Галын дохиоллын цогц шийдлээр баталгаатай амьдрах боломжтой

2013-11-28 12:08
Сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдацтай өсөхийн хэрээр барилгын аюулгүй байдлын шалгуурыг улам нарийсгах шаардлага тулгарсаар байна. Үүнд багтах хамгийн гол үзүүлэлтийн нэг бол яахын аргагүй галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг хангах явдал юм. Тиймээс орчин үеийн техник технологиор галын аюулаас хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдон энэ удаагийн ярилцлагаа бэлтгэлээ.

Галын аюул нь хүний эд хөрөнгө, амь насыг маш богино хугацаанд эрсдэлд оруулж, маш их хэмжээний хохирлыг бий болгодог, хормоор хэмжигддэг гамшгийн хамгийн аюултай үзэгдэл юм. Тиймээс энэ болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс галын дохиоллын систем, гал унтраах системийг барилгуудад суурилуулсан байх шаардлагатай байдаг. Гэтэл өнөөдөр манай барилгын салбарын галын дохиоллын систем стандартын чанарын шаардлага хангахгүйгээс болж иргэд маань өмч хөрөнгөөрөө удаа дараа хохирсон тохиолдлууд гарсаар байна. Харин энэ асуудлыг хамгийн сайн шийдвэрлэсэн нэгэн ойрын жишээ бол өнөөдрийн байдлаар “Вива Сити” хороолол  болж   байна.   Тус    системийг ITZONE компани суурилуулсан байна.

“Вива Сити”-д галын аюулаас урьдчилан сэргийлэх цогц систем суурилуулсан нь оршин суугчдын баталгаат амьдралыг үнэхээр хангаж чадаж байгаа юу? Энэ системийн талаар тодруулж өгнө үү?

Ж.Дэлгэр (MCS группын Галын аюулгүй байдлын инженер):


Залуусын хороолол гэгдэх “Вива Сити” хотхоны хэмжээнд Zeta брэндийн галын дохиоллын иж бүрэн систем суурилагдсан байгаа. Энэхүү галын дохиоллын системийн гол давуу тал нь удирдлагын нэг төвийг бүрдүүлж өгсөн явдал юм. 

Хэрэв тухайн нэг айл өрхөд гал гарсан тохиолдолд удирдлагын цэгт хянаж буй операторт хэддүгээр байрны, хэдэн тоот айлд гал гарсныг болон тухайн байрны схем зураг зэрэг бүх шаардлагатай мэдээлэл маш тодорхой харагдана. Ингээд ойрын харуулд мэдэгдсэнээр маш богино хугацаанд тухайн объектыг галд өртөх эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой. Мөн тэсрэх дэлбэрэх байдлаар гал эрчимтэй гарч буй үед гал унтраах анги, түргэн тусламж, онцгой байдал гээд холбогдох хэсгүүд рүү шуурхай мэдээлэх юм.

Үйлдвэр, орон сууцны гээд ийм хэмжээний томоохон барилга байгууламжид галын дохиоллын системийг цогц байдлаар тавьсан газар өнөөдөртөө Монголын хэмжээнд өөр байхгүй байгаа нь цаашид энэ чиглэлд зайлшгүй анхаарах болсныг харуулж байна.

Д.Гансүх (MCS проперти компанийн Холбоо дохиоллын ахлах инженер):

Вива Ситигийн ухаалаг галын дохиоллын систем, хотхоны нэгдсэн хяналтын камер болон өдөр шөнийн харуул хамгаалалтаас гадна зарлан мэдээлэх системийг энд нэмж тайлбарлая. Энэ нь нийтийн эзэмшлийн талбайг хамруулсан нийт 30 орчим спикер бүхий систем юм. 24 цаг ажиллах боломжтой. Энгийн үед зар мэдээлэл цацах эсвэл ая хөгжим тоглуулна. Харин онцгой байдалд тусгай мэдээллээ явуулан, олон нийтэд түгээх боломжтой. Хэрэв удирдлагын самбарт сууж буй операторт гал гарч буй тухай мэдээлэл ирвэл тэрхүү спикерээр оператор маань олон нийтэд зар түгээх зарчмаар ажиллах юм. Энэхүү зарлан мэдээлэх систем нь галын аюулаас сэргийлэхтэй нягт уялдсан чухал ач холбогдолтой систем юм.

Б.Наранжаргал (ITZONE компанийн Систем интеграцчлалын газрын шийдэл хариуцсан менежер):


Манай компанийн тухайд бол 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1999 оноос хойш систем интеграцчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани болсон байгаа. Бид систем интеграцчлалын хүрээнд барилгын холбоо дохиолол, аюулгүй байдлыг хангасан барилгын цогц шийдэл хийж гүйцэтгэдэг. Цогц шийдэл гэдэгт нь хяналтын камер, галын дохиоллын систем, нэвтрэх хяналтын систем, зарлан мэдээлэх систем, ухаалаг барилга буюу барилгын менежментийн систем гэх мэтчилэн барилга оффисуудын дэд бүтцийг нь оруулдаг системүүдийг бүгдийг хамардаг.  Вива Сити хотхонд бидний суурилуулсан систем нь энэ чиглэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм.

Zeta брэндийн галын дохиоллын системийн давуу талыг тайлбарлана уу?

Б.Наранжаргал: Zeta нь 1985 онд байгуулагдсан, галын аюулгүй байдал, хяналтын системийн технологи, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Английн компани юм. Тус брэндийн галын дохиоллын систем нь ерөнхийдөө шинэ технологи гэж ойлгож болно.

Хуучин бол аналоги технологи гэж байсан. Энэ нь байшингийн нэг давхрыг баруун, зүүн гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Тэнд утаа мэдрэгчийн дохио ажиллах тохиолдолд төхөөрөмж нь баруун эсвэл зүүн хэсэгт утаа мэдрэгдэж буйг төв мэдээллийн систем рүү дамжуулдаг. Гэтэл баруун талын хэсэгт нь 10 эсвэл 20 өрөө ч байж болно. Тиймээс яг хаанаас гал эхэлж гарч байгааг мэдэхгүй учир бүх хэсгийг шалгах гэж цаг хугацаа маш их алдаж, шаардлагатай арга хэмжээ  авч чадалгүй хоцрох тохиолдол их байсан.

Харин одоо бидний суурилуулж буй энэхүү системийг ашигласнаар гал гарсан хэсгийг хайж хугацаа алдах хэрэггүй болно. Мөн энэ нь GSM системтэй холбогдох боломжтой галын дохиоллын систем учир гал унтраах анги, онцгой байдлын газар, хамгаалалтын албаны дарга, объектын эзэн, СӨХ-ны дарга зэрэг хэрэгтэй бүх хүнд мессежээр мэдээллийг маш богино хугацаанд хүргэх хүртэл боломжтой.

Вива Сити хороолол нэгдсэн тунелийн системтэйгээрээ онцлогтой. Энэхүү тунелийн хэсгийн аюулгүй байдлыг та бүхэн хэрхэн хангасан бэ?

Ж.Дэлгэр: Бүтээн байгуулалтын хувьд Вива Сити хороолол нь газар доогуур 400 метр урт тунелийн системтэй. Үүнд цэвэр ус, дулаан, бүх кабелийн инженерийн шугам сүлжээг хийж гүйцэтгэсэн. Тунелийн аюулгүй байдлыг хангахын тулд дулааны датчик, галын дохиоллын систем, камерийн систем, гал унтраах автомат систем суурилуулсан байгаа. Өөрөөр хэлбэл гал гарсан ч хүний оролцоогүйгээр галыг өөрөө унтраах иж бүрэн системтэй болсон юм. Мөн хотхоны хэмжээнд 54 ширхэг камерын хяналт бий. Үүнийг оператор 24 цагийн хугацаанд хянана. Энэ нь мэдээж янз бүрийн аюул осол, хулгай, эрсдэлээс хамгаалах боломж бүрдсэн гэсэн үг.

Б.Наранжаргал: Дулаан мэдрэгч, утаа мэдрэгч, хий буюу газ мэдрэгч зэргийг үндсэн удирдлагын системтэй холбож өгдөг галын кабел байдаг. Энэхүү Zeta брэндийн кабел нь маш өндөр түвшний, олон улсын стандартад нийцсэн галд тэсвэртэй тул гал гарсан тохиолдолд энэ нь бага зэрэг уярана уу гэхээс биш шатахгүй. Энэ кабел нь галын нөхцөлд гучин минут тэсвэрлэх чадамжтай. Энэ хугацаа нь гал гарсан нөхцөл байдлыг мэдээлэхэд хангалттай хугацаа юм.

Мөн тус систем нь мэдээлэл, цахилгаан хоёрыг нэг утсаар дамжуулдгаас гадна хорт утаа гаргадаггүй бүрээстэй байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл мэдээлэл дамжуулах кабелаас гадна цахилгаан дамжуулах кабелтай урьдны системийг халсан, эдийн засгийн хувьд илүү үр ашигтай аюулгүй байдлыг хангасан шинэ систем юм. Мөн “Вива Сити”-д галын дохиоллын удирдлагын самбар гэж бий.

Нийт 125 төхөөрөмж нэг удирдлагын самбарт харьяалагддаг. Вива Сити хороололд нийтдээ 23 ийм удирдлагын самбар байгаа юм. Тодруулбал утаа, дулаан, газ мэдрэгч, гар мэдрэгч, хонх зэрэг 2000 гаруй тоног төхөөрөмж, 50 мянган метр кабел суурилагдсан байна.

ITZONE компани галын дохиолол суурилуулалтаараа энэ чиглэлийн бусад компаниас юугаараа давуу байж чадах вэ?

Б.Наранжаргал: Манай компанийн давуу тал бол тус галын дохиоллын системийг борлуулах Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаад арав гаруй жил болж буй чадамж туршлага юм. Zeta компанийн албан ёсны эрхийг авахад тодорхой шаардлагуудыг тавьдаг. Компанийн чадавхи, хүний нөөц, боловсон хүчин, энэ системийн Монголд тохирохуйц шийдлийг боловсруулан суурилуулаад, хэвийн үйл ажиллагаанд оруулах чадвартай эсэхийг шалгана.

Манайд энэхүү галын дохиоллын системээс алиныг, хаана, хэрхэн суурилуулах тухайд оновчтой шийдэл боловсруулдаг инженерүүдийн судалгаа шинжилгээний 20 гаруй мэргэжилтний баг ажиллаж байна. Үүнээс гадна бас суурилуулалтын 20 гаруй инженертэй. Бидний гүйцэтгэсэн төслүүдээс Белла Веста, Будда Веста, Цогтцэцийн хорооллыг дурдаж болно.

Мөн цогц шийдлийг санал болгодог  компанийн хувьд бид эдгээр төхөөрөмжийг нийлүүлээд л орхичихдоггүй, сервис буюу үйлчилгээгээр хангаж өгнө. Тус систем өөрөө өөрийнхөө ажиллаж буй эсэхээ хянах бүрэн чадамжтай. Ер нь байгууллагууд галын дохиоллын системийг суурилуулаад мартчихдаг. Энэ нь тухайн системийг үхмэл систем болгох үндсэн шалтгаан юм. Галын дохиоллын систем нь яг л машинтай адил байнгын арчилгаа шаардагддаг систем гэж ойлгож болно.

Ж.Дэлгэр: Монгол улсад галын дохиоллын системийг орон сууцнаас авахуулаад бүх барилга байгууламжуудад тавих стандарт бий. Үүний дагуу хэдэн жилийн өмнө хамгийн хямд, хүчин чадал муу, насжилт багатай, харагдах төдий дохиоллын системийг хаа сайгүй байрлуулж байсан нь үнэн. Одоо ч тийм хандлага байсаар байна. ITZONE компанийн хувьд хамгийн боломжтой, найдвартай систем нэвтрүүлэх бодлого баримталж Zeta,Tyco брэндүүдийг нийлүүлж байгаа. Дээр нь Вива Ситигийн хувьд ITZONE компанитай гэрээ байгуулан, галын дохиоллын системийн засвар үйлчилгээг авах бүрэн боломжтой.

Вива-гийн туршлагыг бусад орон сууцанд хэрэгжүүлэх боломж бий юу? Айл өрхийн байрны төлбөр хэр зэрэг нэмэгдэх вэ? Мөн түүнчлэн энэ системийг суурилуулснаар шинэ орон сууцны үнэ хэр нэмэгдэх вэ?

Ж.Дэлгэр: Улаанбаатарт буй барилга орон сууцнуудад энэхүү системийг тавихад ямар ч асуудал гарахгүй. Төхөөрөмж суурилуулсны маргаашнаас засвар үйлчилгээний гэрээ байгуулан ажиллах юм. “Вива Сити”-ийн 1600 айлын хувьд СӨХ-той нь гэрээ байгуулсан бөгөөд нэг айлд 480 төгрөгний засвар үйлчилгээний галын дохиолол кабелийн системтэй холбоотой зардал гарч байна. Яг үүнтэй адил 10 давхар ч бай 3 давхар ч бай дохиолол тавиад засварын гэрээ хийвэл энэ систем хэдэн ч жил ажиллана.

Б.Наранжаргал: Энэ системийг суурилуулах зардал нь барилгын нийт хөрөнгө оруулалтын 1 хувьд ч хүрэхгүй. Сүүлийн цөөн хэдхэн жилд манай улсад барилгын салбар эрчимтэй өргөжиж байна. 2012-2013 онд дамжиж баригдсан барилга гэхэд л 507 байгаа юм. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн Засгийн газраас гаргасан хөтөлбөрийн дагуу 12 компани сонгогдоод ажиллаж байна. Эдгээр нь бүгд тоон системд суурилсан, аюулгүй байдлыг цогц байдлаар нь хангаж чадахуйц, буцаад хэн ч хэрэглэх боломжтой системийг түлхүү авч хэрэглээсэй гэж хүсч байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
  • 2019-12-04 18:37
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
  • 2019-12-04 12:19
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
  • 2019-12-04 11:55
    Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд   “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”,  “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй”  зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр  амжилттай оролцож,  бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн  ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв.