Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

TMK ENERGY КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР GLENN CORRIE ТОМИЛОГДЛОО

“Тэлмэн Ресурс” ХХК-ийн Австрали дах толгой компани болох TMK Energy Limited компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар Glenn Corrie-г төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Glenn Corrie нь Газрын тосны геофизикийн мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Booth бизнесийн сургуулийн мастер зэрэгтэй, эрчим хүч, хувийн хөрөнгө оруулалт болон хөрөнгө удирдлагын салбарт 25 гаруй жилийн туршлагатай, олон улсад нэр хүндтэй удирдах ажилтан юм.

Тэрээр ASX-д бүртгэлтэй Хятад улсад төвлөрсөн нүүрсний давхаргын болон байгалийн хийн компани “Sino Gas & Energy” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус компанийг АНУ-ын хөрөнгө оруулалтын группт ойролцоогоор 500 сая Австрали долларын үнэлгээгээр амжилттай худалдсан. Мөн Их Британийн “NEO Energy” PLC-ийн Гүйцэтгэх захирал, “Ophir Energy” PLC болон Сингапурын төрийн өмчит хөрөнгө оруулалтын компани “Temasek International” компанид удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Одоогоор “Hazer Group Limited” (ASX:HZR) компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Энэхүү чухал томилгоо нь TMK Energy Limited-ийн ГУРВАНТЭС-XXXV нүүрсний давхаргын метан хийн төслөөс эдийн засгийн ач холбогдол бүхий байгалийн хийн зах зээлийг Монгол Улсад бий болгох зорилготой стратегийн чухал үе шаттай давхцаж буйгаараа онцлог юм.

Төлөөлөн удирдах зөвлөлд шинээр нэгдсэн гишүүний туршлага, мэдлэг нь төслийг хайгуул, үнэлгээний шатнаас хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн шат руу шилжүүлэх үйл явцад шинэ хэтийн төлөв, стратегийн бодлогоор баяжуулах чухал хувь нэмэр оруулна гэж харж байна.