Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Нөхөн сэргээлт 2024” Сэлэнгэ аймгаас эхлэв

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн юм.

Энэ ажлын хүрээнд саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд Сэлэнгэ аймагт ажилласан байна. Энэ ажлын явцад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг зэрэг газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийжээ. Шалгалтаар бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт явуулаагүй зэрэг олон зөрчил илэрснийг албаны хүмүүс тодотголоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлт хийх орон нутагт газар дээр нь хяналт шалгалт хийж, нөхөн сэргээлтийг  хууль, ном  журмын дагуу хийх ажлыг эрчимжүүлэхээр болжээ. 

Г.Идэр