Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Саудын Арабын уул уурхайн сайд Чили улстай литийн талаар ярилцана Саудын Арабын Хаант Улсын Уул уурхайн сайд 7 дугаар сард Чили улсад айлчилж, тус улсын Уул уурхайн сайдтай уулзахаар төлөвлөж байна гэж Чилийн Засгийн газар 6 дугаар сарын 15-нд мэдэгдэв.
Канад улс Хятадын компаниудтай байгуулсан газрын ховор элементийн гэрээнд хориг тавив Канад улс газрын ховор элементийг Vital Metals Ltd компаниас худалдаж авахаар тохиролцлоо.
БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛОХ НЭГ АЛХАМ Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.
Дэлхийн зах зээл дэх алтны ханш Дэлхийн зах зээл дээр алтны ханш түүхэн дээд түвшнээ удаа дараа шинэчлэн тогтоож байна.
Orano компани Нигер улс дахь ураны уурхайгаа алдах эрсдэлтэй тулгарч байна Францын цөмийн Orano компанийн санал болгосон ураны ордыг хөгжүүлэх төлөвлөгөөг Нигер улс хүлээж аваагүйн улмаас тус компани уран олборлох эрхээ 6 дугаар сарын 19 гэхэд цуцлуулж магадгүй юм.
Багануурын ордыг түшиглэн нүүрс-химийн цогцолбор байгуулна "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компани болох Багануур ХК-ийн нийт ажилтнуудын хаврын зөвлөгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцлоо.
Рио Тинто “Хүрээлэн буй орчны судалгаагаар Сербийн литийн төсөл аюулгүй байна” гэж мэдэгдлээ Шинээр нийтлэгдсэн байгаль орчны судалгаанаас үзэхэд 2022 онд болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа хаагдсан Сербийн литийн төсөл байгаль орчинд аюулгүй болохыг Англи-Австралийн уурхайн компани Рио Тинто 6 дугаар сарын 13-нд мэдэгдлээ.
ЖАН ВЭЙВЭЙ: ХЯТАДЫН ЗАМНАЛ, ХӨГЖЛИЙН ЗАГВАР Mонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан 2023 оны 10 дугаар сараас эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Хятадын үйл явдал” сэдэвт цуврал лекц зохион байгуулж эхэлсэн юм. Уг цуврал нь урд хөршид өрнөж буй үйл явдлыг өгүүлэх, Хятад орныг танин мэдэх нэгэн чухал индэр болж буйг хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ онцлов.
Зэс хайлуулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ 20%-иар багасгалаа Металл боловсруулах үйлдвэрүүдийг ажигладаг хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа 5 дугаар сард 20 орчим хувиар бууруулсан байна.
МОНГОЛ УЛС ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЖАГСААЛТАА 2024 ОНД БАГТААН ЗАРЛАНА Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаад эхэлжээ. Тухайлбал, Африкийн хөрш зэргэлдээх Замби, Конго улс цахилгаан машины батарей үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний чиглэлээр 2022 оны 4 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Зэс үйлдвэрлэл 2024 оны I улирлын байдлаар дэлхийн хэмжээндүйлдвэрлэсэн зэс /тонн/
Норвегийн “Rare Earths Norway” компани Европт хамгийн томд тооцогдох газрын ховор элементийн ордыг нээжээ Rare Earths Norway (REN) компани Норвег улсын зүүн өмнөд хэсэгт орших Fen Carbonatite цогцолбор дахь газрын ховор элементийн хамгийн том ордыг эзэмшиж байгаа гэж зарлав.
ТЕХНИКИЙН БОЛОН мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт дэмжлэг үзүүлнэ Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТбМБС)-ын салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар Австрали улсын Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран ажиллах гэрээ байгууллаа. “Түншлэлд суурилсан ТбМБС - II” (ТСТМБС - II) төслийг Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны даалгавраар GIZ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлэх юм.
Алтайн хязгаар дахь “үүц"-Асгат төслийг хөдөлгөж эхэллээ УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан
Hillhead 2024 энэ сарын 25-27-нд болно Англи улсад зохион байгуулагддаг Hillhead 2024 үзэсгэлэн энэ сарын 25-27-нд тус улсын Дербишир мужийн Бакстон хотын ойролцоох Тармакын Хиллхед карьерт болно
Монгол Улс 11 ашигт малтмалыг критикал минерал гэж зарлах санал гаргав Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва : Монголын чухал ашигт малтмалын ассоциаци Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хамтарсан судалгааны ажил хийхээр төлөвлөн ажилдаа орсон.
Чулуу нурсаны улмаас “Codelco” компанийн зэсийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөллөө Дэлхийн хамгийн том зэс нийлүүлэгч уурхайн компани болох “Codelco” компанийн уурхайд чулуу нурсанаас үүдэн олборлолт нь огцом буурч, одоо тус компани үйлдвэрлэлээ сэргээхээр ажиллаж байна гэж “Codelco” компани мэдэгдлээ
Хятад, Пакистан нар Уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ Хятад, Пакистан нар уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уул уурхай, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг сайжруулахаар тохиролцсон гэж 2024 оны 6-р сарын 9-нд хоёр орны хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Д.Амарбаясгалан: Ураны төсөлд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна Монгол Улсад ураны олборлолт явуулах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичгийг Франц улсын төрийн өмчит “Орано” групп, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард тус улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.
"Оюу толгой" компани 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Ойн газарт хүлээлгэн өглөө "Оюу толгой" компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулах зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.
1 2 3 4 5 6