“Вагнер Ази” харилцагчдынхаа Катерпилларын техникүүдийг сансрын холбоонд амжилттай холбоод дуусч байна

2018-12-28 14:31

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь Катерпилларын харилцагчдадаа шинээр танилцуулж байгаа CAT Connect үйлчилгээ буюу Катерпилларын машин техникүүдийнхээ үйл ажиллагаа, эвдрэл гэмтэл зэрэг төрөл бүрийн ашиглалтын мэдээллийг цаг тухайд нь алсаас хянаж, удирдан зохион байгуулах боломжийг Монголын нийт харилцагчдадаа амжилттай нэвтрүүлж байна. 2018 онд  тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Технологийн газрын захирал Х.Уянгатай ярилцлаа. 

 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь  Монголын уул уурхай, зам, барилга, дэд бүтэц, газар тариалан зэрэг  хүнд аж үйлдвэрийн салбарт бүх төрлийн өндөр хүчин чадлын машин тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлээд 22 жил болж байгаа  салбартаа тэргүүлэгч. Сүүлийн жилүүдэд  тус компани  тоног төхөөрөмжүүдээс гадна тэдгээрийн ашиглалт, бүтээмж, аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх төрөл бүрийн орчин үеийн технологийн шийдлүүдийг хамтад нь цогцоор  нэвтрүүлж байна. Эндээс  ярилцлагаа эхлүүлье?  

Катерпиллар бол  тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ  дэлхийд манлайлагч төдийгүй технологиороо  ч  тэргүүлж буй  компани.  Үүний энгийн нэг жишээ гэвэл  Монгол Улсад төдийгүй дэлхийд томдоо орох Оюутолгойн уурхайн автоматжуулалтын CAT MineStar Terrain®систем  ил уурхайн  бүхий л  том техникүүдэд  ашиглагдаж байгаа явдал. Катерпиллараас гадна Komatsu, Liebherr, Atlas Copco, Sandvik зэрэг нийт 18 техникийг Катерпилларын “Уурхайн Од” хэмээх  технологиор удирдан ажиллуулаад 6 жил гаруй болж байна.  Өдгөө энэхүү  автоматжуулалтын системгүйгээр уурхайн   шинэ машин техникүүд, тэр байтугай  операторууд ч  ажиллахаа больсон.  Эндээс ямар ач холбогдолтой, өндөр үр бүтээлтэй, хэрэглэхэд хялбар технологи вэ гэдэг нь ойлгогдох байх.

"Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн хувьд 2018 онд  хэрэгжүүлсэн олон томоохон ажлуудын нэг нь “СAT  Connect” хөтөлбөр.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Катерпилларын дэлхий даяар хэрэгжүүлж байгаа энэ том хөтөлбөрөөс бид бүхэн хоцролгүйгээр Монголын нийт харилцагчдынхаа  машин техникүүдийг сансрын холбоонд  амжилттай холбоод  дуусч байна.  Өөрөөр хэлбэл, энэ  хөтөлбөрт манай компани хамрагдсанаар  нийт 60 гаруй харилцагчийн 630 орчим техник дээр  CAT Linк® радио технологи суурилуулснаар  сансрын холбооны сүлжээнд амжилттай холбогдоод байна.

Дэлхийн улс орнууд  хиймэл дагуулын сансрын холбооны сүлжээнд хамрагдаж эхэлсэнтэй холбогдуулан  Катерпилларын үйлдвэрүүд 2008 оноос  шинээр үйлдвэрлэж байгаа үндсэн машин техникүүддээ CAT Linк® технологийг  стандартаар нь  суурилуулж эхэлсэн.

Би  компанидаа анх ажиллаж эхэлсэн  тэр цаг үеэс Катерпилларын технологийн энэхүү шинэ шийдлүүдийн талаар судалгаа хийж,  Монголд нэвтрүүлэх зорилт тавьсан.  Ингээд 2008 онд сансрын холбооны технологитой хоёр  техник  дөнгөж үйлдвэрлэгдээд  Монголд анх орж ирж байсан бол ийм техник өнөөдөр   630 гаруй болж өсчээ. Мэдээж үүний ихэнх нь энэ жил бидний хэрэгжүүлсэн “CAT Connect®” хөтөлбөрийн хүрээнд харилцагчдынхаа Монголд ашиглагдаж байсан техникийг өөрийн зардлаар CAT Linк® технологиор тоноглосон технологиуд байна.

Энэхүү  технологийн суурьлуулалтын ажлыг Та эхлүүлсэнээс хойш  10 жил өнгөрсөн байна. Таны хувьд яг энэ чиглэлийн мэргэжилтэн үү. “CAT Connect®” технологийн харилцагчдад өгч байгаа үр өгөөжийн талаар юу хэлэх вэ?

 Би Mechatronics & ITинженер мэргэжилтэй. Энэ бол механик, электроник, мэдээлэл технологи гэсэн 3 салбарын нийлбэр мэргэжил юм.  Учир нь өнөөдөр дан механик зүйл гэж байхаа больж байна. Бүх зүйл электрон цахилгаан болж, автоматжиж компьютержиж байгаатай холбоотой. Энэ чиглэлээр Монголдоо анхны мэргэжилтнүүдийн нэг  учраас ямар эргэлзээгүйгээр  Катерпилларын дилер компанид  ажиллах болсон. Одоог хүртэл бүх төрлийн орчин үеийн технологиудыг эх орондоо нэвтрүүлэхээр зүтгэж байна.

Аливаа тоног төхөөрөмж худалдан авч байгаа хэрэглэгчдэд  үндсэн 3 асуудал байдаг. Нэгд, тоног төхөөрөмжөө аюул осолгүй зөв ажиллуулах. Хоёрт, тоног төхөөрөмжөө  бүрэн хүчин чадлаар нь өндөр бүтээмжтэй ажиллуулах. Гуравт, тоног төхөөрөмжөө  хамгийн бага ашиглалтын буюу засвар үйлчилгээний зардлаар найдвартай удаан ажиллуулах. Энэ 3 асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгдөг үйлчилгээг “CAT EMS®буюу Катерпилларын Тоног Төхөөрөмжийн Менежментийн Шийдэл гэдэг.  Бид уг үйлчилгээг 2016 оноос албан ёсоор Катерпилларын олон улсын стандарт шаардлагыг хангасны дагуу нэвтрүүлж эхлээд байгаа. Учир нь энэхүү үйлчилгээ нь “CAT Link®” техникийн алсын хяналт, “CAT SOS® тос, хөргөлтийн шингэний шинжилгээ, “CAT® Inspect®” техникийн электон үзлэг гэсэн 3 үйлчилгээнээс бүрддэг цогц шийдэл юм.

Ингэснээр машин техникийг электрон, механик, шингэнээр ажилладаг бүх эд ангиудыг гадна, дотор бүх талаас нь бүрэн хяналтандаа оруулж алсаас удирдан зохион байгуулж аюулгүй, бүрэн хүчин чадлаар,  өндөр бүтээмжтэй, бага засварын зардлаар,  найдвартай, удаан ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл 1тн, 1км ажлыг гүйцэтгэхэд хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд, хамгийн аюулгүй, хамгийн чанартай, хамгийн найдвартай, хамгийн ашигтай ажиллах юм. Энэ бол манай технологийн шийдлийн харилцагчдадаа бий болгож байгаа үнэ цэн.

Олон төрлийн шинэ технологийн цогц шийдлийг нэвтрүүлж байгаа юм байна. Үнэхээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани үргэлж түрүүнд, шинэлэг, найдвартай байж чаддагаараа ялгарах юм?

Уул уурхайн хүнд даацын том машин техникийг зөв удирдаж ажиллуулахад ашиглалтын зардал (түлшний хэрэглээ г.м), засварын зардал (сэлбэг, эд анги г.м), сул зогсолтын зардал гэх мэт  өндөр өртөгтэй эрсдэлтэй бизнес явагддаг.

Ялангуяа  засварыг нэг удаагаар зөв, чанартай, төлөвлөгөөний дагуу, хурдан, шуурхай хийж гүйцэтгэхэд мэргэжлийн туршлага ур чадвар маш их чухал.  Техникийг байнгын бүрэн хяналтандаа оруулж аливаа эвдрэлийг эрт үед нь зөв оношилж цаг алдалгүй чанартай засвар хийхэд манай техникийн засварын мэргэжилтэн-эмч нарт найдвартай нарийн шинжилгээний мэдээлэл хэрэгтэй. Үүнийг  бид дээр  дурдсан цогц 3 үйлчилгээгээр үзүүлж байгаа юм.

Тос, хөргөлтийн шинжилгээ  бол хүнтэй зүйрлэвэл  цусны био химийн дэлгэрэнгүй шинжилгээ, техникийн электрон үзлэг нь  эход харуулах, техникийн алсын хяналт нь таны гар утас ашиглахтай  адил эрүүл мэндийн талаарх мэдээллийг хаанаас, хэзээ ч сансрын холбоог ашиглан интернэтээр холбогдон авч өөрийн хяналтандаа оруулах боломжтой  байдгаараа онцлог.

Бид жилдээ нэг удаа  эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгээд эрүүл мэндийн байдлаа хянаж насжилттай холбоотой юу, эсвэл гэнэтийн аливаа өвчин эмгэг хаана аль эрхтэн системд үүсч байна вэ гэдгийг эрт үед нь илрүүлж  зөв оношлуулснаар   яаралтай,  чанартай эмчилгээгээ хийлгэдэг. Үүнтэй яг адил   машины аль эд анги дээр ямар элэгдэл гэмтэл үүсч байгааг тогтмол хянаж томоохон эвдрэл гэмтэл үүсэхээс нь өмнө буюу эрт үед нь зөв оношилж хурдан шуурхай чанартай засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэснээр техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлж төлөвлөгдөөгүй гэнэтийн урт сул зогсолтоос урьдчилан сэргийлж найдвартай ажиллагааг хангадаг юм.

Жишээлбэл, хотод оффистоо байхдаа хөдөө ажиллаж байгаа машиныхаа яг өнөөдөр хаана, хэдэн мото цаг ажиллаж байгаа, хэдэн литр түлш зарцуулсан, үүнээс хэдэн цаг юмуу литр түлшийг сул зогсож нормалдахад зарцуулсан, тухайн машины комьпютерээс ямар алдааны код буюу машины электрон оншилгооны мэдээлэл зэрэг машины олон төрлийн ашиглалт, үйл  ажиллагаа, техникийн бэлэн байдал буюу эрүүл мэндийн талаар мэдээллийг хянаж удирдах боломжтой.

Мөн манай техникийн мэргэжилтнүүд харилцагчдадаа хэрэгтэй мэдээллийг нэгтгэн зөвлөмж тайлан тогтмол гаргаж өгч ажлыг нь давхар хөнгөвчлөн  туслаж ажилладаг.

Уул уурхайн бизнэс эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн менежментийн шийдэл ямар чухал ач холбогдолтой нь ойлгомжтой байна. Тэгвэл та бүхний хэрэгжүүлсэн эдгээр ажлаас гарсан үр дүнгээс товчхон хуваалцаж болох уу?

Сүүлийн хоёр  жил манай компаниас  машин техник худалдаж авсан харилцагчид маань “CAT 360 Advantage®”  хөтөлбөрт оролцон Алтан, Мөнгөн, Платинум зэрэг багцын үйлчилгээнд хамрагдаж байгаа. Бүх багцын суурь нь “CAT EMS® шийдэл болсон  гэдгийг хэлье.  Тухайлбал,  манай цогц үйлчилгээг шинээр тоног төхөөрөмж авсан хэрэглэгчиддээ нэвтрүүлж эхэлснээс хойш хэдий богино хугацаа өнгөрсөн ч  маш олон бодитой хэмнэлтийн түүхүүдийг бид харилцагчдаасаа хүлээж авсаар байна.

 Жишээ нь саяхан “Баян-Айраг эксплорейшн”,  “Цэцэнс Майнинг” зэрэг харилцагчдаас бидэнд хөдөлгүүр, гидрийн систем зэрэг томоохон  эд ангийн эвдрэлээс урьдчилан сэргийлж чадсан тухай мэдээлэл ирсэн. Энэ нь олон зуун сая төгрөгөөр хэмжигдэх зардлыг урьдчилан сэргийлэхээс гадна төлөвлөгдөөгүй гэнэтийн том сул зогсолтоос урьдчилан сэргийлж чадсан чухал алхам болсон.  Ер нь манай харилцагч бүрт  үргэлж бодитой хэмнэлтүүд гарч байдаг.

Шинэ оны босгон дээр ирлээ. Та бүхэн  ирэх жилдээ хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа дурьдвал?

Хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн, олон улсын стандартад нийцүүлэн өргөжүүлсэн Агрегат засварын төвөө бид өнгөрсөн сард харилцагчдадаа танилцуулсан.  Үүний хажуугаар манай хамт олон бас нэгэн цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна.  Энэ нь  засварын хэмжилтийн багажны дахин тохируулгын үйлчилгээ юм.  Сайн инженер сайн багажтай байдаг. Тэгвэл сайн багаж гэж юуг хэлэх вэ гэвэл   чанарын шаардлага хангасан багажийг л хэлнэ.

Хэдийгээр  шинэ, үнэтэй багажтай байвч  эвдэрч гэмтсэн, тохиргоо нь алдагдсан байх юм бол чанартай засвар үйлчилгээ хийх боломжгүй. Катерпилларын чанарын шаардлагын дагуу манай компани засварын хэмжилтийн багажуудаа  АНУ руу үзлэг, тохиргоог нь хийлгэхээр тогтмол илгээдэг байсан бол өнөөдөр  дотооддоо багажны үзлэг, шалгалт хийж,  шаардлагатай  тохиргоог нь  хийх боломжтой боллоо.

Ингэснээр манай засвар үйлчилгээний чанарыг давхар баталгаажуулж зардал мөнгө, цаг хугацааг асар ихээр хэмнэх юм. Гэхдээ бид  зөвхөн өөрсдийн техникчдийнхээ багажнаас гадна нийт харилцагчдын бүх төрлийн мушгих моментын чангалгааны багажны үзлэг, тохиргоог хийж эхлэхээр болсон  баяртай мэдээг дуулгая. Үүгээр зогсохгүй бидний борлуулдаг Катерпилларын чангалгааны багажны засвар үйлчилгээг давхар хийх боломтой болж байна. Ирэх оноос манай чангалгааны багажийг худалдан авсан хэрэглэгчдэд баталгаат  хугацаанаас гадна үзлэг, тохиргооны үйлчилгээг  цогцоор нь шийдэж өгнө.

Сүүлийн үед бидний зүгээс түлхүү анхаарч байгаа өөр нэгэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гэвэл Операторын Аюулгүй ажиллагааны технологийн шийдлүүд. Энэхүү технологи нь операторын хэдэн цаг амарсан,  хэр сайн  унтсаныг хэмжих төдийгүй  жолоо барьж байхдаа ядарч, нойрмоглох, анхаарал сарних  үед дохио өгч сэргээн  диспетчерийн системд мэдэгдэж бүртгэдэг. Операторын харах боломжгүй хэсгүүдийг камер, радарын дуут дохиотой болгосноор харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед аюулгүй ажиллах боломжтой.

Бид энэхүү “CAT MineStar Detect® системийг  энэ жил шинээр Оюутолгойн төслийн замын ажлын техникүүдэд  суурилуулснаар аюулгүй ажиллагааг нэмэгдүүлж чадсан юм. Ялангуяа энэ жил Өмнөговь аймагт үер устай,  замын ажлын ачаалал ихтэй  байсан  ч цаг хугацаандаа, чанартай, аюулгүй ажиллаж чадлаа.  Мөн “CAT MineStar Command® буюу машин удирдлагын систем нь далд уурхай төдийгүй ил уурхайн хувьд ч аливаа аюултай ажлын үед оператор машиныг алсаас удирдаж ажиллуулах боломж олгодгоороо аюул, эрсдэлгүй юм.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” хэдийгээр гадны хөрөнгө оруулалттай компани боловч асар их хөрөнгө оруулалтыг Монголын уул уурхайн салбарын хөгжилд зориулан хамгийн сүүлийн үеийн,  хамгийн шилдэг технологийн шийдлийг нэвтрүүлэхэд зорин ажилладаг.

Манай хамт олон 2017 онд  Катерпилларын CAT SOS® үйлчилгээний олон улсын стандартыг хангасан Евроази бүсийн анхны лаборатори болж амжилттай ажилласан бол энэ жил “CAT Connect®” хөтөлбөрийн хэрэгжилтээрээ мөн Евроази бүсдээ тэргүүлсэн өндөр амжилттай ажилласныг  дурдахад таатай байна.

Өнөөдөр  дэлхийн технологийн хөгжил маш их зүйлийг хялбарчилж асар их боломжийг бий болгож байна. Бид үүнээс хоцролгүйгээр  технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн ажлаа хялбарчилж бизнесээ, эх орноо хөгжүүлэх  хэрэгтэй.  Ухаалаг утас, ухаалаг машин техникээ ашиглан ухаалаг бизнесийг хамтдаа хөгжүүлье.

Биднийг сонгож хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа ирэх 2019 ондоо өндөр үр бүтээлтэй, өндөр ашигтай, эрүүл, аюулгүй ажиллахыг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 36 минутын өмнө
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
  • 2019-08-15 12:49
    Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • 2019-08-15 12:46
    Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
  • 2019-08-14 15:13
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.