Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Бороогоулд ХХК Хархорум хотын ногоон байгууламжид 20 мянган мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулах зарлигийн хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 15-нд Орхоны хөндийд байрлах “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д Төрийн далбаа мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бороогоулд ХХК-ийн мод тарьж, арчилж буй талбайтай танилцав. Тус компани Хархорум хотын ногоон байгууламжийн хүрээнд 31 га талбайд нийт 20,000 мод тарьжээ. Үүнд:

  • 13,490 ширхэг навчит мод – улиас, хайлаас, өрөл, шар хуайс, агч

  • 6,510 ширхэг шилмүүст мод – нарс, гацуур

Бүх моддыг тарьж, арчилгаа, усалгааг тогтмол хийж байна.

Хархорум хотын ногоон байгууламжийг цогц байдлаар хөгжүүлэх хүрээнд нийт 1,500 га талбайд 1 сая гаруй мод, сөөг тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд уг ажилд 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгж идэвхтэй оролцож байна.