Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Ж.САНЖИД: БИДНИЙ ТАРЬСАН УРГАМАЛ МАШ САЙН УРГАДАГ

Нөхөн сэргээлтэд хөрсөө бэлтгэсний дараа ургамлан бүрхэвч нь говийн бүс нутагт тохирсон, ургах чадвартай байх ёстой. Энэ талаар “Оюу толгой” компанийн нөхөн сэргээлтийн анхны мэргэжилтэн Ж.Санжидаас тодрууллаа.

Говийн бүсийн ургамлын онцлог юу вэ?

Харагдах байдал талаасаа говийн ургамал бусад бүсийн ургамлаас ялгаатай. Намхан, орчиндоо тэсвэр сайтай, өргөс ихтэй, үсэрхэг байдаг. Өргөс нь усыг ууршуулах үүрэгтэй бол үс нь дороо бичил орчин үүсгэж байдаг онцлогтой. Говийн ургамлууд гантай үед тайван байдалд шилжиж, өөрийгөө хамгаалах дархлаатай. Цаг агаар сайжрахад эргээд хэвийн ургах чадвартай байдаг юм.

“Оюутолгой”-н уурхайн нөхөн сэргээлтэд ихэвчлэн ямар ургамал тарьдаг вэ?

Тарьж ургуулахын өмнө тухайн бүс нутагт тохирсон ургамлаа зөв таних хэрэгтэй. “Оюутолгой”-д заг, жигд, хайлаас, тоорой гэх мэт ургамал тарьсан. Маш сайн ургадаг. Алтайн Өвөрговийн ар тал учраас уур амьсгал нь цөлөөсөө харьцангуй сэрүүхэн. Агаарын чийгшил арай их. 10-аад нэр төрлийн ургамал нутагшуулан тарьсан. Одоо ч судалгаа, шинжилгээний ажил өрнөж байна.

Үрийн сангаа анх хэрхэн бүрдүүлж байв?

Аливаа ургамлын үрийг бүрэн боловсроогүй байхад нь зулгааж авах биш, унасан үрийг түүж авах нь их чухал. Бүрэн боловсроод, өөрөө унасан үр ургах чадвар сайтай байдаг. Үүгээрээ үрийн нөөцийн санг бий болгож, дараа дараагийн жилдээ тарьж ургуулан арвижуулж, сайжруулаад явдаг.