Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
С.ОЮУНБАТ: БИД ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙГАА АШИГТ МАЛТМАЛЫГ БҮРЭН СУДАЛЖ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ХҮРТЭХ Л ХЭРЭГТЭЙ Манай улсын ашигт малтмалын салбарт газрын ховор элемент бол шинэ сэдэв гэхэд болно. Харин Монгол Улсын Зөвлөх-геологич, доктор (PhD) С.Оюунбатын хувьд энэ нь танил элемент. Түүний байгуулсан гео-мэдээлэл, эрэл хайгуулын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Гео-Инфо" компани нь 2008 оноос эхлэн энэ чиглэлээр ажиллаж, Увс аймгийн нутагт газрын ховор элементийн "Улаан Дэл" хүдэржилтийг олж тогтоон, улмаар уг хүдэржилтийн нөөцийг 2018 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Монгол Улсын ашигт малтмалын баялгийн санд газрын ховор элементийн (ГХЭ) орд болгон бүртгүүлжээ. Дэлхийн өндөр технологи хөгжсөн улс орнуудын хувьд газрын ховор элемент нь анхаарал татаж буй. Харин Монгол орны хувьд ГХЭ-ийн судалгаа хэр зэрэг хийгдэж байгаа талаар бид ярилцсан юм.
АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч боллоо АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч болж дэлхийн шатахууны нийт экспортын 16 гаруй хувийг эзэллээ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албанаас (EIA) мягмар гарагт мэдэгдлээ.
Дэлхийн хамгийн том газрын тосны байгууламж ашиглалтад орлоо Нарны хавтан, цахилгаан машин, салхин турбины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад улс Саудын Арабын Маржан ордод ашиглах дэлхийн хамгийн том газрын тосны байгууламжийг ашиглалтад орууллаа.
ХАМГИЙН ИХ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ УЛС ОРНУУД ХАМГИЙН ИХ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ УЛС ОРНУУД
“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Ханбогд сумуудад жилд 750,000 суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгууллаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтынхаа хүрээнд “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус тус 500,000 болон 250,000 модны тарьц, суулгацыг жил бүр бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг байгуулан, хүлээлгэж өглөө.
АНУ Австралийн литий, газрын ховор элементийн төслүүдийг санхүүжилтээр дэмжинэ Барууны орнуудын критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг байгуулж, бэхжүүлэх ажлын хүрээнд АНУ Австралийн лити, газрын ховор элементийн төслүүдийг дэмжиж, нийт 786 сая ам.долларын зээл олголоо.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2024 оны 9-р сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулав.
Критикал минералын нийлүүлэлтийн тогтворжилт Дэлхий нийт нүүрстөрөгчөөс татгалзан, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахыг зорьж байгаа энэ үед критикал минералын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүхий эдийн урт хугацааны супер циклийн эхлэл тавигдах төлөв ажиглагдаж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) 2040 он гэхэд эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, одоогийн үйлдвэрлэлийн түвшингээс 40 дахин их лити, 20-25 дахин их бал чулуу, никель, кобальт шаардлагатай болно гэж таамаглаж байна.
“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Шон Хинтоныг томиллоо  “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“Оюу толгой”-н ТУЗ)-ийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэнтэй холбоотой ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилж буйг мэдэгдэж байна. Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм.
Турк улс экспортын хүчин чадлаа нэмэгдүүлж, нийлүүлэлтээ төрөлжүүлж байна Төрийн өмчит эрчим хүчний Botas компани Францын Total Energies компанитай 10 жил байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсны үр дүнд Турк улс бүс нутгийн байгалийн хийн ре-экспортын төв болох томоохон алхам хийлээ.
Холбооны нөөцийн сан 2020 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулснаар алтны үнэ дээд амжилт тогтоов Лхагва гарагт Холбооны нөөцийн сан АНУ-ын эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүгээ хагас хувиар бууруулснаа зарласны дараа алтны үнэ өсөж, дахин дээд амжилт тогтоов.
Antofagasta компани 2025 онд 3.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ Чилийн Antofagasta компани 2025 онд түүхэндээ хамгийн том хөрөнгө оруулалт буюу 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө гаргалаа.
Эдийн засгийн тэлэлт Гурван намын хамтарсан Засгийн газар "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хэмээх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд 8 дугаар сарын сүүлчийн арав хоногт хэлэлцлээ. Мөн Засгийн газар ирэх 4 жилд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болон шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотой зардлыг тусгаж, 2024 оны төсвийн тодотголыг 8 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлэв.
BHP: Хиймэл оюун ухаан болон ба дата төвүүдийн хэрэглээ өсөх тусам дэлхийн зэсийн эрэлт нэмэгдэнэ Уул уурхайн аварга компани BHP хиймэл оюун ухааны боловсруулах чадавхи өсөж, дата төвүүд өргөжиж, 2050 он гэхэд дэлхийн зэсийн эрэлтийг 72%-иар нэмэгдүүлнэ гэж BHP-ийн санхүүгийн захирал Вандита Пант Financial Times сонинд ярьжээ.
Их Британийн Дээд шүүх  анхны нүүрсний уурхайн зөвшөөрлийг цуцаллаа Лондоны  Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт шатсан нүүрснээс гарах нүүрсхүчлийн хийн байгаль орчинд учруулах нөлөөллийг тооцоолоогүйн улмаас   Их Британид сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа  нүүрсний уурхай барих зөвшөөрлийг хүчингүй болголоо. Энэ оны эхээр "Дэлхийн андууд" зэрэг байгаль орчныг хамгаалах байгууллагууд энэхүү нүүрсний төслийг эсэргүүцсэн юм.
Х.Төмөрбаатар:  Байгальд ээлтэй шохойн үйлдвэр Говь-Алтай аймагт ажиллаж эхэлнэ “Макс” группийн хөрөнгө оруулалттай “Цэн газар” ХХК  Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт шохойн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгаль орчинд ээлтэй барилгын материалын үйлдвэр үүд хаалгаа нээх хугацаа ойртсоор буй энэ үед “Цэн газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Төмөрбаатартай уг төслийн талаар ярилцсан юм. 
Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшил хоорондоо нягт холбоотой Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Шяохун 9 дүгээр сарын 9-10-нд Жянсу мужийн Ляньюньган хотноо зохин байгуулагдсан Дэлхийн нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулганы хүрээнд Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудын сайд нартай уулзлаа.
Маргаан дагуулсан том төсөв УИХ-ын 2024 оны сонгуу­лийн   дүнд бүрэлдсэн парламентаас  МАН, АН, ХҮН нам “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэсэн гэрээ үзэглэж, Хамтарсан  Засгийн газрыг байгуулсан билээ.  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тодотгол болон дагалдах цөөнгүй хуульд шинэчлэл хийх  УИХ-ын ээлжит бус чуулган  8 дугаар сарын 15-наас 27-ны хооронд хуралдаж буй.  
Европын Холбоо гадаадын хөрөнгө оруулалтын орчноо зөөлрүүлэхийг Австралиас хүслээ Элчин сайд Габриэле Висентин Европын Холбооноос  Австралид оруулсан хөрөнгө нэмэгдэж байгааг тэмдэглээд, Европын Холбоо уул уурхайн салбарт, ялангуяа  лити, кобальт, никель зэрэг чухал критикал минералын салбарт хөрөнгө оруулалтаа цаашид өргөжүүлэхийг хүсэж байгаагаа онцлон тэмдэглэв.
"Трансвест Монголиа" ХХК нь "Mongolia Mining 2024" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн   13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
7 8 9 10 11 12 13