Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр нь нарийн төвөгтэй, цогц төсөл 14 мега төслийн нэг Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөл БНЭУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж байна. Энэхүү төслийн явц болон ЕРС-04 буюу технологи, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын талаар Элчин сайд А.М.Готсурвэ: "Манай хоёр орон стратегийн түншлэлтэй, оюун санааны хөршүүд. Энэ хүрээнд хоёр чухал төслийг онцолмоор байна.
Цайрын үнэ өсөх үү Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр цайрын үнэ бага багаар өссөөр байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цайрын үнэ 3082 ам.долларт хүрчээ. Энэ оны есдүгээр сарын дэлхийн зах зээлийн дундаж үнэ 2837 ам.доллар байсан юм. Хэдийгээр энэ нь 2022 оны дундажтай (3440 ам.доллар) харьцуулахад бага ч гэсэн энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Монголбанк өнгөрсөн сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ  Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байжээ.
АМНАТ нэмэгдүүлэх нь 7 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хааж магадгүй Мексикт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ нэмэгдүүлэх санал батлагдвал ирэх хоёр жилийн хугацаанд 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг
Ж.ТҮМЭН-АЮУШ: “ХАСУ МЕГАВАТТ“ КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 20 ГАРУЙ ЖИЛ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ, ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА Эрчим хүчний салбараас анх 2000 онд үйл ажиллагаа эхэлж, уул уурхай, барилга угсралт, мэргэжилтэй ажилчин гагнуурчин бэлтгэх сургалт болон гадаад, дотоод худалдааны чиглэлээр өргөжин тэлсэн "Хасу Мегаватт" ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Түмэн-Аюуштай ярилцлаа. Үндэсний компани өргөжин тэлэхэд гадаадын хөрөнгө оруулагч Оюу толгой компанийн нөлөө үлэмж их байсныг тэрбээр яриандаа онцолсон юм.
ЭРДЭНЭ РЕСУРС 2024 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАН БА БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2024 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (ММС)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (БХ)-ийн тухай мэдээллийг танилцууллаа. Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, 2024 оны 3-р улиралд бид Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтэд ихээхэн ахиц дэвшил гаргаж, төлөвлөсөн уурхайн зэрэгцээ тэлэх боломж бүхий хайгуулын үр дүнгүүдийг танилцуулсан амжилттай байсан гэлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 78.7 хувийн саналаар дэмжлээ Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр /2024.11.22/ Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, УИХ 78.7 хувийн саналаар дэмжлээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.21/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны аравдугаар сарын 25-нд өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Австрали, Энэтхэг улсууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт хамтран ажиллана Австрали улс Энэтхэгтэй хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл, батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Мөн эдгээр улсууд батлан хамгаалах болон далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллана гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Энэтхэгийн Ерөнхий сайдтай Их 20-ийн дээд хэмжэний уулзалтын үед мэдэгдлээ.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуульд заасан үндсэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан 2025 оны улсын төсөв болон төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулан баталсан бусад хууль тогтоомжуудад дараах хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 22 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалга өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна.
Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна Goldman Sachs судалгааны байгууллагын мэдээлснээр энэ жил алтны үнэ өсөж, 2025 оны эхээр шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэ онд алтны үнэ трой унц тутамд 2,500 гаруй ам.доллар болж, 20 гаруй хувиар өсжээ. Энэхүү судалгааны байгууллагын таамаглаж буйгаар ирэх оны эхээр алтны үнэ 2,700 ам.долларт хүрэх юм. Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулж, хөгжиж буй орнуудын төв банкны алт худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Хэрэв АНУ санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авч, өрийн дарамт нэмэгдвэл алтны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Орос Хятад руу байгалийн хийн шинэ зам тавихаар судалж байна Орос улс Казахстанаар дамжуулан Хятад руу байгалийн хийн шинэ хоолой барихаар судалж байна. Хэрэв энэ хоолой баригдвал жилд 35 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах боломжтой болно гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдэв.
Гадаад валютын нөөц яагаад  дорвитой өсөхгүй байна вэ? Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, “худалдааны дайн” эхлүүлэх магадлалтай байгаагаас шалтгаалж Азийн орнуудын валютын ханш суларч болзошгүй байгаа ажээ
 “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан
Норвегийн газрын тосны хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоолоо Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт энэ онд түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Энэ нь уг салбарт хэрэгжиж буй төслүүдийн тоо нэмэгдсэнтэй мөн инфляцитай холбоотой гэж Норвегийн Статистикийн газар пүрэв гарагт мэдэгдлээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ нэгдсэн хуралдаан эхэлж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг маргааш явуулахаар боллоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг маргааш /2024.11.15/ үдээс өмнөх нэгдсэн чуулганаар явуулахаар боллоо.
"Хариуцлагатай уул уурхай" уулзалтад холбогдох байгууллагын удирдлагууд илтгэл тавина Мөн чуулга уулзалтад АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын ахлах шинжээч Ц.Жаргалнэмэх нар илтгэл тавих юм.
ОХУ бензиний экспортын хоригоо цуцлах талаар хэлэлцэнэ Дотоодын шатахууны үнэ тогтвортой байгаа тул энэ оны эцэс хүртэл үйлчилж байгаа бензиний экспортын хоригийг цуцлах боломжтой гэж Оросын Эрчим хүчний сайд Сергей Цивилев лхагва гарагт мэдэгдлээ. 
5 6 7 8 9 10 11