Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин
Байгаль орчны ”баталгаажаагүй” аудит Тогтвортой хөгжлийн тухай эрчимтэй ярилцаж хэлэлцэн байгаа өнөө цаг үед байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг уул уурхай болон үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг чанаржуулахын тулд зарим тодорхой зохицуулалтууд хийх шаардлагатай байна.
Байгаль орчны нөлөөллийн “нарийвчлаагүй” үнэлгээ Энэхүү асуудал хөндөж, шийдэл хайсан нийтлэлийг бичихдээ салбарын яамдаа буруу өгөх, улс төржүүлэх зорилгоор бус аль аль талдаа асуудлаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах бодлогоо өөрчлөхийг уриалан, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн төслүүдэд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжилтнүүдийн байр суурийг илэрхийллээ.
Н.Батбаяр: Уурхайн хаалтын хууль хариуцлагыг нэмэгдүүлнэ Уурхайн хаалтын тухай бие даасан хууль батлах ажил эрчимтэй урагшилж байна. Шинэ хууль өлгийдөн авах гэж буй энэ цаг үед нэгэн чухал хурал зохиогдсон нь есдүгээр сарын 7-ны өдөр болсон “Уурхайн хаалт-нийгмийн лиценз” хуралдаан байлаа. Хуралд салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон юм.
Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохыг судалжээ “Байгаль орчны хохирлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох нь” хаалтын семинар Пума зочид буудалд энэ сарын 10-нд боллоо. Уг төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Алтны компаниуд нийгмийн хариуцлагын стратеги боловсруулна Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах эхний шатны сургалт семинарыг тавдугаар сарын 9-10-нд зохион байгуулж байгаа юм.
Байгаль орчны хохиролд Вале, BHP-гээс 44 тэрбум доллар нэхэмжлэв Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд Samarco уурхайн хаягдлын далан сэтэрсний улмаас хөрсний гулгалт үүсч, 19 хүн амь үрэгдэж, хүнд метал, хорт бодисын агууламж бүхий 60 гаруй сая тонн шингэн хаягдал Доси мөрөн рүү алдагдан, улмаар Атлантын далай хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлсэн.
2030 онд сэргээгдэх салбар нийт эрчим хүчний 30%-ийг эзэлнэ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Форумын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар оролцож, үг хэллээ.
ОУСК: Өмнийн говийн усны менежментийг сайжруулна Өмнийн говийн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй голлох компаниудын төлөөлөл өнөөдөр усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст гарын үсэг зурлаа.
Тусгай хамгаалалтад авах асуудалтай танилцав Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад хамруулах эсэх асуудлыг судалж, зохих дүгнэлтийг гаргах зорилгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-26-нд тус суманд ажиллаад иржээ.
“Бороо гоулд” компани байгаль орчинтой холбоотой өөрийн гэсэн 50 гаруй журамтай “Бороо гоулд” компани хамгийн анх 2003 оны 11 дүгээр сард уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэн, унаган байгалийг хөндөж үйлдвэрийн шаваа тавьсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн мөчтэй зэрэгцэн өнөөг хүртэл уурхайн нөхөн сэргээлтийг хийж ирлээ.
Монгол улс говийн гүний усаа хянах эхлэл тавигдлаа Монгол орны говийн бүс нутгийн гүний усны нөөцийг хянах зорилго бүхий “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.
“Шүрэн”-гийн усан цахилгаан станц ба “ногоон” даалгавар Цахилгаан тасармагц гэрэл, гэр ахуйн цахилгаан бараа бүгд ажиллахгүй. Цаашлаад томоохон үйлдвэрүүд, албан газрын ажлын байран дахь үйл ажиллагаа тог цахилгаангүй бол хэрхэхийг ярих ч юм биш.
Усны нөөц ховортоо бус буруу менежмент, буруу бодлоготой холбоотойгоор л хомсддог “Престиж” группын Ерөнхий захирал, Усны үндэсний төв (ТББ)-ын захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ж.Далайтай ярилцлаа.
Ураны хайгуул, олборлолтын талаар хэлэлцэнэ Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Оюутолгой хулгайн антай тэмцэх загвар төсөл хэрэгжүүлжээ Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/ Оюутолгой ХХК-ийн захиалгаар “Өмнөд говийн биологийн төрөл зүйлийн мониторинг судалгаа”-ны эхний хэсгийг 2013-2014 онд хийжээ.
Эгийн голын сав газрыг хамгаалах Санамж бичиг байгуулжээ Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгж усан цахилгаан станц баригдах нутгийн иргэдэд өөрсдийн хийж байгаа ажлуудыг танилцуулсаар ирсэн юм.
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх хуулийн өөрчлөлтийг түр хойшлуулав Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар уг төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдсэн юм.
Орхон голын төслийн байгаль орчин, техникийн судалгаа 2016 онд дуусна Өмнийн говийг усаар хангах үүрэгтэй “Орхон говь” төсөл буюу Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа билээ. Одоо 2016 онд багтаан эцсийн шатны судалгааг боловсруулж дуусах ажил үлдээд байна.
Шүрэнгийн УЦС-ыг 244 МВт байхаар төлөвлөжээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Герман болон Монголын зөвлөх компаниуд боловсруулж дуусгасан байна.
Шанси нүүрсний уурхайн нөхөн сэргээлтэд 4 тэрбум доллар зарцуулна Шанси мужийн Засгийн газар ирэх 5 жилийн хугацаанд хийх уурхайн нөхөн сэргээлтэд нийтдээ 4.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөснөө өнгөрсөн сарын сүүлээр мэдэгджээ.
1 2 3 4 5 6