Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин
“Пийбоди Энержи” Нүүрсний уурхайг хоёр жилийн хугацаанд иж бүрнээр нь нөхөн сэргээжээ Булган аймгийн Сайхан сумыг монголчууд уруул чимчигнэм амтат айргаар нь төсөөлдөг. 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн аварга болсноор айрагны өлгий нутагт Олимпийн аваргын нутаг хэмээх тодотгол нэмэгджээ. Харин уул уурхай хийгээд байгаль орчны салбарынханд Эрээний уурхайн нөхөн сэргээлт гэдэг шинэ ойлголтоор сүүлийн жилүүдэд төсөөлөгдөх болсон билээ.
Байгаль орчны үнэлгээний хууль хариуцлагатай уул уурхайг дагуулна 2013 оны тавдугаар сар. Энэ бол Байгаль орчны багц хуулийг УИХ баталсан түүхэн цаг үе гэж тодотгож болохуйц онцгой сар. Тэрхүү багц хуульд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулга багтсан нь хариуцлагатай уул уурхайг Монголд хөгжүүлэх ажилд нэг шат ахисан явдал байлаа.
“Орхон говь” төсөл өмнийн говийн уурхайд, сууринг тэтгэж чадах уу? Төслийн удирдагч профессор, Усны судалгааны төвийн захирал Н.Сонинхишигээс Орхон голын усыг ашиглах боломж, анхаарах шаардлагатай асуудлын талаар тодрууллаа.
Нөхөн сэргээлтийн сан байгуулах хуулийн төсөл боловсруулжээ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Пийбоди Энержи” компанийн Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцах үеэр дараах тодруулгыг авлаа.
Бээжин орчимд нүүрс хэрэглэхийг хориглоно Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд 2020 оны сүүл гэхэд улсынхаа нийслэл орчмын нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох тухай шийдвэр гаргажээ.
Байгаль орчны үнэлгээг шинэ түвшинд гаргана Монгол улсад уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж буй энэ үед байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, бодит амьдралд хэрэгжүүлэх хойшлуулшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Энэ чухал цаг үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль, журамд тодорхой өөрчлөлтүүдийг оруулаад буй юм.
Гүний хоолойн усны 20%-ийг ашиглана Говьд ус хайран. Ер нь хаана ч байлаа гэсэн ус бол чандмань эрдэнэ билээ. Харин усаар ангасан гэж хэлж болох дэндүү эмзэг экосистемийн нутаг Өмнийн говьд Монголын уул уурхайн үлэмж төслүүд хэрэгжих гэж буй нь хонь, чоно хоёр шиг эсрэг тэсрэг зүйлийг цуг байлгахаар “төлөвлөж” буй мэт. Үнэхээр ус хайран тул уурхайчид ус бага ашиглах бүхий л боломжийг эрэлхийлэх ёстой нь дамжиггүй.
Ус, хаягдал усны технологи, сайн аж үйлдвэрийн туршлага аяллыг зохион байгуулна Монголын шинжлэх ухааны академи, Германы EnviroChimie компани “Аж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах технологи сэдэвт хурал, семинарыг 2012 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулсан.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт Тайваньтай хамтарна Тайваний Эдийн засгийн хэргийн яам болон Монголын Эрчим хүчний яамны төлөөлөл сэргээгдэх эрчим хүчний салбар болон эрчим хүчний үр ашигтай ажиллагааг дээшлүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг өчигдөр үзэглэжээ.
Алтны салбарыг ногооруулахаар төр, хувийнхан хамтарна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ) болон Алт үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр Алтны үйлдвэрлэлийн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын нэгэн компани төрөөс 500 орчим сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ.
2016 оноос гүний ус ашиглуулахгүй Өмнөговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн долдугаар сарын хоёрны өдөр тогтоол гаргаж, 2016 оноос тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглахыг хориглосон юм. Энэхүү тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйгээс гадна УИХ, Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол хэмээн компаниуд үзэж байна. Тогтоолын талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаас тодрууллаа.
Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж байна Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэртэй болох асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа билээ.
Нөхөн сэргээлтийн ажлаар хадлангийн талбайтай болгожээ Монголын уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн үлгэр жишээ гүйцэтгэлтэй гэгдэх Эрээний нүүрсний уурхайтай төр, хувийн хэвшлийн төлөөлөл танилцлаа.
Америк нүүрсний станцуудаа хааж байна АНУ-ын нүүрсний эх үүсвэр бүхий станцуудын хүрээ эрчимтэйгээр хумигдаж байна.
Peabody нөхөн сэргээлтийн стандартыг танилцуулав Эрээний нүүрсний уурхайг Пибоди компанийн мэргэжлийн баг орон нутгийн иргэд болон ХААИС, Үр үржүүлэгчдийн төвтэй хамтран 2009 - 2010 онд нөхөн сэргээж, эдүгээ нийт гурван жилийн турш мониторингийн ажлыг хийж байна.
Хүлэмжийн хийн эсрэг Хятад, Америк хамтарч ажиллана БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зинпин АНУ-д дээд хэмжээний айлчлал хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар хэлэлцэн, тохиролцоонд хүрчээ.
Монгол улс ногоон хөгжил рүү зорьж байна Энэ жил анх удаагаа Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэлээ. Монгол улсын хувьд хүрэн эдийн засагтай улс орон гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан ч, энэ удаад илүү өөр өнгө төрхтэйгээр танигдах эхлэл тавигдлаа.
Нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийнэ 1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292,6 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүнээс техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541,5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476,2 га байгаа аж.
АНУ нүүрсний цахилгаан станцуудыг халж байна Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрэн АНУ нүүрсний цахилгаан станцуудыг эрчимтэйгээр халах бодлого барьж буйг тус улсын “Шинжлэх ухааны мэдээ” сэтгүүлд өгүүлжээ.
1 2 3 4 5 6 7