Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, сайдын зөвлөх Ж.Ганхуяг, Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, Оюутолгой ХХК-ий талаас Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер, Оюутолгой ХХК-ийн Засгийн газрын харилцаа хариуцсан төлөөлөгч Б.Алтангэрэл, Оюутолгой ХХК-ийн Гадаад харилцааны Ерөнхий зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцож Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Оюутолгой ХХК-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Франц улс цахилгаан эрчим хүчний экспортоо хязгаарласнаар Европт цахилгааны үнэ өсөх магадлалтай Европын хамгийн том цахилгаан экспортлогч Франц улс хөрш орнууддаа эрчим хүчний экспортоо хязгаарлахаар төлөвлөж байгаа нь Итали, Швейцар, Бельги, Герман зэрэг Европын бусад оронд цахилгааны үнэ өсөхөд хүргэж болзошгүй байна.
Орос улс Хятад, Энэтхэг рүү экспортлох түүхий нефтээ 17%-иар буурууллаа ОХУ-ын далайн нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ 7 дугаар сарын 14-ний байдлаар өдөрт 3.11 сая баррель болж, өнгөрсөн 4 дүгээр сард дээд цэгтээ хүрсэн үеэс бараг 600,000 баррелиар буурчээ. Тус улсын далайн түүхий нефтийн тээвэрлэлт 1 дүгээр сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд 8 дугаар сарын эцэс хүртэл ийм хэвээр байх магадлалтай ажээ.
"ЗАМайн Сервисиз ХХК Монгол Улсад ажиллах EX2000-7 загварын экскаваторын тээвэрлэлт угсралтыг хийлээ "ЗАМайн Сервисиз ХХК Монгол улсад ажиллах 7-р үеийн 193 тонн ажлын жинтэй анхны EX2000-7 загварын экскаваторын тээвэрлэлт болон угсралт амжилттай хийгдэж харилцагчдаа хүлээлгэн өглөө"
Д.ХАШБАТ: ТӨВ БОЛОН БАРУУН БҮСЭД ЛИТИЙН ХҮДЭРЖИЛТТЭЙ ЭРДЭСЖСЭН ХЭД ХЭДЭН ЦЭГИЙГ ШИНЭЭР ТОГТООСОН Монгол Улсын эрдэс баялгийн салбарт нэгэн шинэ бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж буй нь дэлхийн зах зээлд эрэлт нь байнга өсөж байгаа лити юм. Зах зээлийн эрэлтийг дагаад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголд литийн хайгуулыг сонирхож, судалгааны дүнд шинэ орд илэрч байна. Энэ талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, "Критикал минералс Монголиа" ХХК-ийн Ахлах зөвлөх Д.Хашбаттай ярилцлаа.
Төмрийн хүдрийн үнэ 100 доллароос доош буулаа БНХАУ-д болсон төмрийн хүдэртэй холбоотой бодлогын уулзалт төдийлөн үр дүнгээ өгөөгүй бөгөөд уг түүхий эдийн нийлүүлэлтийн түвшин өндөр хэвээр байсан учир үнэ нь 100 доллароос (тонн тутамд) доош уналаа.
Германы  сургалтын  стандартыг Монголд  нутагшуулна Нийслэлийн Налайх дүүрэгт уул уурхай, үйлдвэрлэлийн инженер бэлтгэх нэгэн их сургууль төвхнөсөн нь Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ юм.   ХБНГУ-ын дээд боловсролын стандартаар ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй олон орны соёл, өвөрмөц онцлогийг шингээсэн тус их сургууль Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэй  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит их сургууль юм. 
Хятад улс цэвэршүүлсэн зэсийн экспортоо хоёр дахин нэмэгдүүлж, дээд амжилт тогтоожээ Дэлхийн хамгийн том зэс худалдан авагч Хятадад эрэлт сул байгаагийн улмаас өнгөрсөн сард хайлуулах үйлдвэрүүд зэсээ гадаадын зах зээлд борлуулж, Хятадын цэвэршүүлсэн зэсийн экспорт дээд цэгт хүрлээ.
Рио Тинто бараг 30 жил саатсаны эцэст Simandou ордын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ Рио Тинто компани Мягмар гарагт төмрийн хүдрийн Simandou ордын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан гэдгээ мэдэгдлээ. Рио Тинто Хятадын консорциумтай (WCS) хамтран Гвинейд оршдог дэлхийн хамгийн том уул уурхайн Simandou төслийг хэрэгжүүлж байгаа.
Хятад улс нар, салхины эрчим хүчний салбарт тэргүүлж байна БНХАУ нар, салхины хүчин чадлаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар Хятадад дэлхийн бусад орноос хоёр дахин их хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний байгууламжуудыг барьж байна гэж Global Energy Monitor (GEM) судалгааны төв шинэ тайландаа дурджээ.
Казахстан, Узбекистан улсуудын жилийн худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ Казахстан, Узбекистан хоёр “ойрын жилүүдэд” худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтоо зарлав. Энэхүү амбицтай зорилгодоо хүрэхийн тулд хоёр орон худалдааны саад бэрхшээлүүдийг арилгана гэлээ.
Л.Алтангэрэл: Төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг нь манай хамт олны бахархал Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Л.Алтангэрэлээс сургалт, судалгааны ажлын талаар тодруулсан юм. 
Сонгууль ба Парламент дахь  шинэ дуу хоолой УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбоотой “нэр дэвшигчдийн зүгээс манай салбарын талаар попорсон, зориуд буруу ташаа мэдээлэл гаргах вий дээ” хэмээн хамгийн их санаа зовниж, болгоомжилж байсан хүмүүс бол Монголын уул уурхайн салбарынхан гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүсийн хувьд тийн болгоомжлохоос ч аргагүй. Учир нь, уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25%, экспортын орлогын 90%, төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн гол салбар учраас улс төрийн болон нийгмийн эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа сонгуулийн санал авах гэсэн улстөрчдийн хувьд юу гэж ч мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар эргүүлэн ярьж болох  асуудалтай том салбар. 
Шатахууны хомсдол үүсвэл ОХУ 8 дугаар сараас бензиний экспортод хориг тавьж магадгүй Дотоодод шатахууны хомсдол үүсвэл Орос улс 8 дугаар сараас бензиний экспортод дахин хориг тавих шийдвэр гаргаж магадгүй гэж Шадар сайд Александр Новак даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.
ОУСК тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор Монголын анхны нийгмийн бондод хөрөнгө оруулалт хийлээ Монгол Улсын тогтвортой санхүүгийн зах зээлийг дэмжих, ажлын байр бий болгохын зэрэгцээ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ОУСК-аас Монгол Улсад анх удаа хамгийн том арилжааны банк болох ХААН Банкны гаргаж буй нийгмийн бондод 100 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтыг хийж байна.
Энэтхэг улс 7 дугаар сард Монголоос коксжих нүүрс туршилтын журмаар авна ШИНЭ ДЕЛИ (Ройтерс) - Энэтхэг улс коксжих нүүрсний импортыг төрөлжүүлэх, Австралиас хараат байдлаа бууруулах бодлогын хүрээнд энэ сарын сүүлээс эхлэн Монголоос коксжих нүүрсийг туршилтын журмаар худалдан авна гэж хоёр эх сурвалж мэдэгдэв.
Газрын хэвлийн баялгийг ашиглах шийдвэр иргэний эрхийг хангах ёстой “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” судалгааны тайлант хэлэлцүүлэг 2024 оны 7 дугаар сарын 8-нд Нээлттэй нийгэм хүрээлэнд боллоо.
Монголын Эдийн Засгийн Чуулган – 2024: Ээлжит сонгуулийн дараа болж буйгаараа онцлог юм Монголын эдийн засгийн чуулган-2024 долдугаар сарын 8-нд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжилнэ.
Герман улс устөрөгчийн цахилгаан станц барих тендер зарлана Герман улс 2025 оны  эхээр устөрөгчөөр ажиллах боломжтой нийт 12.5 ГВт хүчин чадал бүхий хийн цахилгаан станц шинээр барих болон хуучин станцуудыг шинэчлэх тендер зарлана  гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.
Т.Баттулга: Бид шинэлэг олон  арга хэмжээг  нэвтрүүлэхээр төлөвлөж байна Олон улсын уул уурхайн үзэсгэлэн Mongolia Mining-2024  уламжлал ёсоор 2024 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай тус арга хэмжээний энэ жилийн онцлог болон төлөвлөж буй  шинэлэг ажлуудын талаар ярилцлаа. 
1 2 3 4