Ураны хайгуул, олборлолтын талаар хэлэлцэнэ

2015-03-18 13:26

Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг семинараар ураны хайгуул, олборлолтын дүнд манай улсад ирэх эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, хүн, малд үзүүлэх үр дагаврын талаар бүх талын оролцоотойгоор хэлэлцэх гэж буйгаараа онцлог юм. Төлөөллүүдийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораториудын эрдэмтэд, аймаг сумдын удирдлага, малчид, ураны чиглэлийн компаниуд, Цөмийн энергийн комисс зэрэг өргөн хүрээтэй бүрэлдэхүүнийг урьжээ. 

Манай улсад 2012 оноос эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Аргалант баг, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Архангай аймагт тодорхойгүй шалтгаанаар мал үхсэн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал Дорноговьд мал хээл хаях, согогтой төл гарах, дотор эрхтний эмгэг өөрчлөлтийн шалтгааныг Засгийн газраас томилсон баг судалж шинжилсэн ч хариу нь цацрагийн нөлөөгүй, селен, хүнцэл, кадми зэрэг хүнд металын хордлого болсон гэсэн дүгнэлт гарч байсан. Энэхүү дүгнэлтийг зарим ТББ, иргэдийн зүгээс үгүйсгэдэг төдийгүй цаашид ураны хайгуул хийж, олборлохыг эсэргүүцсээр байгаа билээ.

Манай улсын тухайд цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болохоо 1992 онд зарлаж, 2012 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлуулсан ч цаашид ураны шар нунтаг олборлож, экспортлохоор төлөвлөж буй нь энэ зорилтоосоо ухарсан хэрэг гэж үзэж буйг хурал зохион байгуулагчид тэмдэглэв. Нөгөөтэйгүүр манай улс ураны хүдэр олборлон шар нунтаг үйлдвэрлээд эхэлбэл эх орны байгальд сөрөг үр дагавар авчраад зогсохгүй энэ нь цааш гадны улсад экспортлогдон цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг дэмжихийн сацуу цөмийн хог хаягдлыг ихэсгэх явдлыг өөгшүүлсэн явдал болохыг тэд тайлбарлалаа.

Зах зээлд ураны ханш суларч байгаа тул Засгийн газрын зүгээс цаашид нэмж ураны хайгуулын лиценз олгохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Гэсэн ч ураны зах зээлийн урт хугацааны төлөв ч тийм ч таатай биш болохыг зах зээлийн шинжээчид сануулдаг. Харин ногоон хөдөлгөөнийхний хувьд уран олборлолт, цөмийн эрчим хүч нь огтхон ч ногоон шийдэл биш болохыг онцолж буй юм. Маргаашийн хуралд Цөмийн зэвсэггүй Ази байгууллага, Азийн байгаль хамгааллын нэгдсэн холбооны төлөөлөл мөн илтгэл тавих ажээ. Тэд энэ долоо хоногийн эхээр Дорноговьд ураны хайгуул хийж буй хэсэгт шалгалт хийж үзэхэд Японы Хирошима орчмын аюултай хэмжээний цацраг идэвх бүхий хортой хэсгийнхтэй дүйхүйц түвшинд цацраг илэрснийг тэмдэглэлээ.  

Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 5 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 14 цаг 39 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.