Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Нүүрсний экспорт оны эхний улиралд 27.5 сая тоннд хүрч 60% өсөв Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний гурван сарын байдлаар 7.37 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 32.5% өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 4.89 тэрбум ам.доллар, импорт 2.48 тэрбум ам.долларыг тус тус эзэлсэн бөгөөд экспорт 62.3%-иар өссөн бол импорт 2.8%-иар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2.41 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Дэлхийн Банк: Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд 5% байх төлөвтэй "Монголын эдийн засгийн тойм" тайланг Дэлхийн Банк (2026.04.09) танилцууллаа. Тайланд дурдсанаар уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл огцом сэргэснээр 2025 онд өсөлт харьцангуй өндөр гарсан бол энэ онд манай улсын эдийн засаг 5.0%-иар өсөхөөр байна.
Төв банкны үнэт металл худалдан авалт он гарсаар 3.2 тоннд хүрч 48% өсөв Монголбанк 2026 оны 3 дугаар сард 949.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.2 тонн үнэт металл худалдан авлаа. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 101.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 720.4 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ  Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 1 дүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7,187.8 сая ам.долларт хүрч оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Чулуун нүүрсний экспортын орлого он гарсаар 31%-иар өсөөд байна Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны нийт эргэлт энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар 5.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.6%-иар өсөөд байна. Энэ дундаа экспорт 3.9 тэрбум ам.доллар, импорт 2.0 тэрбум ам.долларыг эзэлсэн бөгөөд экспорт 55.9%-иар өссөн бол импорт 4.4%-иар буурсан байна. Ингэснээр он гарсаар, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум америк долларын ашигтай гарлаа.
Төв банк бодлогын хүүг 12%-д хэвээр хадгална Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 3 дугаар сарын 18, 20-ны өдрүүдийн ээлжит хурлаар дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буйг харгалзан үзээд бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
ҮСХ: Улсын төсвийн нийт орлого он гарсаар 7.1%-иар өсөв Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг (2026.03.16) танилцууллаа. Он гарсаар гадаад худалдаа зэсийн баяжмал, нүүрсний экспортын өсөлтийн нөлөөгөөр эерэг үзүүлэлтттэй гарч байгааг Үндэсний статистикийн хорооноос онцоллоо.
Нүүрсний экспорт өдөрт дунджаар 330 мянган тонн байна Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан байна. Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өсөж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортоллоо.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого он гарсаар 2.5 дахин өсөв Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарсаар эхний хоёр сарын байдлаар 4622.3 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 24.4%-иар өссөн (906.5 сая ам.доллар) тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Мөн хугацаанд экспортын дүн импортынхоос 1.47 тэрбум ам.доллароор давж, тэнцэл эерэг гарлаа.
Төв банк он гарсаар 2.3 тонн үнэт металл худалдан авлаа Монголбанк 2026 оны 2 дугаар сард 396.1 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 89.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 477.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.7%-иар өссөн үзүүлэлт боллоо.
ТЭЭВЭРЧДИЙН НУРУУН ДЭЭР ТОГТСОН НҮҮРСНИЙ ӨСӨЛТ Уул уурхайн өсөлтийн тухай амтай болгон ярьдаг. Гэхдээ жинхэнэ өсөлтийг олж харъя гэвэл уул уурхайг мартах хэрэгтэй. Тэгвэл хамгийн ихээр өссөн салбар чухам юу вэ? Үндэсний статистикийн хорооны ДНБ-д эзлэх салбаруудын дата мэдээллээс үзвэл цар тахлаас хойш буюу 2020 оноос 2024 оны хооронд тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбар 230%-иар өсчээ.
БОДИТ ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИЙДЭЛ БУЮУ БОРТЭЭГИЙН ОРД Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого эрчимжиж буй дэлхий ертөнцөд 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ буурах төлөвтэй байгааг салбарын зарим төлөөлөл мэдэгдсэн. Дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын боломжоо бүрэн дайчлах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг тогтвортой хадгалах бодлого баримталж байна.
ҮСХ: Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8%-иар өсөв Монгол Улсын эдийн засаг 2025 оны хэмжээнд 89.9 их наяд төгрөгт хүрч, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 34.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоосоо 2.2 их наяд төгрөг буюу 6.8%-иар өслөө. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 917.8 тэрбум төгрөг буюу 33.2%, үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 482.8 тэрбум төгрөг буюу 11.4%, уул уурхай, олборлолтын салбар 453.6 тэрбум төгрөг буюу 10.6%-иар өссөн нь голлон нөлөөлжээ.
Зэсийн баяжмалын экспорт он гарсаар 175% өсч, 730 сая ам.долларт хүрэв Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарсаар буюу оны эхний сарын байдлаар 2.59 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.1%-иар өссөн дүнтэй гарлаа. Экспортын дүн импортын дүнгээс 906.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.
Монголын эдийн засаг 2026: Итгэлцэл, Эрх чөлөө, Боломж Өнөөдөр (2026.01.27) Америкийн Худалдааны Танхим (Am Cham Mongolia)-ийн оны эхний сар бүрийн ээлжит уулзалт болж өнгөрлөө.
2025 онд Монгол Улсын аж үйлдвэрлэлийн гарц 4.8 хувиар өсжээ Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) мэдээлснээр, 2025 онд манай улсын аж үйлдвэрлэлийн нийт хэмжээ 52.9 их наяд төгрөгт (14.8 тэрбум ам.доллар) хүрч, өмнөх оныхоос 4.8 хувиар өссөн байна. 
2025: Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 9.3 их наяд төгрөгтэй тэнцэж, 11%-иар буурав Салбарын яам 2025 оны эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг танилцууллаа. Уг тайланд дурдсанаар өнгөрсөн онд олборлох салбар улсын төсөвт 9.27 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь 2024 онтой харьцуулахад 1.11 их наяд төгрөг буюу 10.7%-иар буурсан байна.
Монголбанк: Хэрэглээний зээлийн зохицуулалтыг чангатгаж, банкуудын төгрөг, валютын нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрийг (2026.01.16) гаргалаа. Тухайлбал, банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45% болгон шинэчлэн тогтоох. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14% болон 19%-д хүргэхээр шийдвэрлэлээ.
ҮСХ: Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 1 тэрбум ам.доллароор илэрхийлэгдэв Нэхмэл эдлэл, мах, дайвар бүтээгдэхүүн, самар, рапсын экспорт нийлээд 2025 онд 800 сая ам.долларт хүрсэн нь улсын нийт экспортын 5%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт үндсэндээ 14.7 тэрбум ам.доллароор хэмжигдсэн бөгөөд үүнээс харахад манай улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 1 тэрбум ам.доллароор илэрхийлэгджээ. Энэ нь 2024 оны түвшинтэй ойролцоо буюу ялимгүй өссөн дүнтэй байна.
1 2 3 4