Шинэ мэдээ
“Улаан нуур”-ын орд дэлхийн хэмжээний хийн үйлдвэрлэгч болох боломжтой
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings Limited” компани Өмнөговь аймагт орших “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн ордод өрөмдлөг хийж амжилттай дуусгалаа. Тус компани ойрын хугацаанд арилжааны зориулалтаар үйлдвэрлэл эхлүүлэх боломж бий эсэхийг байгалийн шахсан хийн (CNG) төслөөр дамжуулан судалж байна.
Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер, эдийн засагч, судлаач Н.Дорждарь “Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд” судалгааны үр дүнг 4 дүгээр сарын 15-нд танилцуулав.
Зэсийн асар их нөөцтэй Монгол Улсын хувьд зэсийн баяжмалыг боловсруулан, баяжуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашлаад дэлхийн эрдсийн зах зээлд чухал тоглогчийн байр суурь эзлэх том боломжтой. Тухайлбал, Монгол Улс нь зэсийн баялаг, нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт ордог.
О.Батнайрамдал: Оюу толгойн бүлэг ордын хоёр лицензийг эзэмшигч Онтрэтэй Засгийн газар хэлэлцээр хийх хэрэгтэй
Оюу толгой нь таван бүлэг ордтой, таван тусгай зөвшөөрөлтэй. Үүний хоёрыг “Оюу толгой” бус Онтрэ гэх Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. 2024 оны 12-р сарын 19-нд Канадын Арбитрын шүүх нэгэн шийдвэр гаргасан. Тэр нь “Оюу толгой”, “Онтрэ”-тэй 2005 онд хийсэн гэрээг албажуулах үүрэг хүлээсэн. Онтрэн эзэмшлийн хоёр лицензэд Оюутолгойн бүлэг ордын 30 гаруй хувь нь хамаардаг. Монгол Улс хувь эзэмшлийн хүрээнд энэ хоёр лицензийн нөөц баялгийн хэдэн хувийг эзэмшиж байгаа вэ гэдэг дээр тодорхой хариулт авахыг хүсч байна.
2040 онд критикал минералын салбарт 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
Канадын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалт PDAC-чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотод зохион байгуулагдсан.
Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын СЕО, зах зээл судлаач, эрдсийн шинжээч, хөрөнгө оруулагчдын тавьсан илтгэлүүдийг хэлэлцэж, хайгуул судалгаа, санхүүжилт, уул уурхайд төрөөс үзүүлэх дэмжлэг, чухал ашигт малтмал зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байв.
АНУ нүүрсний эрчим хүчний салбараа сэргээж эхлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний цахилгаан станцуудыг шинээр барихыг дэмжсэн хэд хэдэн тогтоол гаргалаа. Энэ бол Ерөнхийлөгч Байдены баримталж байсан бодлогод гарч буй томоохон өөрчлөлтийн илэрхийлэл аж.
АНУ-ын нүүрсний компаниуд хүнд байдалд байна
АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй “Худалдааны дайн” олон улсын хөрөнгийн зах зээлийг төдийгүй уул уурхайд ч сөргөөр нөлөөлж байна. “Spglobal”-д мэдээлснээр татварын нэмэгдэлтэй холбоотойгоор Бээжин АНУ-ын бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулах бол 4-р сарын 10-наас эхлэн АНУ-аас Хятад руу экспортолж буй нүүрсэнд 52 хувийн татвар ногдуулах аж. Үнэ тарифын зөрчилдөөн эцэстээ дэлхийн ган үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч болох Хятадад нийлүүлэх нүүрсний урсгалыг гацаана гэж таамаглаж байна. Дагаад Америкийн нүүрсний компаниуд өөрсдөө ч алдагдал хүлээх нь тодорхой болж хүнд байдалд ороод байгаа юм.
Рио Тинто уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй Resolution зэсийн төслийг урагшлуулна
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Аризона мужид удаан хугацаанд хойшлогдсон зэсийн төслийн зөвшөөрлийг олгоно гэдэгт Рио Тинто компани итгэлтэй байна.
Чилийн Сантьяго хотод болсон “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” дээр Рио Тинто группийн Зэсийн салбар хариуцсан захирал Кэти Жексон “АНУ зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь зогсонги байдалд орсон зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг сэргээхэд нөлөөлнө” гэж мэдэгдэв.
“Kinross Gold” олборлолтоо нэмэгдүүлнэ
Алт олборлолтын дэлхийн тэргүүлэх компанийн нэг “Kinross Gold” энэ жил олборлолтоо нэмэгдүүлэх зорилго тавьсныг “Globe Newswire”-д онцолжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Пол Роллинсонb ”Өнгөрсөн жил Kinross-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн байлаа. Бид хөрөнгө оруулалтын 800 сая долларын өрийг төлж, ашиг орлогоо 37 хувиар өсгөж чадсан. Энэ жилийн хувьд уурхайнуудын ашигт үйл ажиллагаанд онцгой анхаарч олборлолтоо нэмэгдүүлнэ. Ингэснээр компанийн санхүүгийн найдвартай байдлыг хангах төдийгүй хувьцаа эзэмшигчдын итгэлийг сэргээнэ. Түүнчлэн ашиг өгч болохуйц уурхайнуудад хөрөнгө оруулсан хэвээр байх болно” хэмээн ярьжээ.
Монгол Улс “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг баталлаа
Орос, Хятадыг холбох шинэ хийн хоолой нь Монгол Улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур барьж байгуулна гэж Монголын Засгийн газраас мэдээллээ.
Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь Оросын байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх зорилготой "Сибирийн хүч-2" олон улсын төслийн нэг хэсэг юм.
Төмрийн хүдрийн үнэ буурсантай холбоотойгоор “BHP”-ийн ашиг 23 хувиар буурчээ
Үнэ тарифтай холбоотой “Худалдааны дайн” уул уурхайн аварга компаниудын үйл ажиллагаа, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, төмрийн хүдэр болон гангийн нүүрсний үнэ буурсан нь уул уурхайн тэргүүлэх компани болох “BHP”-гийн хагас жилийн ашиг 23 хувиар буурсан талаар “ABC”-д мэдээлжээ. Ялангуяа төмрийн хүдрийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан байна.Түүнчлэн “BHP” нэгж хувьцаанд 50 центийн ногдол ашиг зарласан нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болоод байна.
Бодит эрсдлээс урьтан угтуулан тавьсан тооцоолол
2025 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах, түүнээс улбаалан манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайн, муу аль тал руу эргэхийг өнөөдөр таамаглах аргагүй болоод байна.