Эко

  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд Сэлэнгэ аймагт ажилласан байна. Энэ ажлын явцад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг зэрэг газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийжээ. Шалгалтаар бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт явуулаагүй зэрэг олон зөрчил илэрснийг албаны хүмүүс тодотголоо.
  • АНУ-ын эрчим хүчний систем 2033 он гэхэд нүүрснээс бүрэн ангижрах тооцооллыг “Morgan Stanley” банкнаас дэвшүүлжээ. Тодруулбал 2030 он гэхэд тус улс цахилгаан үйлдвэрлэлийн 39%, 2035 онд 55%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс тус тус гаргах төлөвтэй байгаа ажээ. Энэ нь аажимдаа чулуужмал түлшний хэрэглээг бууруулахаар байна. АНУ-д нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах хуулийг хэрэгжүүлэх муж нэмэгдэхийн хэрээр чулуужмал түлшнээс сэргээгдэх салбар руу шилжих явц эрчимтэй өрнөхөөр байгаа ажээ.  
  • Уул уурхайн хайгуул, олборлолтын үед байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүртэл багасгахыг нэн тэргүүний зорилтоо болгон ажилладаг “Саусгоби сэндс” ХХК-ийн ХАБЭА, байгаль орчны хэлтсийн дарга Д.Ариунболдтой Уул уурхайн салбарын төслүүдийн байгаль орчны үнэлгээ,   хэрэгжилтийн   талаар MMJ-ийн Л.Номинцэцэг ярилцлаа.  Уул уурхайн төслүүдэд байгаль орчны үнэлгээний дагуу ямар ажлууд хийдэг вэ?  Аливаа төслийг эхлэхийн өмнө байгаль орчинд ямар сөрөг үзүүлэхийг эрэмблэн тооцоолно. Дараа нь бууруулах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах гээд үе шаттай.
  • БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Баян айраг эксплорэйшн компаний хувьд маш хариуцлагагүй алдааг удаа дараа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй ч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй.
  • Ус авчрах” гэж говийнхон ярьдаг. Алсын зайнаас ус дамжуулан татах  аварга төслийг тэд  нутгийнхаа хэллэгээр энгийн хэрнээ даруухнаар илэрхийлсэн нь энэ. Говийнхон ус ирэхийг хүлээж байна. Нэг талаас уул уурхайн үйлдвэрлэл  хүч түрэн эрчимжиж, нөгөө талдаа гүний усны нөөц  жил ирэх бүр багассаар буй өнөө цаг говийн зон олны сэтгэлийг улам ч эмзэглүүлжээ.  Товчхондоо уул уурхайн  үйлдвэрлэлийг  нутгийн ард үгүйсгээгүй ч усаа хайрлан гамнах, хойч үедээ үлдээх  үүрэг хариуцлагаа  тодоор илэрхийлдэг болсоор олон жилийг ардаа орхижээ. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэд сануулдаг.  2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөсөө давж хэтэрнэ гэсэн судалгаа ч бий.  Тиймээс одооноос устай холбоотой бүх асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, зөв бодлого явуулах ёстой гэсэн ганцхан байр суурин дээр  нийгмийн бүх тал тогтож байна.
  • Монгол Улсын Засгийн газрын  2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажлуудыг  тусгасан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай аж. Үүнээс 8000 га талбайг байгаа бөгөөд 2020-2024 онд нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ.  БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг  (2020.10.07) холбогдох албаны хүмүүстэй хийсэн байна. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл  “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлага хүлээж байна.
  • Монгол оронд гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, урсцын тохируулга хийх замаар хуримтлал бий болгож усны хомсдолтой бүс нутаг руу татаж ашиглах “Хөх морь” төслийн судалгааны ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар үргэлжлүүлж байна. Уг төслийг 2019 онд БОАЖЯ-аас анх хэрэгжүүлжээ. Засгийн газрын ээлжит чуулганаар тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Гадаргын ус ашиглах бүх төслүүдээ нэгтгэн “Хөх морь” гэж нэрлэсэн. ТЭЗҮ нь бэлэн болсон, хэрэгжих боломжтойг нь түрүүлж эхлүүлнэ гэж зорьж байна. Эхний ээлжинд Орхон, Онгийг тэтгэх төсөл байх юм. Ингэснээр дөрвөн аймгийн байгаль экологийг сэргээж, бүс нутгийн ус ашиглалтыг сайжруулах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэж үзэж буйгаа хэлж байв. Өөрөөр хэлбэл олон жил ярилцаж, хэлэлцэж буй урт настай төслүүдийг нэгтгэсэн нэр нь “Хөх морь” юм.
  • Хятадын дарга Си Жинпин тус улсыг 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй орон болох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ (2020.09.22) тэмдэглэжээ. Хятад улс нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой зорилт тавьж ирсэн ч ялгарлын түвшинг 0%-д хүргэх тухай мэдэгдэл нь анхны тохиолдол болж байна.  Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ийм зорилт тавьсан нь уур амьсгалын чиглэлийн эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд байна. Гэхдээ тус улс энэхүү зорилтод хэрхэн хүрэх талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин өнгөрсөн ням гаригт тус улсын Цинхуа их сургуулийн Эрчим хүч, байгаль орчин, эдийн засгийн хүрээлэнгээс хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой шинэ тайланг танилцуулжээ. Уг тайланд дурдсанаар 2050 он гэхэд Хятад улс нь нүүрсний станцаас ангид улс болно гэж тэмдэглэжээ. Тус сургуулийн энэхүү хүрээлэн нь Хятадын Экологи, байгаль орчны яамтай бодлого төлөвлөлтөд нягт хамтран ажилладгаараа онцлогтой.
  • Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсаны дотор уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. 2020 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан, нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах болсон.
  • Говь нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр цагаас усны нөөцийн асуудал чухлаар тавигдаж, орон нутгийн иргэдийн зүгээс ч дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж ирсэн. 2025 он гэхэд говь нутагт усны хомсдол нүүрлэж, уул уурхай байтугай жирийн иргэдийн амьдралд хүндрэлтэй зүйлүүд тулгарч болзошгүй байгааг салбарын эрдэмтэд анхааруулдаг. Монгол орны усны нөөцийн 80%-ийг гадаргын ус, 20%-ийг газрын доорх ус эзэлдэг. Тиймээс хамгийн бага нөөцтэй гүний усаа уул уурхайд хайр гамгүй ашиглаж, ирээдүйд усгүй болох эрсдлийг бий болгож байгаа хэмээн тэд байр сууриа илэрхийлсээр байна.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл (2020.08.29) усны нөөц, усан цахилгаан станцын асуудлаар яамны Сайд нарын зөвлөлийг хуралдуулжээ. Хэлэлцүүлэгт усны салбарын төрийн болон хувийн хэвшлийн эрдэмтэн судлаачид бусад төлөөллүүд оролцсон байна. Тус арга хэмжээн дээр БОАЖЯ-ны сайд “УИХ-аар байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлнэ” хэмээн мэдэгджээ. Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдийн зүгээс, сүүлийн жилүүдэд эрс ихсэж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны гадаргын болон гүний усны нөөц болон хэрэглээ харьцангуй байгаатай холбоотой усны нөөцийн хуваарилалт жигд бус байгаа асуудлыг хөндсөн байна.
  • Дэлхийн уул уурхайн хоёр дахь их “айл” болсон “Рио Тинто” компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүр бардам тэмцэж байна. Тус компани 2018 онд өөрийн хөрөнгийн жагсаалтаас сүүлчийн нүүрсний уурхайгаа “үдэж” гаргаснаар чулуужмал түлшнээс ангижирч чадсан анхны томоохон компани гэдгээрээ бахархах болсон. Яг энэ үеэрээ тус компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхдугаар тайлангаа гаргасан. Тэгвэл саяхан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёрдугаар тайлангаа гаргаснаа тус компани зарлалаа. Энэ тайланд дурдсан хамгийн гол санаа нь “Рио Тинто”  нь бүхэлдээ хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно гэсэн агуулга байв. Тодруулбал  2050 он гэхэд  бүхий л хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг бүрэн арилгах зорилтыг дэвшүүлжээ.  Үүнд тус компанийн үйл ажиллагааны шууд болон шууд бус хүлэмжийн хийн ялгаруулалтууд хамаарна. 
  • Парисын хэлэлцээрт 2015 онд 195 улс   нэгдсэн бөгөөд энэхүү гэрээгээр дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн 2 хэмд хязгаарлах, боломжтой тохиолдолд   1.5 хэмээс илүүгүй хэмжээнд барих зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Үүнд уул уурхай болон газрын тосны салбарууд хамгийн их хариуцлага хүлээх, түүнчлэн хамгийн их буруутан болон хувирч байгаа билээ.  Уул уурхайн компаниуд одооноос л хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахаар бодитоор хөдөлж эхэлжээ. Зарим   компаниуд  2030 он гэхэд 30 хүртэлх хувиар хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахыг  зорьж байна. Гэсэн ч энэ нь Парисын хэлэлцээрээр тогтоосон хэмжээнд хангалтгүй ажээ. Уул уурхайн салбарынхны хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах олон хувилбар бий.
  • Уул уурхайн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Канадын хариуцлагатай уул уурхайн чиглэлээр “Тогтвортой уул уурхай” сургалт, семинар Улаанбаатар хотноо (09.24-25) болж байна. Энэхүү сургалтад Канадын Уул уурхайн ассоциациас хэрэгжүүлж буй “Тогтвортой уул уурхай” санаачлагын (Towards Sustainable Mining) талаар танилцуулж байгаагаараа онцлогтой. Уг сургалтыг салбарын яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Канадын SESMIM төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
  • Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
  • “Өмнийн говийн уул уурхай, орон нутаг болон ус” салбарын дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтаар Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст нэгдсэн уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, усны нөөцийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа.
  • “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их сургууль дээр болно.
  • Монгол улсад 2012 онд Байгаль орчны багц хууль батлагдахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд он удаан жил яригдсан нэгэн чухал ойлголтыг тусгаж өгчээ.
  • Дэлхийн долоо дахь том эдийн засагтай улс болох Энэтхэг орны шинээр суурилуулж буй цахилгааны эх үүсвэрт нарны эрчим хүч нүүрснийхийг давсан тухай өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
  • Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар тогтсон.
1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 54 минутын өмнө
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 5 цаг 54 минутын өмнө
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • 7 цаг 16 минутын өмнө
    Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. 
  • Өчигдөр 17 цаг 33 минутад
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • Өчигдөр 13 цаг 42 минутад
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.