Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Д.Сарангэрэл: 10 аймагт Тайшир сумын жишгээр усан цахилгаан станц барих зорилго тавиад байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл (2020.08.29) усны нөөц, усан цахилгаан станцын асуудлаар яамны Сайд нарын зөвлөлийг хуралдуулжээ. Хэлэлцүүлэгт усны салбарын төрийн болон хувийн хэвшлийн эрдэмтэн судлаачид бусад төлөөллүүд оролцсон байна. Тус арга хэмжээн дээр БОАЖЯ-ны сайд “УИХ-аар байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлнэ” хэмээн мэдэгджээ.

Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдийн зүгээс, сүүлийн жилүүдэд эрс ихсэж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны гадаргын болон гүний усны нөөц болон хэрэглээ харьцангуй байгаатай холбоотой усны нөөцийн хуваарилалт жигд бус байгаа асуудлыг хөндсөн байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулааралд дасан зохицох түүнийг даван туулах шаардлагатай улмаас цаашдаа бага оврын усан цахилгаан станцыг олноор барьж байгуулах нь усны нөөцийг хуримтлуулах, усалгаатай газар тариалан, мал аж ахуй болоод үйлдвэрлэлийн хөгжүүлэх, орон нутгийн иргэдийг амьдрах нөхцөлийн сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломжийг бүрдүүлэх учиртай. Үүний нэг жишээ нь Говь-Алтай аймгийн Тайшир суманд байрлах Тайширын усан цахилгаан станцыг барьсан явдал юм. Үүний үр дүнд 10 гаруй км урттай, 4 км өргөнтэй “Гэгээн” нуур бий болсон. Өмнө нь газрын зураг дээр байгаагүй ч Тэрхийн цагаан нуурын дайтай том нуур бий болсон байна. Энэ нь усны салбарын нэг том бахархал гэж БОАЖЯ-ны харьяа Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Мягмар онцолжээ.

Л.Номин