"Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг олон улсын чанарын стандартад нийцсэн нөөц тогтоох хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэн Монгол Улсын Эрдэнэсийн Сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ. Энэхүү геологи хайгуулын ажил нь гадны зөвлөх мэргэжилтнүүдийн оролцоогүй зөвхөн Монголын геологичид, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүн гэдгээрээ онцлог аж.