Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нефть, занар
Голдман Сакс: Брэнт газрын тосны ханшийн төлөвийг 135 доллар/баррель болгож өсгөв АНУ-ын Голдман Сакс банк Брэнт газрын тосны ханш энэ оны хоёрдугаар хагасаас ирэх оны эхний хагасыг дуустал дунджаар 135 ам.доллар байх таамаг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл тус банк газрын тосны зах зээлд үүсээд буй хомсдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул ийнхүү ханшийн төлөвийг өмнөх таамгаасаа 10 ам.доллараар нэмэгдүүлжээ. Энэ зун баррель тосны үнэ 140 ам.долларт хүрч болзошгүйг тус банк онцолжээ. Улмаар ирэх онд газрын тосны дундаж ханш 125 ам.доллар/баррель байх ажээ.
ОПЕК газрын тосны олборлолтын төлөвлөгөөгөө өөрчиллөө Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн уулзалтаар (2022.06.02) тус байгууллагын гишүүн болон түнш орнууд ирэх долоо болон наймдугаар саруудад өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган баррелиэр нэмэгдүүлэхээр тогтлоо. Өмнөх хэлэлцээрээр бол сар бүрийн нэмэгдүүлэх хэмжээ нь 432 мянган баррель/өдөр-өөр илэрхийлэгдэж байсан юм.
“Газрын тос 80” ойн баярын хурал боллоо Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал (05.27) Корпорэйт зочид буудлын хурлын танхимд боллоо. Газрын тосны салбарын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон тус баярын хуралд УУХҮ-дэд сайд О.Батнайрамдал, Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) дарга Л.Баярмандал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Газрын тосны салбарын “нэвтэрхий толь”  Газрын тосны салбарт Монгол Улсын гавьяат  багш, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын  зөвлөх профессор, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны  Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавын  “Миний салбар, бидний мэргэжил” уулзалт ШУТИС –д боллоо. Ж.Цэвээнжав багш  боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл  МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессороор тасралтгүй 46 дахь жилдээ  үр бүтээлтэй ажиллаж байна.  
“Роснефть”-тэй АИ92 шатахууны импортын үнэ тогтворжуулах гэрээ байгууллаа Салбарын дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ тогтворжуулах гэрээг “Роснефть” компанитай байгуулсан тухай мэдээлэл (2022.05.03) хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн дэд сайд болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан бүрэлдэхүүн ОХУлсад “Роснефть” компанитай жил бүрийн ээлжит уулзалтаа хийсэн байна. Энэ үеэр иргэдийн хэрэглээний шатахууны гол төрөл болох АИ92-ын импортын үнийг одоо тонн тутамд 1110 ам.доллар байгааг 25%-ийн хөнгөлөлттэй буюу 840 ам.доллар болгох гэрээг амжиллтай байгуулсан байна. Ингэхдээ уг гэрээний үнэ нь зөвхөн дөрөв, тав, зургадугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн тендерийн явц удаашралтай байна Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар (2022.03.31) санал солилцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь гүйцэтгэхээ илэрхийлэв Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.
УУХҮЯ: Шатахууны нөөц хэвийн байна Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тонн, АИ-92 автобензин 58,720 тонн, АИ-95 автобензин 3,332 тонн, дизель түлш 99,039 тонн байна. Тодруулбал АИ-92 автобензиний 44 хоногийн, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 71, дизелийн 33, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн буюу АИ-92 автобензиний 36 хоногийн, АИ-95 автобензиний 30 хоногийн, дизелийн 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Петроматад оны дундуур газрын тосны олборлолтоо эхлүүлнэ Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ.
Газрын тосны ханш 2014 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв Дэлхийн зах зээлд Брэнт маркийн газрын тосны ханш үргэлжлэн өсч баррель тутамдаа 96.78 ам.долларт хүрсэн (2022.02.14) байна. Энэ нь газрын тосны ханшийн хувьд 2014 оноос хойших дээд үзүүлэлт бөгөөд он гарсаар ханш 20 гаруй хувиар өссөнийг илтгэнэ. Харин өнөөдрийн байдлаар Брэнт тосны ханш ялимгүй буурч 95.8 ам.доллар/баррель болоод байна. Газрын тосны томоохон олборлогч ОХУ болон Украины хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр ийнхүү зах зээлд ханш өссөөр байна.
Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор  эрх олгосны дагуу өнөөдөр  Ашигт малтмал  газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай  Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
“Газрын тос 2021”: Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна Монгол Улсад газрын тосны  салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Газрын тос 2021” олон улсын эрдэм шинжилгээний XXVII  хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нээж, ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Б.Очирбат, НИК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Канадын Мэрит төслийн Зөвлөх Жениффер Адамс нар үг хэллээ. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Чулуунбат газрын тосны салбарын хөгжлийн талаар илтгэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмыг баталлаа Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.
“Газрын тос 2020” хурал болно Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ.
Газрын тосны үйлдвэрийн технологийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг эцэслэнэ Газрын тосны үйлдвэрийн төслийн явц урагштай байна. Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, шугам татах ажил эрчимтэй өрнөж буйг холбогдох албаныхан мэдээллээ.
“Сибирийн хүч”-ээр байгалийн хийг 2019 онд Хятад руу экспортолж эхэлнэ Орос улсад ашигт малтмалын арвин нөөцтэй Сибирийн бүс нутгаас байгалийн хийг Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт хийгдэж байгаа билээ.
Газрын тосны үйлдвэрийн төслийг төрийн өмчит компани хариуцна “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэхээр боллоо.
Монголын газрын тосны судалгаатай хөрөнгө оруулагчид танилцахгүй байгааг шүүмжлэв 2017 онд Монгол улсад газрын тосны салбарын 76 жилийн ой тохиож буй. Уг ойн хүрээнд “Газрын тос-2017” (Oil&Gas-2017) сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн ХХIII дугаар бага хурал ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд өчигдөр боллоо.
1 2 3