Эдийн засаг
Японы төлөөлөл хамтран ажиллахаа илэрхийлэв
Япон улсын Шизүока мужийн захиргаа, бизнесийн удирдлагын төлөөлөл манай улсад айлчилж байна. Тэднийг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээжээ
БНХАУ хилээ дахин нээснээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5%-иар өснө. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна. Тухайлбал, уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар 6 орчим хувиар өснө.
Төсвийн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарчээ
Монгол Улсын энэ жилийн нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан гарчээ. Тайланд 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласныг тодотгож төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 2.4 их наядаар буурсан хэмээн тэмдэглэсэн байна.
Мөнгөний Урсгалыг Монгол руу даллах ямар боломж байна вэ?
Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд оргил үедээ хүрч байсан бол эрчимтэй уруудсаар өдгөө бүр унасан гэж болно. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш
Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн байна
Зургаадугаар сарын 9-15-ны өдрүүдэд нүүрс экспортын 9,313 автомашин, 799 чингэлэг тээвэр, 931 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,198.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өсөв. Оны эхнээс 26,545.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 19,745.8 мян.тн-оор буюу 3 дахин өссөн байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ САР
Манай улсын эдийн засгийн төлөвийг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тодорхойллоо. Тодруулбал, АХБ жил бүр
Далд уурхайн далд нөлөө
Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийж Галбын говийн алтан шаргал гадаргаас доош километр гаруй гүнээс зэс, алтны агууламж бүхий хүдрийн биетийн анхны дээжийг олборлолоо. Энэ нь яах аргагүй “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид болох Монгол Улс болон “Рио Тинто” компани, түүний хувь эзэмшигчдэд баяртай мэдээ байлаа.
Э.Лхагвасүрэн: Он гарсаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум ам.доллар буюу 95.1 хувиар өслөө
Гаалийн ерөнхий газраас өнөөдөр 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээллийг хийлээ.
ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн. Энэ нь экспорт 2.3 тэрбум ам.доллараар, импорт 0.3 тэрбум ам.доллараар өсөхөд нөлөөлжээ. Экспортын дүн импортоос 2.3 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Гадаад худалдааны 2023 оны 3 дугаар сарын тойм
2023 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2,071 сая ам.доллароор өсөж 5,704 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 94%-аар буюу 1,822 сая ам.доллароор, импорт 15%-аар буюу 249 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Тайлант хугацаанд худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1,573 сая ам.доллароор өсөж 1,824 сая ам.долларын ашигтай гарлаа.
Монгол Улсын Эрдэнэсийн санд 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авчээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.28) хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
ГЕГ: Он гарсаар эрдэс бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 84 хувийг эзэлж байна
Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсээс 2023 он гарснаас хойш гуравдугаар сарын 20-ны байдлаар барааны экспорт, импортын мэдээг өнөөдөр өглөө.
Он гарсаар улсын хэмжээнд гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 0.2 тэрбум ам.доллараар өсжээ.
Койн ба мөнгөний бодлого
Хүмүүсийг өөрсдөөр нь үйлдэл хийлгэх шалгарсан хоёр арга байдаг. Эхнийх нь урам зоригийг нь өдөөх юм уу, тодорхой алхам хийснийх нь төлөө шагнал амлах. Нөгөөх нь айдас түгшүүрээр нь удирдах буюу шийтгэл ногдуулах. Койнд хөрөнгө оруулагчдын хувьд аль аль нь нөлөөлсөн. Нэгдүгээрт, итгэж авч дарсан койн нь хэдэнтэй өсөж том ашиг хийнэ гэх цайлган хүлээлт.
Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
ҮСХ: 2023 оны нэгдүгээр сард гадаад худалдааны бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллараар өслөө
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны нэгдүгээр сарын тайланг Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцуулав.
Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард нийт 107 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 688 сая ам.доллар байна.