Компанийн мэдээлэл
“Эрдэнэт үйлдвэр” Ерөө сумын нутаг дахь 2000 га талбайд нөхөн сэргээлт хийж байна
БОАЖЯ-наас уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тооллого явуулжээ. “2020 онд улсын хэмжээнд хийсэн тооллогоор 30.7 мянган га талбай эвдрэлд орсон гэх дүн гарсан. Үүнээс манай яам 8000 мянган га талбайг нөхөн сэргээх үүрэг чиглэл аваад ажиллаж байна” хэмээн Тус яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх мэдээлэв.
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны дараахь ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бөгөөд нэгдлийн хэмжээнд харъяалагдах 36 хуулийн этгээд, 3 төслийн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, менежментээр хангах чиглэлээр ажиллаж байна.
“Таван ес”-тэй зэс утас ээрэгч ЭРДМИН
Монголчууд зэсийн баяжмалаа экспортлох тухай ярьдаг байсан бол өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах тухай ярих болжээ. “Эрдмин” компанийн үйлдвэрлэж буй уртасгагч 99.999 хувийн сорьцтой. Энэ нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангадаг “таван естэй” гэдгээр хамгийн чанартай нь болохыг үйлдвэрийнхэн онцолсон.
Оюутолгой 312 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ
Оюутолгой компани энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн байна. энэ нь нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тоннд хүргэх зорилтын эхлэл гэдгийг мэдээллийн үеэр хэлэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш /2023.04.28/ болно. Засгийн газраас тус компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгаж, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбат үргэлжлүүлэн ажиллахаар болов.
Тус компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайланд аудитын шалгалт хийсний дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх гэж буй нь энэ юм.
Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чийгшүүлэлт хийж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь үйлдвэрлэлийн технологийн сүүлийн шат дамжлага юм. Энэ хэсэгт хаягдлыг хураах, хадгалах, Баяжуулах үйлдвэрийг усаар хангах технологийн үйл ажиллагаа явагддаг. Тус хэсэгт далан, цөөрөм, хуурай болон хураагдсан элс нийт 2100 гаруй га талбайг эзэлдэг байна.
“Эрдэнэс монгол” ххк-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгаж, шинэчлэн зарлаж байна.
Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг үзэглэлээ
“Оюутолгой” компани Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана. Тэд өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа. Талууд уулзах үеэр Оюутолгойн төслийнхөн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулахын сацуу мод хэрхэн тарьж, ургуулж буй богино хэмжээний бичлэг үзүүлэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллараар худалдлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК гуравдугаар сарын 17-ны өдөр нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгуулжээ.
Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжсан байна.
Өргөн зурвасын сүлжээний холболтын шийдлийн дэлхийн тэргүүлэгч брэнд RADWIN Монголд
Уул уурхайд өндөр хурдны өргөн зурвасын утасгүй сүлжээний шийдлүүдийг нийлүүлэгч дэлхийд тэргүүлэгч брэнд RADWIN, Монгол дахь албан ёсны дистрибютор болох “PAI Matrix” компанитай хамтран “PAI-SMARTECH” арга хэмжээг 3-р сарын 28-ны өдөр “Blue Sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхай болон уул уурхайн техник нийлүүлэгч компаниудад түвэгшил ихтэй системүүдийн сүлжээний тусгай шийдлүүдийг танилцуулах болно.
Автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай
Оюутолгойн далд уурхай эргэлтэд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бол монголчуудын хүсч буй хүлээлт. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13. Түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж буй өдөр. Өнөөдөр “Оюутолгой” төсөл гүний уурхайн олборлолтоо эхлүүлэн 18 дугаар цооногоос олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал олборлон экспортлож буй юм. Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайн нээлтийг Улаанбаатар хотын төв цэгийн урд талд байрлах Шангри-Ла зочид буудлын “Ball room” танхимд цугларсан зочид нэг цаг хугацаанд хамтдаа үзэж түүхэн гэрч болсон юм. Тус компани сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тиймээс түүхэн үйл явц хэмээн нэрлэж буй.
Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолт энэ сард эхэлнэ
“Оюутолгой” ХХК-ийн 2022 оны дөрөвдүгээр улирлын тайланг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон удирдлагын багийн гишүүд өнөөдөр /2023.03.02/ танилцууллаа.
Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюутолгой” ХХК 2022 онд аюулгүй ажиллагааны хувьд өндөр үр дүнтэй ажилласан. Байгаль орчин, засаглалын чиглэлээр Ханбогд сумыг хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн хурдасгуур” санг байгууллаа. Ингэснээр Ханбогд сумыг тогтвортой хөгжүүлэх суурь тавигдаж байна.