Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Southern Copper компани Перу дахь уурхайгаа дахин нээнэ

П.Жаргалсүрэн

Перугийн зэс олборлогч Southern Copper компани Tia Maria төслөө 7 сарын 1-нд дахин хэрэгжүүлнэ гэж Ройтерс агентлагаас мэдэгдэв.

Tia Maria уурхай байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн шалтгаанаар олон жилийн турш ажиллаагүй. 2011-2015 оны хооронд иргэд уурхайг эсэргүүцсэн жагсаалд оролцож, улмаар зургаан хүн амиа алдсан.

6-р сарын 28-нд Grupo Mexico болон Southern Copper компаниуд уурхайн ажлаа 7-р сарын 1-нд эхлүүлэх тухай ажилчиддаа мэдэгдсэн байна.

5-р сард Southern Copper-ийн Санхүү хариуцсан дэд захирал Рауль Жэйкоб 1.4 тэрбум долларын өртөгтэй тус уурхай энэ оны эцэст эсвэл 2025 оны эхний хагаст ашиглалтад орно гэж Ройтерс агентлагт хэлж байжээ.

2019 онд Перугийн засгийн газар Southern Copper компанитай ярилцаад, нийгмийн хандлага сайжирвал төслийг дахин хэрэгжүүлнэ гэж тохиролцжээ. 5 дугаар сард Жэйкоб Ройтерс агентлагт нийгмийн хандлага өөрчлөгдсөн гэж хэлсэн байна.

Уг уурхайн зэсийн жилийн олборлолт 120 мянган тоннд хүрэх төлөвтэй юм байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс 2023 онд дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болсноос хойш Перу улс зэсийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх гэж идэвхтэй ажиллаж байна.

 

Эх сурвалж: mining.com