"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд 7 оролцогч оролцож нэг тонн нүүрсний үнийг 98.2 ам.доллароос эхлэн дуудаж 122.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Эрчим хүчний нүүрсний арилжаанд 1 оролцогч оролцож 33.9 ам.долларт хэлцэл хийгдлээ.
2025 оны эхний 7 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 31 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна.
Тус компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорьжээ. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн аж.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК