Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Дэлхийн ураны олборлолт  Дэлхийн нийт уран олборлолтын гуравны хоёр орчим хувийг Казахстан, Канад, Австарли улс эзэлдэг байна.
Алтны экспорт өмнөх сараас унци тутамд 52,0 ам.доллараар өсчээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 11 сарын үзүүлэлтийг ҮСХ-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.  Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 
АНУ-ын нефтийн үйлдвэрлэл нэмэгдэж, OPEC -ийн олборлолт буурлаа “OPEC-ийн түүхий нефтийн олборлолт өнгөрсөн  сард анх удаа буурч, АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн байна” гэж OPEC-ийн лхагва гарагт гаргасан сарын тайланд дурджээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ
Баруун Австрали муж уул уурхайн төслийн зөвшөөрөл олгох журмыг шинэчилнэ Баруун Австрали муж ногоон эрчим хүч рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ бизнесүүдийн хөгжлийг дэмжихийн тулд байгаль орчны зөвшөөрөл олгох журмаа шинэчлэнэ гэж мягмар гарагт мэдэгдлээ.
ХӨГЖЛИЙН СУДАС БОЛСОН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНД ОЛОН СЭЖМЭЭР ХОЛБОГДОНО Бүс нутгийн хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээнд олон сэжмээр холбогдож, эдийн засгийн өсөлт авчрах төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхийг уриалж байна” тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээврийн 7 хоног” форумд оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хандлаа
Нигер улс түүхэнд анх удаа түүхий нефт экспортолно Нигер улс  анх удаа түүхий нефт экспортлохыг зорьж байна гэж  тус улсын цэргийн удирдагч Абдурахамане Тиани  телевизээр оны эхэнд мэдэгдэж байв. “Түүхий нефтийн экспорт оны эхний саруудад Бенин улсын Котону боомтоос эхэлнэ”  гэж Тиани хэлснийг Ройтерс агентлаг иш татжээ.
Б.Чинзориг: Монголын уул уурхайн салшгүй хэсэг бол баяжуулагчид Монгол Улсад баяжуулалтын техникч бэлтгэж эхэлсний 50, ашигт малтмалын баяжуулалтын технологи инженер бэлтгэж эхэлсний 30, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд ОХУ-аас уран импортлохыг хориглох асуудлыг хэлэлцэнэ Оросын баяжуулсан ураныг АНУ-д импортлохыг хориглох тухай хуулийн төслийг дэмжих эсэх талаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явуулахаар боллоо. Вашингтоны төлөөлөгч Кэти МакМоррис Рожерсийн боловсруулсан Оросын ураны импортыг хориглох тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нүүрстөрөгчийн ялгаруулалтаар Монгол Улс 11-т жагсчээ Монгол Улсын жилийн CO₂ ялгаруулалт 2000 оноос хойш бараг 600%-иар өссөн бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбар голлон нөлөөлсөн гэдэг судалгааг гаргажээ.
Б.Азжаргал: Багаараа гэртээ эрүүл саруул харих нь хамгийн том аз жаргал  Хүүхдүүд чинь “Оюутолгой”-д ажиллая гэвэл зөвшөөрөх үү?” гэж асуухад “Зөвшөөрөлгүй яах вэ” гэж ямар ч эргэлзээгүй хариулсан энэ залууг Б.Азжаргал гэдэг. Тэр өөрийнхөө гараар “Оюутолгой”-н гүний уурхайг бүтээн байгуулж, ажилдаа   сэтгэлээ шингээн дээд зэргийн чанартай хийж байгаа учраас итгэлтэй хариулсан хэрэг. Одоо өөрөө ажиллаж байна, ирээдүйд үр хүүхдүүд, ач зээ нар нь ажиллах уурхайг бүтээн байгуулалцаж байгаа хүн бүр түүн шиг бодолтой  зүтгэдэг биз ээ. 
Чили улс зэсийн үйлдвэрлэлээ нэг сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна Эрчим хүчний шилжилт нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй  тул Чили улс зэсийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн Засгийн газар 2026 он гэхэд олборлолтоо 1.04 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж Сангийн сайд Марио Марселийн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Энэтхэгийн эрчим хүчний 44%-ийг чулуужсан бус түлшээр үйлдвэрлэдэг Энэтхэгийн эрчим хүчний эх үүсвэрийн 44 орчим хувийг чулуужсан бус түлш эзэлж байна гэж Энэтхэгийн Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний сайд Р. К. Сингх мягмар гарагт парламентад мэдээлэл хийх үеэр дурджээ. Энэтхэг улс нь дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий ялгаруулагч бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчний салбарт чулуужсан бус түлшний эх үүсвэрийн эзлэх хувийг 50%-д хүргэхээр зорьж байна. Үүнд нар, салхи, цөмийн болон усан цахилгаан станц, био эрчим хүч орно.
Зүүн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд  ДНБ-ий 5%-ийг бүрдүүлдэг  “Дорнод аймагт бичил уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэдэгдэл “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалтын уур амьсгалыг иргэний нийгмийнхний анхаарлын төвд авчирч, оролцогчдыг илүү чамбай, илүү хариуцлагатай байх  анхааруулга өглөө.
Нүүрс шингэрүүлэх технологийн дараагийн шат хийжүүлэх технологи нэвтрүүллээ Хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болж буйгаараа нүүрс олон нийтийн дунд хортой, аюултай гэх явцуу ойлголт бий болсон. Сайнаар бодоход ган хайлуулах өндөр хэм гаргахад нүүрсийг ашиглаж, экспортод гардаг гэдгийг хүмүүс мэднэ. Харин эрүүл мэнд, автомашины шатахуун, хийн түлш, барилгын материал үйлдвэрлэхэд нүүрс өргөн хэрэглэгддэгийг монголчууд барагтай мэдэхгүй.  Гэвч эцсийн эцэстээ нүүрсийг шинжлэх ухаанчаар хэрэглэхгүй бол өнөөдрийн дулаан суух  хүсэл хангагдахгүй болохыг  Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд дарга  Б.Нямтайшир онцоллоо.
First Quantum компани Замби дахь төслөө эрчимжүүлнэ  Канадын First Quantum Minerals компани Замбийн Mimosa Resources компанитай хамтран Fishtie зэсийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гэрээ байгууллаа.
Дэлхийн зах зээлд алтны үнэ өслөө Дэлхийн зах зээлд  алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө. Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр шар металлын үнэ 3 хувиар өсөж, унц нь $2,135 хүрч, аажим буурч 2,030 орчимд хэлбэлзэж байна.
ОХУ дизель түлшний экспортоо 28%-иар нэмэгдүүлнэ Хар тэнгис, Балтийн тэнгисийн боомтуудаас тээвэрлэх дизель түлшний экспортоо ОХУ  энэ сард 28%-иар нэмэгдүүлнэ гэж Bloomberg агентлаг мэдээллээ.
Ж.Ганбаатар: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 1.5 дахин нэмэгдсэнээр шатахууны хомсдол үүсэж байна УИХ-ын чуулганы баасан гаригийн /2023.12. 01/ нэгдсэн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын хэд хэдэн гишүүн шатахууны хомсдолын талаар хөндөж, энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодруулав.
4 5 6 7 8 9 10