Цахилгаан машины хувьсгал Тesla 5 тэрбумын үйлдвэр байгуулна

2014-03-10 16:29

Цахилгаан машины салбарт өнгөрсөн жилээс эхлэн дэлхийд шуугиан тариад буй АНУ-ын Tesla Motors компанийнхан нэг удаагийн цэнэглэлтээр бараг 500 км зам туулдаг Tesla машиндаа зориулан lithium-ion зай хураагуурын томоохон үйлдвэр байгуулахаар болоод байна. Энэхүү үйлдвэрийг нийт 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар байгуулах бөгөөд 2017 оноос ашиглалтад оруулах ажээ. Зай хураагуурын үйлдвэр нь Tesla машины хувьд маш чухал юм. Учир нь энэхүү цахилгаан машины суудлын доор хавтан хэлбэрийн маш том зай хураагуур байрлуулжээ.  Энэ нь бидний хэрэглэдэг хуруу зайтай бүтцийн хувьд адил боловч асар том хүчирхэг зай юм.

Энэхүү зай хураагуурын томоохон үйлдвэрийн хүчин чадал 2020 он гэхэд жилдээ 35 гигаватт.цаг бүхий зай үйлдвэрлэхүйц хэмжээнд хүрэх ажээ. Үйлдвэрийг дагаад эрдсийн зах зээлд графит, кобалтаас гадна бусад олон төрлийн эрдсийн эрэлт багагүй хэмжээгээр нэмэгдэхийг шинжээчид тайлбарлаж байна. Учир нь уг үйлдвэр ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэл явуулж эхэлснээр ийм төрлийн зай хураагуурын зах зээлийн орон зайг хоёр дахин тэлэх ажээ.

Энэхүү машин нь зөвхөн технологийн салбарт шуугиан тариад зогсохгүй, урт хугацаандаа зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх магадлал өндөр байна. Энэхүү машины хөдөлгүүр нь дотоод шаталтат хөдөлгүүрээс огт ангид зүйл бөгөөд зэс мотортой (copper rotor induction motor) ажээ. Хүмүүс дотоод шаталтат хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүр хүч султай гэж ярьдаг ч энэхүү машины мотор нь тун хүчирхэг болохыг эрдэмтэд баталж байна. Үүнээс гадна уг машины мотор урдаа биш хойноо байрлах ажээ. Тиймээс Tesla S загварын машин хойноо бас урдаа ч кабинтай нь хэрэглээнд маш дөмөгхөн болгожээ.

АНУ-ын автомашины шинэхэн компани Tesla Motors улсынхаа гол гол мужуудаар цэнэглэгч станцуудыг суурилуулж дууссан бөгөөд эдгээр станцад 20 минутын дотор зайг 50% цэнэглэх боломжтой ажээ. Харин гэртээ 240 вольтоор цэнэглэвэл таван цагийн дотор бүрэн цэнэглэх юм байна.

Саяхан Tesla машин борлуулалтын салбараа Хятадад байгуулжээ. Tesla S загварын машины хувьд харьцангуй өндөр үнэтэй буюу нэг бүр нь 100 орчим мянган долларын үнэтэй ч тансаг ангиллын бусад машинтай харьцуулахад үнийн хувьд тийм ч их биш ажээ.

Монголын хувьд Tesla-гийн зай хураагуур өвлийн улиралд цэнэгээ бүрэн барих эсэх нь эргэлзээтэй ч хүйтний улиралд зориулсан хувилбар гаргаж болохыг үгүйсгэх газаргүй юм. Үүнээс гадна зэс моторын технологийг Монголын эрдэмтэд сайтар судлан туршаад үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал зэсээр баялаг Монголд түүхий эдээ нарийн технологи болгон дотооддоо хэрэглэх, экспортлох боломж харагдаж байна. Үнэндээ Tesla Motors компанийнхан машиныхаа зай хураагуур, мотор, эдгээрт холбогдох эд ангийг өөрсдөө үйлдвэрлээд бусдыг өөр компаниудаар хийлгэжээ. 

Tesla Motors компанийн хувьцаа Nasdaq-ийн бирж дээр өнгөрсөн тавдугаар сард 50 ам.доллараас 110 доллар болж огцом өсч байсан юм. Сүүлийн жил орчмын хугацаанд Tesla-гийн хувьцаа тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд зай хураагуурын үйлдвэр барих мэдээллээр хувьцаа нь 254 ам.доллар болж өсчээ. Ердөө жил хүрэхгүй хугацаанд тус компанийн хувьцаа хэд дахин өссөний зэрэгцээ автомашины салбарын хамгийн шилдэг шагналуудыг 2013 онд хүртэж чаджээ.


Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
  • 2019-12-04 18:37
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
  • 2019-12-04 12:19
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
  • 2019-12-04 11:55
    Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд   “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”,  “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй”  зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр  амжилттай оролцож,  бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн  ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв.