Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэлтэй ярилцлаа.
CTL буюу нүүрсийг шингэрүүлэн түлш гаргах технологийг ашиглан Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарах боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Нүүрс шингэрүүлэх технологи нь орчин үед хими, шингэн түлшний үйлдвэрлэлийн салбарт шинээр дахин төрж буй дэвшилтэт технологийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа.