Компанийн мэдээлэл
TMK Energy “Гурвантэс XXXV” хийн төсөлд түнш хайж эхэллээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "TMK Energy" компани Филиппиний Манила хотноо зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн газрын тосны хайгуулын нийгэмлэгийн (SEAPEX) бага хурлын үеэр Монгол дахь метан хийн төсөлдөө стратегийн түнш хайж буйгаа албан ёсоор зарлалаа.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Тавантолгой” компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 2025 оны цэвэр ашгаас 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг хурлаар танилцуулав.
“Эрдэнэс Алт Ресурс” компани 75.9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүллээ
Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу жил бүрийн 4 дүгээр сард компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигч нар хэлэлцдэг. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2026.04.16) зохион байгуулагдлаа.