Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС: Хувьцаагаа эргүүлэн худалдан авах автомат төлөвлөгөө хэрэгжүүлэхээр боллоо

О.Дөлгөөн

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX; MSE; OTCQX) өмнө нь зарласан өөрийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах хөтөлбөрийнхөө (NCIB) хүрээнд 4.9 сая хүртэлх энгийн хувьцааг буцаан худалдан авч, хүчингүй болгох автоматаар үнэт цаас худалдан авах төлөвлөгөө (“ASPP”) байгуулснаа мэдээллээ.

Тодруулбал, компанийн дотоод арилжааны хоригийн хугацаа эхлэхээс өмнө томилогдсон брокерт тодорхой нөхцөл, шалгуурын дагуу хувьцаа худалдан авах урьдчилсан чиглэл өгнө. Ингэснээр хоригийн хугацаанд хийх худалдан авалтын хугацаа, хэмжээ болон бусад нөхцөлийг брокер бие даан шийдвэрлэх бөгөөд энэ нь компанийн урьдчилан тогтоосон шалгуур болон Торонтогийн Хөрөнгийн Биржийн (TSX) холбогдох журмыг баримтална.

Харин арилжааны хоригийн хугацаанаас бусад үед компани өөрийн хувьцааг зах зээлээс өөрийн үзэмжээр худалдан авах боломжтой.

Энэхүү автомат төлөвлөгөө нь Канадын үнэт цаасны хууль тогтоомжид заасан “автоматаар үнэт цаас худалдан авах төлөвлөгөө”-ний шаардлагыг хангаж байгаа бөгөөд Торонтогийн Хөрөнгийн Биржээс урьдчилан зөвшөөрөл авсан байна.

Гэхдээ компани нь дээрх хөтөлбөрийн хүрээнд заавал тодорхой хэмжээний хувьцаа худалдан авах үүрэг хүлээгээгүй. Хэдий хэмжээний хувьцааг, хэзээ худалдан авах нь зах зээлийн нөхцөл болон компанийн бусад үйл ажиллагааны нөхцөлөөс шалтгаална. Мөн компани хөтөлбөрийг хүссэн үедээ түр зогсоох эсвэл цуцлах эрхтэй.