Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ЕХ хилийн чанадад хэрэгжүүлэх критикал минералын 13 шинэ төслийг баталлаа Европын Холбоо (ЕХ) критикал минералын нөөцөө баталгаажуулах зорилгын хүрээнд бусад улсад стратегийн түүхий эдийн 13 шинэ төслийг сонгон баталгаажуулжээ. Эдгээр төсөл нь нийт 13 улсад хэрэгжих бөгөөд үүнд, Канад, Гринланд, Казахстан, Норвег, Серби, Украин, Замби, Шинэ Каледони, Бразил, Мадагаскар, Малави, Өмнөд Африк болон Их Британи улс багтаж байна.
Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Монгол Улс хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь Монгол Улсад тогтвортой санхүүгийн тогтолцоог улам сайжруулах зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэлээ.
Төв Азийн орнууд усны нөөцөө хамтран ашиглаж байна Төв Азийн орнууд усны нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна. Казахстан, Тажикстан, Узбекистаны албаны хүмүүс зуны тариалангийн улиралд Бахри Точик усан сангаас ус хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хятадын импорт буурч нүүрсний үнэ Азид 4 жилийн доод хэмжээнд хүрчээ Азийн зах зээлд нүүрсний үнэ огцом буурч, сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. Энэ нь бүс нутгийн гол тоглогчид болох Хятад, Энэтхэг, Япон улсуудын импортын хэмжээ огцом буурсантай холбоотой юм.
Перу улс энэ онд уул уурхайн салбарт 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна Дэлхийн гурав дахь том зэс үйлдвэрлэгч орон болох Перугийн Эрчим хүч, Уул уурхайн сайд Хорхе Монтерогийн мэдэгдсэнээр 2025 онд тус улсын уул уурхайн салбар 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна.
Бразил улс нефтийн салбараасаа 6.2 тэрбум доллар олно Бразилын засгийн газар эдийн засгаа тогтворжуулах зорилгоор нефтийн салбараас 6.2 тэрбум доллар босгохоор төлөвлөж байна гэж Bloomberg мэдээллээ.
Их Британи улс критикал минералын салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци (МЧАМА) өнгөрсөн долоо хоногт /2025.05.29/ “Чухал ашигт малтмал: Монголын болон Глобал чиг хандлага” сэдэвт ээлжит семинарыг “Монголын критикал минералын хөгжлийн төлөвлөгөө: Дэлхийн шилжилтэд Монгол Улсын үүргийг тодорхойлох нь” гэсэн ерөнхий сэдвийн дор гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Чухал ашигт малтмалын эрэлт эрс нэмэгдэж байна 2025 оны эхний хагаст дэлхий даяар чухал ашигт малтмалын эрэлт мэдэгдэхүйц өсөж байна.
Япон улс АНУ-тай критикал минералын салбарт хамтран ажиллах санал дэвшүүллээ Япон улс АНУ-тай ховор металл зэрэг критикал минералын салбар дахь харилцаагаа бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан тухай Японы хэвлэлүүд мэдээллээ.
Дэлхийн анхны бага оврын цөмийн реактор Хятадад бэлэн боллоо Хятадын анхны бизнесийн зориулалттай жижиг модульчлагдсан цөмийн реактор Linglong-1 ашиглалтад ороход бэлэн болж байна. Хайнань мужийн “Hainan Nuclear Power” ХХК-ийн талбайд байрладаг Linglong-1 реакторыг Хятадын Үндэсний Цөмийн корпораци (CNNC) бүтээж байгаа.
Хятад улс гянтболдын 80 гаруй хувийг дангаараа олборлож байна БНХАУ критикал минералын экспортоо хязгаарлаж эхэлсний улмаас гянтболд буюу вольфрамын үнэ энэ сард Европын спот зах зээл дээр сүүлийн 12 жилийн дээд хэмжээнд хүрч өслөө.
Трампын тарифын бодлого компаниудад 34 тэрбум ам.долларын алдагдал учруулжээ Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайн дэлхийн компаниудад нийтдээ 34 тэрбум ам.доллароос давсан алдагдал учруулаад байна. Энэ нь борлуулалтын орлого буурах, зардал нэмэгдэх зэргээс үүдэлтэй гэж Ройтерс агентлаг компаниудын санхүүгийн тайлан, мэдэгдэлд хийсэн дүн шинжилгээндээ дурджээ.
“Монгол дахь хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай боллоо Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) өнөөдөр /2025.05.29/ “Монгол дахь хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт хэлэлцүүлгийг “Blue Sky” зочид буудлын 2 дугаар давхарт, “Жейд” хүлээн авалтын танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Монголын Улсын хөрөнгө оруулалтын орчны бодит байдал, хөрөнгө оруулагчдын өнөөгийн итгэл, санаа бодлыг хэлэлцсэн юм.
2024 онд Ази тив дэлхийн цагаан тугалганы үйлдвэрлэлийг тэргүүлэв Цагаан тугалга — Орчин үеийн технологийн салшгүй хэсэг бөгөөд ухаалаг утас, ногоон эрчим хүчний шийдэл зэрэгт өргөн хэрэглэгддэг. 2024 оны байдлаар дэлхийн нийт цагаан тугалганы олборлолтын 55.7 хувийг Ази тив дангаар бүрдүүлсэн талаар АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлэв.
“Азийн Уул уурхайн Инноваци, Хөгжлийн IV дээд хэмжээний форум” 2025 оны 5 дугаар сарын 25-нд зохион байгуулагдлаа Бээжин хотноо зохион байгуулагдсан форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар оролцож үг хэллээ.
Аж үйлдвэрийн мөнгөний эрэлт Сүүлийн 10 жилийн хугацаанд аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ дэлхийн мөнгөний уурхайн үйлдвэрлэлийн томоохон хувийг эзлэх болсон.
МОНГОЛ УЛСАД КАРБОН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах зорилгоор Монгол Улс болон БНСУ өнөөдөр /2025.05.28/ Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээн дэх Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурлыг хийж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан томоохон үйл явдал боллоо.
Тавдугаар ДЦС-ын санхүүжилтийн 80%-ийг хувийн хэвшил гаргана Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 томоохон төсөлд багтсан тавдугаар Дулааны цахилгаан станцыг (ДЦС-5) Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барих аж. Энэхүү байгууламж нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм.
Рио Тинто шинэ гүйцэтгэх захирал томилно Рио Тинто компани урт хугацааны хөгжлийн зорилтод анхаарахын хэрээр уул уурхайн салбарын гүнзгий мэдлэгтэй шинэ гүйцэтгэх захирал хайх болжээ. Якоб Стаушолм 2021 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон ба энэ оны сүүлээр албан тушаалаасаа огцрох тухай Рио Тинтогийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хэлсэн юм.
"Уул уурхай болон хөдөө аж ахуйн сэргэлт Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжинэ" Дэлхийн Банкны шинэ тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь уул уурхайн олборлолт, тэр дундаа зэсийн үйлдвэрлэлийн өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын алгуур сэргэж буйтай холбоотой.
2 3 4 5 6 7 8