Өнөөгийн харилцан уялдаатай дэлхийн эдийн засагт олон улсын худалдаа нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна.
Сингапур нь нэг хүнд ногдох барааны экспортоор дэлхийд тэргүүлж 79,181 ам.долларт хүрсэн байна. Тус улс нь Ази руу чиглэсэн худалдааны чухал гарц гэдгээрээ удаан хугацаанд байр сууриа хадгалсан.
Хоёрдугаарт Хонгконг орсон бол Нидерланд улс 53,045 ам.доллароор гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд байршил нь Европ руу чиглэсэн уламжлалт худалдааны гарц болж байна.
Арабын Нэгдсэн Эмират улс дэлхийн худалдааны шинэ өрсөлдөгч болж 51,254 ам.долларын бараа бүтээгдэхүүний экспортоор дөрөвдүгээрт жагссан.
Энэ амжилтын гол хүчин зүйл нь Дубай хотод байрлах Джебел Али боомт юм. Тус боомт нь Ойрх Дорнодын бүсэд хамгийн том, хамгийн ачаалалтай боомт бөгөөд Ази, Европ, Африк тивүүдийн хоорондын худалдааг холбох чухал зангилаа болдог.
Эх сурвалж: UNCTAD, www.visualcapitalist.com