Технологи

  • Үүсэн байгуулагдсаныхаа 5 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа “Комацу” брэндийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани ээлжит сургалтаа 9 дүгээр сарын 26-нд “Блю Скай” цогцолборт зохион байгууллаа.
  • ХБНГУ-ын Hazemag & Allmineral компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг наймдугаар сарын 28-нд “Blue Sky” зочид буудалд зохион байгууллаа.
  • Монголын амьдралыг нүүрсгүйгээр төсөөлөхөд дэндүү бэрх гэлтэй. Учир нь нүүрс Монголын амьдралыг эрчим хүч, дулаанаар хангах бараг цорын ганц эх үүсвэр маань болж байгаа билээ. Дэлхийд ч нүүрсний энэ чанар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг.
  • Түлш болох “ид шидтэй” нэгэн чулууны төрлийг монголчууд шатдаг занар хэмээн нэрийддэг. Занарыг өнгөц харвал байдаг л нэг чулуу мэт. Энэ чулуу нь улаан шаргал, бор саарал зэрэг янз янзын өнгөтэй боловч ерөнхийдөө харьцангуй цайвар хэрнээ гандуу харагдана.
  • Булган аймгийн Бүрэнхангай суманд орших Худагбайшинт төмрийн хүдрийн уурхайнхаа дэргэд Хятадын хөрөнгө оруулалттай ”Фокус Метал Майнинг” компани төмрийн нойтон баяжуулах үйлдвэрийн эхний шугамыг 9 дүгээр сарын 6-нд нээлээ. Үйлдвэр эхний ээлжинд жилд 300 мянган тонн 66%-ийн баяжмал, ирэх жилээс хүчин чадал нь 600 мянган тонн/жил болж өргөжих юм.
  • Уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгаа солонгоруулах зорилготой Монгол улсын гол түшиц орлогын эх үүсвэр нь коксжих нүүрсний экспорт болоод тийм ч удаагүй байгаа билээ.
  • Дэлхийн уул уурхайн цогц программ хангамжийн чиглэлээр тэргүүлэгч “Micromine” компани энэ сарын 4-нд хэрэглэгч нартаа зориулан Micromine хэмээх программын шинэ хувилбарыг танилцуулах өдөрлөг зохион байгуулсан юм.
  • Бизнесийн бүх салбар ямар нэгэн хэмжээгээр өөрсдийн бизнес процессууд болон мэдээллийн хяналт, хамгаалалт, найдвартай ажиллагааг бүх түвшинд сайжруулах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх, үргүй зардлуудаа бууруулах, хүний хүчин зүйлсээс шалтгаалсан алдааг бууруулах зорилгоор мэдээллийн технологийг амин чухал хэрэгсэл болгон ашиглаж байна.
  • 2014 оны наймдугаар сарын 12. Өмнийн говийн Тавантолгой уурхайн талбайд байгуулах метан хийн туршилтын үйлдвэрийн 788 метрийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлт энэ өдрийн өглөө ёслол төгөлдөр эхэллээ.
  • “Трансвест Монголиа” компани харилцагчиддаа зориулж ээлжит сургалтаа зохион байгууллаа. Тус компаниас урьд нь “Гидр эсковаторын үүсэл, хөгжил, ирээдүй” зэрэг гурван ч сургалт семинарыг харилцагч байгууллагуудынхаа мэргэжилтнүүдэд зохион байгуулаад байсан билээ. Энэ удаад “Ил уурхайн авто самосвалын эрин” сэдвээр сургалт, семинарыг 4 дүгээр сарын 24-нд зохион байгуулсан юм.
  • Манай улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажилладаг Монголын хамгийн том арилжааны банк болох ХААН банк нь монгол инженерүүдийн оюуны бүтээл Ай Ти Зон компанийн “Compassmate 1.0” хөдөлгөөнт объект хяналтын системийг 2012 оноос хойш үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж байна.
  • Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй YOKOHAMA RUBBER компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсад албан ёсоор борлуулах эрхтэй “ҮТМ Мongolia” ХХК компанийн Үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээтэй ярилцлаа.
  • Уусган хандлах-электролизийн SX-EW технологиор катодын цэвэр зэс үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт VSF-X үйлдвэрийг Оутотек компани Монголд танилцуулж байна.
  • Цахилгаан машины салбарт өнгөрсөн жилээс эхлэн дэлхийд шуугиан тариад буй АНУ-ын Tesla Motors компанийнхан нэг удаагийн цэнэглэлтээр бараг 500 км зам туулдаг Tesla машиндаа зориулан lithium-ion зай хураагуурын томоохон үйлдвэр байгуулахаар болоод байна.
  • Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний үе шатыг 2013 онд батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эхний үе шатны техникийн шинэчлэлийн үр дүнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм.
  • Андриц сепэрэйшн компани нь механик аргаар хатуу биетийг шингэнээс салган тусгаарлах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг бөгөөд зэс, төмрийн хүдэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжөө нийлүүлдэг.
  • Арваннэгдүгээр сарын 13-нд “Blue Sky” цамхагт зохион байгуулсан “Гэрэлтүүлгийн технологийн шинэ эрин” сургалт, уулзалтыг олон улсад нэр хүндтэй “Жетко” компанийн Баруун бүс хариуцсан менежер Лэс Сабо удирдлаа
  • Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч байгаа булинга ба хөөсний маш жижиг бүхэллэгтэй хэсгийн хэмжээ ихэссэний улмаас голчлон хэрэглэгдэж байсан вакум шүүлтүүр дээр суурилсан шүүн хатаах тоног төхөөрөмж болох вакум дискэн, бөмбөрцөгт шүүлтүүрүүд, вакум туузан шүүлтүүрүүд нь бүтээгдэхүүний гарц болон чийглэгийн шаардлагыг хангахаа больсон.
  • Уул уурхайн салбарт хүчин чадал, чанараараа танигдсан MTU хөдөлгүүрийг МСМ компанийн уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн хэлтэс Монголын зах зээлд нэвтрүүлэхээр MTU үйлдвэрлэгчийг Ази бүсэд төлөөлдөг Тогнам Ази групптэй хамтран ажиллаж байна.
  • Хятадын төрийн өмчийн “Шинхуа Энержи” компани АНУ-д занарын хийн төсөлд хамтран ажиллахаар болжээ. Пенсилванид байрлах энэхүү төслийн орд газраас эхний гучин жилд нийтдээ 3.8 тэрбум куб метр хий олборлоно гэж тооцож байна.
1 2 3 4 5
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 12 цаг 46 минутад
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
  • 2020-03-25 14:08
    Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?  Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
  • 2020-03-23 13:11
    Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
  • 2020-03-23 12:03
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
  • 2020-03-20 16:30
    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.