Т.Бямбанаран
2024 онд дэлхийд газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч 10 орон нийт хэрэглээний 61 хувийг эзэлжээ. Энэхүү үзүүлэлт эхний 20 улсыг хамруулбал 80 хувьд хүрч, нийт хэрэглээ жилд дунджаар 0.7 хувиар өснө. Хэдийгээр нефтийн хэрэглээний өсөлт удааширч, ногоон эрчим хүч рүү шилжих үйл явц эрчимжиж байгаа ч газрын тос дэлхий дахинд тэргүүлэх эрчим хүчний эх үүсвэр хэвээр байгаа билээ. Эрчим хүчний институтын мэдээлэлд үндэслэн гаргасан уг график нь 2024 онд газрын тос хамгийн их хэрэглэсэн улсуудыг харуулжээ.
2024 онд АНУ өдөрт 19 сая баррель газрын тос хэрэглэсэн нь дэлхийн нийт хэрэглээний 18.7 хувийг эзэлжээ. Дэлгэрүүлж үзвэл тус улсын газрын тосны хэрэглээний ойролцоогоор 70 хувь нь тээврийн салбараас, 24 хувь нь хуванцар үйлдвэрлэл зэрэг үйлдвэрлэлийн зориулалтаас бүрдэж байна.
БНХАУ дэлхийд хоёрдугаарт бичигдэж, нийт хэрэглээний 16.1 хувийг дангаараа эзэлж байгаа аж. Гэвч нэг хүнд ногдох газрын тосны хэрэглээ нь АНУ-тай харьцуулахад тун бага. Үүнийг тодорхой хэмжээнд нөхөхийн тулд Хятад улсын эрчим хүчний салбар нүүрсэнд илүүтэйгээр түшиглэж буй.
Удаах байранд БНЭУ орсон бөгөөд 2024 онд дэлхийн газрын тосны нийт хэрэглээний 5.5%-ийг эзэлжээ. АНУ болон Хятадын газрын тосны эрэлт сүүлийн жилүүдэд саарсан. Харин Энэтхэг улсын эдийн засаг эрчимтэй өссөн хэвээр байгаа тул 2030 он хүртэл дэлхийн газрын тосны эрэлтэд хамгийн ихээр нөлөөлөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Эрчим хүчний институт (Дэлхийн Эрчим хүчний тоон тайлан 2025), Visual Capitalist