Шинэ мэдээ
Чили улс уул уурхайн салбартаа шинэчлэл хийнэ
Дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч BHP компанийн “Эскондида” уурхайн захирал Алехандро Тапиа Пүрэв гарагт Нью-Йорк хотноо болсон “ChileDay” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, “Чили улс хөрөнгө оруулалт ихээр татахын тулд хууль эрх зүйн орчиндоо илүү дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэж мэдэгдлээ.
Узбекистан Төв Азид цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлж байна
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-аас жил бүр гаргадаг “Дэлхийн цахилгаан автомашины төлөв байдал 2025” тайланд Узбекистан цахилгаан автомашины борлуулалтаараа Төв Азид тэргүүлж байна гэжээ. Мөн импортын цахилгаан машины үнэ сүүлийн жилүүдэд бараг гурав дахин буурсан гэж тэмдэглэжээ.
"Codelco" компани Рио Тинтотой хамтран литийн төсөл хэрэгжүүлнэ
Чили улсын "Codelco" компани Рио Тинто групптэй хамтран “Марикунга” литийн төслийг хэрэгжүүлэхээр болсноо Даваа гарагт /2025.05.19/ мэдэгдлээ. Чили улс нь цахилгаан автомашины батарейн үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болох литийн олборлолтоор дэлхийд хоёрт ордог. Тус улсын зах зээлд бас нэгэн хүчтэй хөрөнгө оруулагч нэмэгдэж буй нь энэ юм.
ОРОСЫН НҮҮРСНИЙ САЛБАР ГҮН ХЯМРАЛД ОРЖЭЭ
ОХУ-ын "Мечел" болон "Распадская" зэрэг нүүрсний томоохон компаниуд санхүүгийн ихээхэн алдагдал хүлээсэн тухай 2024 оны санхүүгийн тайландаа дурджээ. Энэ нь тус улсын нүүрсний салбар ноцтой асуудалтай тулгарч эхэлсний тод жишээ аж.