Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь буурчээ

Т.Бямбанаран

Монгол Улсад ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн хэдэн жил тогтмол өсжээ. Харин энэ оны 5 дугаар сарын байдлаар нийтдээ 2703 болж буурсан байна. Мөн дийлэнх хувийг хайгуулын тусгай зөвшөөрөл гэхээс илүүтэй ашиглалтынх бүрдүүлж байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас бэлтгэсэн тайланд дурджээ.

Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамарсан талбайн хэмжээ 2021 онд 1.77 сая га байсан бол 2025 онд 1.90 сая га-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 4.2%-ийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэлж байна гэсэн үг юм. Үүнээс үзвэл, уул уурхайн олборлолт, хайгуулын үйл ажиллагаа өргөжиж буй ч газар нутгийн хэт их тэлэлтгүйгээр, бодлогын хүрээнд зохицуулагдаж буйг харуулжээ.