Хятадын хамгийн том алт, зэс үйлдвэрлэгч Zijin Mining компани 6-р сарын 30-нд Казахстаны хамгийн том алтны “Райгородок” уурхайг 1.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсоноо мэдэгдлээ.
Zijin Gold International болон түүний охин компани Jinha Mining нар “Райгородок” алтны уурхайг эзэмшиж, ажиллуулдаг Казахстанд төвтэй RG Gold LLP болон RG Processing LLP алтны компаниудыг худалдан авах гэрээ байгуулсан гэж Zijin компани мэдэгдлээ.
Алтны уурхайд RG Gold LLP-ийн эзэмшдэг уурхайн хөрөнгө, RG Processing LLP-ийн эзэмшдэг боловсруулах үйлдвэр багтана.
Энэхүү хэлэлцээрийг АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдлаас болж дэлхийн алтны үнэ өсч байгаа үед байгуулжээ.
Эх сурвалж: reuters.com