Ч.Болдбаатар: Нүүрсний давхаргын метан хийн туршилтын үйлдвэр ирэх хавар ашиглалтад орно

2015-01-09 12:33
Нүүрсний давхаргын метан хийн талаарх ойлголт монголчуудын дунд харьцангуй түгээмэл болж эхэлж байна. Учир нь Тавантолгойн нүүрсний хийн нөөцийг ашиглан, нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар хангах зорилгын хүрээнд нэгэн төсөл хэрэгжиж байна. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”, “Элгэн” болон Солонгосын төрийн өмчийн “Korea Gas”-ын хамтран хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хий олборлох төсөл юм. “Элгэн” компанийн Гадаад харилцаа хариуцсан захирал Ч.Болдбаатартай төслийн талаар ярилцлаа.

Ярилцсан Б.Төгсбилэгт

Нүүрсний давхаргын метан хий байгалийн хийтэй бүтэц найрлагын хувьд ижил төстэй юу? Мөн юугаараа ялгаатай вэ?
Нүүрсний давхаргын метан хий гэдэг нь тухайн уурхайн нүүрсний давхаргын ан цав, структурт хуралдсан шатах хий юм. Нүүрсний давхаргад буй шатах хийн дийлэнх хувийг метан хий эзлэхээс гадна багахан хэмжээний пропан, бутан гэх мэт хий агуулагдана. Бидний сайн мэдэх байгалийн хийн тухайд нефтийн сав газарт газрын тостой холилдолгүйгээр их хэмжээгээр хуралдсан байдаг шатах хийг хэлж буй юм. Тэгэхээр энэ хоёр хоорондоо нэг их ялгаагүй адилхан шатах хий гэж ойлгож болно.

Нүүрсний давхаргын метан хийн олборлолтын үндсэн арга ажиллагаа нь ямар технологид үндэслэн хийгддэг вэ? Байгалийн хийн олборлолтоос юугаараа ялгаатай вэ?
Олборлолтын хувьд метан хий байгалийн хийнээс харьцангуй өртөг зардал багатай, хялбар байх боломжтой. Учир нь газрын тосны өрөмдлөгийн өртөг их үнэтэй байдаг. Байгалийн хий нь газрын тосны ордыг дагаж оршдог тул олборлолтыг явуулахын тулд  өртөг өндөртэй газрын тосны өрөмдлөг хийх зайлшгүй шаардлагатай болдог.

Бидний хувьд 300 метрээс доошхи нүүрсний давхаргын метан хийг олборлохоор төлөвлөж байгаа. Нүүрсний давхаргын метан олборлоход үндсэндээ хоёр төрлийн арга технологи ашигладаг. Цооног өрөмдөөд шууд олборлох, нөгөө нь “fracking” буюу нэмэлт ан цав гаргах замаар хий гарган авах технологи юм. “Fracking” технологийг дэлгэрэнгүй танилцуулбал, эхлээд цооногоо өрөмдөж байгуулаад, улмаар тэсэлгээ хийх замаар нүүрсний давхаргад хагалбар үүсгэнэ. Ингэснээр нүүрсний давхаргад буй хий дэгдэж чөлөөтэй хөөрөх орон зайг бий болгоод олборлох арга юм.

Цооног өрөмдөөд шууд олборлох технологийг ан цав ихтэй коксжих нүүрсний давхаргаас метан хий олборлоход ашиглана. Харин тухайн нүүрсний давхарга нь ан цав багатай нөхцөлд л “fracking” технологийг ашигладаг. Манай орны нүүрсний давхаргын онцлогоос үзэхэд, “fracking” технологийг ашиглах бараг шаардлагагүй. Уг нь энэ технологи газрын тосны орд дээр байгалийн хийн олборлолтын бэлтгэл ажлыг гүйцэтгэхэд хийгддэг үйл явц юм л даа. Газрын тос, байгалийн хийг холилдуулалгүйгээр тусгаарлаж байдаг хөмөрсөн тогоо хэлбэрийн чулуун давхарга байдаг. Үүнийг хагалж ан цав гаргахын тулд “fracking” аргыг ашигладаг. Сүүлийн үед шатдаг занараас тос, хийг нь олборлоход энэ аргыг ярих тохиолдолд эрсдэл дагуулдаг гэж зарим улс орны эрдэмтэд үзэж буй нь технологийн горим барьж чадаагүйтэй холбоотой. Ер нь занар бол чулуу, харин нүүрс бол занарыг бодвол илүү зөөлөн, ан цав ихтэй.

Бидний ашиглах гэж буй технологийн хувьд цооногоор олборлох горимтой. Иймд “fracking” аргыг огт ашиглахгүйг тэмдэглэх хэрэгтэй. Түүнчлэн хайгуул, олборлолтын ажлын хүрээнд хэвтээ өрөмдлөг тавилгүйгээр зөвхөн босоо өрөмдлөг хийнэ гэж төлөвлөсөн. Энэ нь тухайн нүүрсний нөөцийн үе давхаргын онцлогоос хамаарч буй юм. Манай нүүрсний ордын нөөц ихэвчлэн хөндлөн судалтай байгаа. Иймд хэвтээ өрөмдлөг шаардлагагүй.

Олборлолтын үед ямар үйл явц өрнөхийг илүү дэлгэрэнгүй, энгийнээр тайлбарлахгүй юу?
Товчхон тайлбарлахад, нүүрсний давхаргын метан хийг олборлохдоо эхлээд цооногоо өрөмдөж, түүндээ төмөр хоолой шургуулаад, хий алдахгүй байхаар битүү технологийг баталгаажуулах үүднээс бетонон давхарга цооногийн гадуур нь үүсгэн хучиж, олборлолтоо эхлүүлнэ. Энэ бол дэлхийд хэрэглэдэг түгээмэл арга. Дараа нь олборлолтын явцад ус бараг ашиглахгүйг тэмдэглэх нь зүйтэй. Ингээд гарсан метан хийг цэвэршүүлж пропан, бутан зэрэг хийнээс нь ялгаж аваад, хэрэглээнд нийлүүлэхэд бэлэн бүтээгдэхүүн буюу цэвэр метан хийг гарган авах юм.

Нэмж хэлэхэд, нүүрсний уурхайн метан хийг авч ашигласнаар тухайн нүүрсний илчлэг болон чанарт нөлөөлөхгүй. Харин ч хийг нь олборломогц гүний уурхайг аюулгүй ашиглах боломж бүрдэнэ.

Танайх Эрлийн гэрээгээ саяхан зурсан. Дараагийн бодитой ажил юу байх вэ?
Бид 5 дугаар сард туршилтын үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвлөлттэй ажиллаж байна. 450-480 метр гүнд нүүрсний хамгийн зузаан үе давхаргад олборлолт хийхээр төлөвлөж байгаа.  

Төслийн ажилд ямар асуудлууд тулгарч байна вэ?
Хууль эрх зүйн хүрээнд яривал хоёр асуудал бий. Хэдийгээр Газрын тосны тухай шинэчилсэн хуулиар уламжлалт бус газрын тос, хийн талаар тодорхой заалт, зохицуулалтууд оруулж өгсөн ч нүүрсний давхаргын метан хийн талаар дурдаад л өнгөрсөн. Эрлийн гэрээний үед шатдаг занарын тухайд өрөмдлөг хийж болно гэсэн ч нүүрсний давхаргын метан хийн хувьд өрөмдлөг хийж болно, болохгүй гэсэн заалтын аль аль нь байхгүй. Нарийн судлагдсан орд дээр нүүрсний найрлага, шинж чанарыг судлаад л болчихдог. Харин судлагдаагүй орд дээр өрөмдлөг хийх зайлшгүй шаардлагатай.

Бидний хувьд хууль гарахаас өмнө бүх ажлаа эхлүүлчихсэн байсан. Хууль гарснаар бид хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй. Гэвч хуульд нүүрсний давхаргын метан хийн тухай зөвхөн дурдаад өнгөрснөөс биш, хэрхэн ажиллах талаар тодорхой тусгаагүй нь хүндрэл үүсгэж мэдэхээр байна. Бидний хувьд одоо Хайгуулын гэрээ байгуулахаар ажиллаж байна.  Энэ гэрээ зурагдсаны дараа л туршилтын үйлдвэр орж ирнэ.

Тавантолгойн ордод нүүрсний давхаргын метан хийн нөөц аль хэр их байгаа талаар тодорхой тайлбарлахгүй юу?
Хийн нөөцийн хувьд “Норвест” компанийн хийсэн урьдах судалгаагаар 20 гаруй тэрбум метр куб гэж тогтоосон.  Энэ бол зөвхөн тухайн ордод хэдий хэмжээний нүүрсний нөөц буйд үндэслэн, томьёоны аргачлалаар тооцсон дүн юм. Харин одоо яг бодитоор хайгуулын ажлаар тогтоох шаардлагатай. Бидний тооцоолж буйгаар энэ тооцоо зөвхөн дээд хэсгийн буюу илээр олборлох боломжтой хэсгийн нөөцийн судалгаанд үндэслэсэн. Харин бидний хэрэгжүүлэх төсөл илүү доод хэсэгт буюу 350 метрээс доош хэсэгт хамаарах тул дээрх нөөцийн хэмжээ хэд дахин өсөх боломжтой гэж бидний хамтран ажиллаж буй “Korea Gas” корпораци үзэж байгаа.

Түүнчлэн эхний судалгаагаар Тавантолгойн хийн чанарын үзүүлэлт маш сайн гарсан. Ер нь дэлхийн хэмжээнд нүүрсний давхаргын метан хийн чанарыг дунджаар 84.5%-ийн агуулгаар тогтоосон байдаг. Хэрэв тухайн нүүрсний давхаргын хийн нөөцөд цэвэр метаны агуулга 0-30% байвал доогуур, 30-80% байвал дундаж, түүнээс дээш хувьтай байвал сайн чанарын гэж үздэг. Харин бидний судалгаагаар Тавантолгойн уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ 84.5-92.5% гэж гарсан.

АНУ-ын эрдэмтэн Монте Карлагийн хийсэн судалгаагаар 200 метрээс доошхи давхаргад буй нүүрсний нэг тонн тутамд 5-30 метр куб хийн нөөцтэй гэж тогтоосон байдаг.

Тавантолгойн 1200 метр хүртэлх хэсэгт нүүрсний 13-14 давхарга бий. Тиймээс тухайн давхарга бүрт нөөцийг тогтоох шаардлагатай. Ирэх зунаас бид судалгаа шинжилгээний нэлээд олон ажил хийнэ гэж тооцоолж байна. Судалгааны ажилд маань гол дэмжлэг үзүүлж буй байгууллага бол Солонгосын төрийн өмчийн “Korea Gas” корпорацийн Судалгаа шинжилгээний хүрээлэн юм.

Танай компани төсөлд хамтран ажиллахын тулд ихээхэн хариуцлага үүрч байгаа нь дамжиггүй. Яагаад энэ төсөлд орох болсон юм бэ?
“Элгэн” компани энэ төсөлд цэвэр менежментийн үүрэгтэйгээр оролцож байна. Манай компани 2008 оноос “Korea Gas”-тай хамтарч ажиллаж ирсэн. Монголын Газрын тосны газар Солонгосын Газрын тосны газарт энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэлт тавьсан юм билээ. Тэгээд Солонгосын тал Монголд хайгуулын ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахаар олон улсын тендер зарлахад   “Элгэн” компани оролцож, ялалт байгуулсан. Ингээд Налайхад анх өрөмдлөг хийсэн юм.

Харин Тавантолгой дээр хэрэгжүүлж буй төслийн хувьд бид илүү өргөн хүрээнд ажиллах болж, лаборатори оруулж ирсэн. Тэнд өөр нүүрсийг ажиглаж шинжилж болно. Биднийг анх Тавантолгойн уурхайд өрөмдлөгийн ажил хийж байхад хий гараад байсан. Тэгээд “Korea Gas” эрдэм шинжилгээний хоёр хүнээ томилон анхан шатны байдлаар судлуулсан. Тавантолгойн уурхайд нүүрсний давхаргын метан хийн судалгааг хийнэ гэсэн заалт гэрээнд орсон байсан. Тэр дагуу л бид ажилласан.

Бид ирэх жил туршилтын үйлдвэрээ ашиглалтад оруулаад 6 сар ажиллуулж туршина. Тэндээ эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн ахуйн хэрэглээнд нийлүүлэхэд манай орны нөхцөлд хэр нийцэх вэ гэдгийг судалж мэдэх юм.

Нүүрсний метан хийг ашиглахад байгаль орчинд сөрөг нөлөө бий юү?
Өнгөрсөн 10 дугаар сарын 14-нд болсон Олон улсын байгалийн хийн холбооны чуулганд бид оролцоод ирсэн. Тэр чуулган дээр нүүрсний давхаргын метан хийг байгальд хамгийн ээлтэй түлш гэж зарлаж байсан. Тэгэхээр бидний энэ төслийн хувьд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаар суурь, хашаа хатгах зэрэг нөлөөллийг эс тооцвол байгальдаа ээлтэй үйл ажиллагаа гэж хэлж болно. Учир нь үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээнд агаар мандалд шууд алдагдаж болзошгүй байсан хүлэмжийн хий болох метан хийг эдийн засгийн үр ашигтай байдлаар ашиглахын зэрэгцээ дэлхийн дулааралд хувь нэмэр оруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг төдий хэмжээгээр бууруулах сайн талтай юм. 

Метанаар ажилладаг цахилгаан станц байгуулах, айл өрхийн хийн хэрэглээг залгуулах зэрэг нь бүгд эко шийдэл юм. Гол эрсдэл гэвэл хийн олборлолт, дамжуулалт, ашиглалтын технологи битүү горимтой, аюулгүй байх ёстой. Технологид хий алдагдах ямар ч асуудал, өө сэв байх ёсгүй. Тиймээс бид үйлдвэрээ байгуулахдаа маш сайн судалж байна. Өвлийн нөхцөлд ажиллах горим ямар байх ёстой зэрэг нарийн асуудлыг нягт бодолцож шийдэх хэрэгтэй. Манай улсын хувьд хийтэй холбоотой ерөнхий стандартууд байдаг ч нарийн стандартууд дутмаг байна. Иймд бид энэ чиглэлд олон улсын бүхий л нарийн стандартын түвшинд буюу бүсчилсэн стандартуудыг мөрдөж ажиллана.

Метан хий дулааны өндөр үр ашигтай, хямд гэж ярьдаг. Та бүхэн энэ төслөөр Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлыг шийдэж чадна гэж итгэж байна уу?

Метан хий нь 98%-ийн шаталттай. Ямар ч тортоггүй, үнэргүй, бүрэн шаталттай. Энэ бол үр ашгийнх нь тухай хамгийн энгийн тодорхойлолт юм. Зарим төрлийн шатах хийг айл өрх дулаан гаргах үүднээс ашигладаг ч тортог гаргаад байдаг нь бүрэн шаталт явагдахгүй байна гэсэн үг. Метан хийн хувьд тийм зүйл үгүй. Энэ төсөл маань Улаанбаатар хотын утааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэ ажлыг бид хийх нь чухал. 50-60 жилийн өмнө Лондон болон Европын том том хотуудад утааны асуудал гамшиг болж байсан. Тэд хэрхэн энэ асуудлаа шийдсэн бэ гэхээр хий ашиглаж эхэлснээр шийдсэн. Манай улс юун түрүүнд олборлолтоос доошхи түвшний нүүрсний давхаргын хийн нөөцийн судалгааг хийх ёстой.  

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл байхгүй байна

  • НДМ ОЛБОРЛОХ ЦООНОГТ БАЙГАА УСЫГ ЗАЙЛУУЛАХ
    ШААРДЛАГА ГАРДАГ ЯМАР АРГАЧЛАЛ ХЭРЭГЛЭХ ГЭЖ БАЙНА ВЭ ХАРИУ
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • НДМ ОЛБОРЛОХ ЦООНОГ БАЙГАА УСЫГ ЗАЙЛУУЛАХ
    шаардлага гардаг ямар аргачлал хэрэглэх гэж байна вэ хаиу
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • метан олборлож буй цооногт ус илэрвэл ямар
    технологи хэрэглэх вэ хариу өгнө үү
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • метан олборлох цооногт устай бол ямар технологи
    хэрэглэх вэхариу өгнө үү
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • олборлох технологи ойлгомжгүй байна цооногт устай
    нөхцөлд ямар технологи хэрэглэх вэ
    2017 оны 03 сарын 25 | Хариулах
  • уастай цооногоос метан хийг ямар аргаар олборлох
    усыгнь зайлууулах уу
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
  • устай цооногоос ямар аргаар метан хий олборлох вэ
    усыг нь шавхах уу
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00