлоо. “Оюу толгой” компанийн 2025 оны дөрөвдүгээр улирлын тайланд дурдсанаар зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61%, алтны үйлдвэрлэл 121%-иар тус тус өсжээ.