Байгаль орчин
Нөхөн сэргээлтийг анх удаа тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр хийнэ
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсаны дотор уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. 2020 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан, нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах болсон.
“Говийн ус-Ногоон хөгжил” анхдугаар чуулган болно
Говь нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр цагаас усны нөөцийн асуудал чухлаар тавигдаж, орон нутгийн иргэдийн зүгээс ч дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж ирсэн. 2025 он гэхэд говь нутагт усны хомсдол нүүрлэж, уул уурхай байтугай жирийн иргэдийн амьдралд хүндрэлтэй зүйлүүд тулгарч болзошгүй байгааг салбарын эрдэмтэд анхааруулдаг. Монгол орны усны нөөцийн 80%-ийг гадаргын ус, 20%-ийг газрын доорх ус эзэлдэг. Тиймээс хамгийн бага нөөцтэй гүний усаа уул уурхайд хайр гамгүй ашиглаж, ирээдүйд усгүй болох эрсдлийг бий болгож байгаа хэмээн тэд байр сууриа илэрхийлсээр байна.
Д.Сарангэрэл: 10 аймагт Тайшир сумын жишгээр усан цахилгаан станц барих зорилго тавиад байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл (2020.08.29) усны нөөц, усан цахилгаан станцын асуудлаар яамны Сайд нарын зөвлөлийг хуралдуулжээ. Хэлэлцүүлэгт усны салбарын төрийн болон хувийн хэвшлийн эрдэмтэн судлаачид бусад төлөөллүүд оролцсон байна. Тус арга хэмжээн дээр БОАЖЯ-ны сайд “УИХ-аар байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлнэ” хэмээн мэдэгджээ. Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдийн зүгээс, сүүлийн жилүүдэд эрс ихсэж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны гадаргын болон гүний усны нөөц болон хэрэглээ харьцангуй байгаатай холбоотой усны нөөцийн хуваарилалт жигд бус байгаа асуудлыг хөндсөн байна.
“Ногоон” Рио Тинто ба Тавантолгойн станц
Дэлхийн уул уурхайн хоёр дахь их “айл” болсон “Рио Тинто” компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүр бардам тэмцэж байна. Тус компани 2018 онд өөрийн хөрөнгийн жагсаалтаас сүүлчийн нүүрсний уурхайгаа “үдэж” гаргаснаар чулуужмал түлшнээс ангижирч чадсан анхны томоохон компани гэдгээрээ бахархах болсон. Яг энэ үеэрээ тус компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхдугаар тайлангаа гаргасан. Тэгвэл саяхан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёрдугаар тайлангаа гаргаснаа тус компани зарлалаа. Энэ тайланд дурдсан хамгийн гол санаа нь “Рио Тинто” нь бүхэлдээ хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно гэсэн агуулга байв. Тодруулбал 2050 он гэхэд бүхий л хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг бүрэн арилгах зорилтыг дэвшүүлжээ. Үүнд тус компанийн үйл ажиллагааны шууд болон шууд бус хүлэмжийн хийн ялгаруулалтууд хамаарна.
Парисын хэлэлцээр ба Монголын уул уурхай
Парисын хэлэлцээрт 2015 онд 195 улс нэгдсэн бөгөөд энэхүү гэрээгээр дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн 2 хэмд хязгаарлах, боломжтой тохиолдолд 1.5 хэмээс илүүгүй хэмжээнд барих зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Үүнд уул уурхай болон газрын тосны салбарууд хамгийн их хариуцлага хүлээх, түүнчлэн хамгийн их буруутан болон хувирч байгаа билээ.
Уул уурхайн компаниуд одооноос л хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахаар бодитоор хөдөлж эхэлжээ. Зарим компаниуд 2030 он гэхэд 30 хүртэлх хувиар хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахыг зорьж байна. Гэсэн ч энэ нь Парисын хэлэлцээрээр тогтоосон хэмжээнд хангалтгүй ажээ. Уул уурхайн салбарынхны хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах олон хувилбар бий.
Канадын “Тогтвортой уул уурхай” санаачлагыг танилцууллаа
Уул уурхайн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Канадын хариуцлагатай уул уурхайн чиглэлээр “Тогтвортой уул уурхай” сургалт, семинар Улаанбаатар хотноо (09.24-25) болж байна. Энэхүү сургалтад Канадын Уул уурхайн ассоциациас хэрэгжүүлж буй “Тогтвортой уул уурхай” санаачлагын (Towards Sustainable Mining) талаар танилцуулж байгаагаараа онцлогтой. Уг сургалтыг салбарын яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Канадын SESMIM төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авав
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
Компаниуд усны менежментээ хэрхэн сайжруулснаа танилцууллаа
“Өмнийн говийн уул уурхай, орон нутаг болон ус” салбарын дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтаар Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст нэгдсэн уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, усны нөөцийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа.
Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулжээ
“Кью Эм Си” групп “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, сарын өмнө хүлээлгэн өгчээ. Өнөөдөр салбарын зарим төлөөлөлд хаалтын төлөвлөгөөний ажлын үр дүнг танилцуулсан юм. Энэ нь Монголын компани Монгол дахь тодорхой уурхайг түшиглэн хаалтын төлөвлөгөө боловсруулсан анхны тохиолдол болж байна.
Нөхөн сэргээлтийн “барьцаалж чадаагүй” барьцаа хөрөнгө
Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын ард бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг орхигдуулж ирэв.
Байгаль орчны ”баталгаажаагүй” аудит
Тогтвортой хөгжлийн тухай эрчимтэй ярилцаж хэлэлцэн байгаа өнөө цаг үед байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг уул уурхай болон үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг чанаржуулахын тулд зарим тодорхой зохицуулалтууд хийх шаардлагатай байна.
Байгаль орчны нөлөөллийн “нарийвчлаагүй” үнэлгээ
Энэхүү асуудал хөндөж, шийдэл хайсан нийтлэлийг бичихдээ салбарын яамдаа буруу өгөх, улс төржүүлэх зорилгоор бус аль аль талдаа асуудлаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах бодлогоо өөрчлөхийг уриалан, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн төслүүдэд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжилтнүүдийн байр суурийг илэрхийллээ.