“Комацу”-гийн гидр экскаваторууд Монголын уул уурхайд илүү тохирдог

2014-09-29 12:31
Үүсэн байгуулагдсаныхаа 5 жилийн ойг энэ жил  тэмдэглэж байгаа “Комацу” брэндийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани ээлжит сургалтаа 9 дүгээр сарын 26-нд “Блю Скай” цогцолборт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан харилцагчдын тоо өмнөхөөсөө нэмэгджээ. Энэ нь “Трансвест Монголиа” компанийн сургалтууд  чанартай, үр өгөөжтэй, мэдээлэл сайтай болдгийн илрэл юм.

Энэ удаагийн сургалт нь “Комацу гидр экскаваторууд” сэдвийн хүрээнд зохиогдсон бөгөөд  тус брэндийн экскаваторуудын ангилал, тэр дундаа гидр болон кабель экскаваторуудын ялгаа, ашиглалтын зардал зэргийн талаар  харилцагчдад тодорхой мэдээлэл өгсөнөөрөө онцлог боллоо. “Монголын уул уурхайн салбарт тэргүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад “Комацу”-гийн хүчирхэг, найдвартай техникүүд хэдийнэ нийлүүлэгдсэн.  “Оюутолгой” уурхай дээр гэхэд “Комацу” брэндийн бүх техник цогц байдлаар ажилладаг” хэмээн “Трансвест Монголиа” компанийн Худалдааны менежер Д.Болдсүх ярьсан юм.
Уурхайнууд  дээр нэг экскаваторт дунджаар  таван самосвал ногддог гэхээр уг техникийн ач холбогдол их юм. Өөрөөр хэлбэл, экскаватор доголдоход уурхайн үйл ажиллагаанд  шууд нөлөөлж, маш их хохирол амсдаг. Тийм учраас экскаватор хамгийн найдвартай  ажиллагааг хангаж байх ёстой аж.

Комацугийн үйлдвэр  нь  аж ахуйн зориулалтаар ашигладаг 300 кг-ийн экскаватороос 800 тонны жинтэй хүртэлх экскаватор үйлдвэрлэдэг байна. Монголын уул уурхайн салбарт РС 2000-8 экскаваторууд голдуу ажиллаж байгаа бөгөөд энэ нь 55-150 тонны самосвалуудтай хоршиж ажиллахад нэн тохиромжтой ажээ. Сонирхуулахад, “Комацу” үйлдвэр өнгөрсөн жилээс экологийн шаардлага хангасан, ногоон технологийн шилдэг төлөөлөл болох  гибрид экскаваторуудыг үйлдвэрлэж эхэлсэн байна.

РС 2000-8 экскаваторын хувьд ашиглалтын жин нь 200 тонн бөгөөд хөдөлмөрийн бүтээмж сайн, операторыг тэргүүн ээлжинд тавьдаг, ашиглалтын зардал хамгийн бага, техникийн бэлэн байдал өндөр зэрэг үндсэн дөрвөн зарчмыг хангаж ажилладаг аж. “Комацу” үйлдвэр 1981 онд хамгийн анх 404 морины хүчтэй, 158 тонн бүхий ашиглалтын жинтэй  РС 1500 экскаваторыг үйлдвэрлэж эхэлсэн бол 1996 оноос РС 1600, 1999 оноос РС 1800, 2005 оноос  РС 2000 загварын экскаваторуудыг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. PC 2000 экскаватор нь PC 1800-ийг бодвол түлш зарцуулалтыг 10%-иар багасгасан зэрэг маш олон давуу талтай ажээ. 

Г.Идэр

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 19 цаг 51 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү? Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.
  • Уржигдар 13 цаг 34 минутад
    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
  • Уржигдар 11 цаг 26 минутад
    Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна. 
  • Уржигдар 10 цаг 17 минутад
    Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ? Миний бие энэ албанд томилогдон  ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк  удаадаг, зээлийн хүсэлт  хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм. 
  • 2019-10-15 13:59
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.