SEW-EURODRIVE дамжуулгын төвөө Монголд байгуулна

2015-02-25 11:20

“СЕВ-ЕВРОДРАЙВ” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Б.Очирбаттай тус газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэтийн зорилтийн талаар ярилцлаа.


Танай компани яагаад Монгол улсыг зорих болсон талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлэх үү? Эдийн засгийн хувьд тийм ч амаргүй үед Монголд төлөөлөгчийн газраа нээсэн байна.

Манай улсад нэг үе уналтад ороод байсан үндэсний үйлдвэрлэл сэргэхийн үед дотоод гадаадын хөрөнгө оруулалттай том жижиг үйлдвэрүүд бий болж, тэдгээрт ашиглагддаг тоног төхөөрөмжүүдэд манай бүтээгдэхүүн суурилуулагдан ирдэг болсон. Тухайн бүтээгдэхүүний сэлбэг эд анги, гарын авлага, нэмэлт мэдээлэл авахаар манай компанид хандаж эхэлснээр Монгол дахь тухайн зах зээлийн судалгаагаа бид эхэлсэн дээ. Судалгааны дүнгээр Монгол улсын ДНБ-ий өсөлт 17%-д хүрсэн. Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа маш ирээдүйтэй шинэ зах зээл болохыг олж тогтоосон. Мөн дэлхийд нэртэй томоохон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд дээрхи хэрэглэгчдийн захиалгаар тоног төхөөрөмж үйлдвэрлэн Монголд нийлүүлэх болсныг мэдсэн. Мөнхүү судалгаагаар юу харагдсан гэхээр манай компани болон бүтээгдэхүүний талаар тухайн үйлдвэрүүдийн цөөн тооны ажилтнуудаас өөр өргөн дэлгэр мэдлэгтэй хүн байхгүй байгааг олж харсан. Тийм болохоор эхний ээлжинд зах зээлийн судалгааг сайтар хийж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн өрнүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болох, шинээр гарч ирж буй зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг таниулж, хэрэглэгчдээ татах маркетингийн бодлого боловсруулах зорилготойгоор төлөөлөгчийн газраа байгуулсан.

Ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг вэ? Танай бүтээгдэхүүн дэлхийд аль хэр хэмжээнд байр сууриа эзлээд байна вэ?

Манай бүтээгдэхүүн гэвэл цахилгаан дамжуулга, үйлдвэрийн автоматжуулалтад ашигладаг хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүр, редуктор, давтамж хувьсгуур, тэдгээрийн програм хангамж зэрэг бөгөөд тэдгээрийг цогцоор нь зохион бүтээж үйлдвэрлэдэг юм. Энгийн шийдэлтэй бага оврын цахилгаан хөдөлгүүрээс эхлээд хүнд машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид ашиглаж болох маш өндөр хүчин чадалтай редукторууд, эрчим хүчний салбарын болон гүний уурхайн тэсрэлтийн хамгаалал бүхий мотор-редукторын иж бүрэн шийдэл, тэдгээрийн удирдлагад хэрэглэх давтамж хувьсгуурууд энд багтана. Хөдөлгүүрийн хүчин чадал 0,18-250 кВт байх бол редукторын дээд мушгих момент нь 475 кНм хүчин чадалтай бүтээгдэхүүнээс хэрэглэгчид маань сонголтоо хийж болно гэсэн үг. Энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд мотор-редукторын үйлдвэрлэлээрээ Ази, Америк, Африк, Зүүн Европын бүсийн зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүний 45%-ийг дангаар үйлдвэрлэн нийлүүлдэг. Мөн Европ тивд ч ижил хувь эзэлдэг. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахаар бүх байгууллага эрэлхийлэх болж. Дэлхийн дулаарал явагдаж буй өнөө үед аль ч компанид хийж буй бүтээгдэхүүн нь тухайн байгальд ээлтэй шалгуурт хэр тохирч байна вэ? гэсэн асуулт урган гардаг. Манай байгаль орчинд ээлтэй чанарыг бүрдүүлж буй тэр үндсэн нөхцөл нь ашигт үйлийн коэффициент өндөр байдаг явдал юм. Öàõèëãààí õºäºëã¿¿ð¿¿äèéí îëîí óëñûí ñòàíäàðòûí IE4 àíãèëëûí ìàíàé á¿òýýãäýõ¿¿íèé àøèãò ¿éëèéí êîýôôèöèåíò 98 %-ä õ¿ðäýã. Манай тоног төхөөрөмжийн гангийн хатаалт, араа шүдний бат бэх байдал зэрэг нь удаан эдэлгээний гол үндэс байдаг ба нэг бүтээгдэхүүнийг удаан эдлэх нь үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, хүн цаг хэмнэлт, тэдгээрт ашиглагдах байгалийн нөөц баялгийг хэмнэдэг гэж үзэж болно. Эрчим хүчний хэмнэлтийн талаар нэг жишээ дурдахад, Австрийн Вена хот дахь Coca Cola-гийн үйлдвэрт ашиглагдаж байсан хуучин стандартын хөдөлгүүрүүдийг дээр дурдсан ангиллын дагуу үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээр орлуулан хэрэглэхэд эрчим хүчний зарцуулалт 60%-иар буурсан дүнтэй гарсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт.


Дэлхийд танай бүтээгдэхүүн үнэхээр түгэн дэлгэрч чаджээ. Тэгвэл танай компанийн бүтээгдэхүүн эдүгээ Монголд хэр дэлгэрээд байна вэ?

Бид анх судалгаагаа эхэлж байхад бидэнд хандсан хандалтаар нь ангилахад хүнсний үйлдвэрийн тэр дундаа төрөл бүрийн ундаа үйлдвэрлэгч компаниуд зонхилж байсан. Тэдгээрээс дурдвал АПУ, MCS-ийн Tiger, Coca Cola-гийн үйлдвэрүүд багтаж байсан. Мөн уул уурхайн ханган нийлүүлэгч компаниудаас үнийн санал, нэмэлт мэдээлэл ирүүлэх хүсэлтүүд ирж байсан ба тэдгээрт хариу өгч хариуцан ажиллах ажлыг ОХУ-ын Санкт Петербург хотод төвтэй Евразийн кластер ба Казахстаны Алмата хотод төвтэй манай компанийн Төв Азийн бүсийг хариуцсан салбарт даатгасан. Өдгөө энэ хоёр төвийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг.Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр зөвхөн хүнсний үйлдвэрлэл биш бид Монголын олон салбарт хэрэглэгчидтэй гэдгээ мэдсэн. Жишээ нь уул уурхайн томоохон төлөөлөгчид болох Оюу Толгой, Энержи Ресурс, Бороо гоулд, барилгын салбарт Эрчим хүчний барилга угсралтын трест, хүнсний салбарт Улаанбаатар гурил, Эрдэнэт фүүдс, Өег гурил, Витафит, Pepsi гээд үндэсний үйлдвэрлэгч нарыг нэрлэж болно. Явцын дунд эрчим хүчний салбарт ДÖСтанцууд, уул уурхайн салбарт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр хэрэглэгчдийнхээ цар хүрээг тэлсэн. Мөн хэрэгжилтийн шатандаа явж буй манай томоохон компаниудын нэг МАК-ийн хөнгөн шохойн блокны үйлдвэр, цементийн үйлдвэр зэрэгт манай бүтээгдэхүүн суурилуулагдсан байгаа. Бид Монголын цахилгаан станцуудтай хэрэгжүүлэх төслүүдэд олон ондоо редуктор байснаас ижил редукторууд тавихыг санал болгож байна. Нэмж хасч ажиллуулах болон засварлахад илүү хялбар, үр ашигтай шүү дээ.

Уул уурхайн тухайд холбогдуулаад ярихад уул уурхайн тухайн төсөл дээр ашиглаж буй тоног төхөөрөмж, хүнд машин механизм, конвейер нэг цаг зогсоход гарах алдагдал ямар байх вэ? Тэр үйлдвэр чанаргүй, дууриамал бүтээгдэхүүн ашиглаад түүнийг сольж угсрах болгонд гарах зардал өндөр байна.

Чанартай бүтээгдэхүүнийг графикийн дагуу засвараа хийгээд ашиглаад явбал үйлдвэрлэл тэр хэрээр сайн байна. Хэн ч алдагдал хүлээхийг хүсэхгүй. Илүү үнэтэй ч гэсэн найдвартай ажиллагаа гэдэг үүднээсээ маш их давуу талыг манай бүтээгдэхүүн олгож байдаг. Гурван шаталбарт араатай байлаа гэхэд эхний шатны араа 7 жилийн дараа засварт орно гэдэг нь өөрөө их боломж, хоёр дахь шатныхыг 9 жилийн дараа гэдэг нь дахиад л ашигтай тал. Манай тоног төхөөрөмжийн өөр нэг давуу тал бол мотор редукторыг бүтнээр нь захиалахгүйгээр зөвхөн сэлбэгийг нь солиход шинэ юм шиг ажиллана. Зарим үйлдвэрлэгч бүтнээр солихыг шаарддаг. Манай улс газар зүйн байрлалын хувьд далайн түвшнээс мянгаас дээш метрийн бүсэд орших тул редукторын хөргөлтийн тос халах магадлал өндөр. Бид Монголын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүндээ 1000 метрээс дээш гэсэн нэмэлт тохируулгыг ашигладаг. Гадаа ил задгай ашиглагдах төхөөрөмжийн үзүүлэлт -40-өөс +40 хэмд тохируулагдсан байдаг. Иймд редукторын корпус хүйтнийг тэсвэрлэх чадвартай байх юм. Манай компанийн бүтээгдэхүүнийг FLSmidth, TAKRAFT, OUTOTEC, Thyssenkrupp зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд ашигладаг. Энэ бол манайд үйл ажиллагаа явуулж буй компаниудын зах зухаас дурдахад шүү дээ. Нэрлээд байвал маш урт жагсаалт болно л доо.


“СЕВ-ЕВРОДРАЙВ”-ийн бүтээгдэхүүний давуу тал нь? Ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлог юу вэ?

Манай давуу тал гэж хэлж болох хамгийн гол зүйл бол арвин их туршлага. Öахилгаан дамжуулгын технологи хөгжиж эхлэх тэр цаг үед эх ундарга дээр нь байсан бөгөөд 80 гаруй жилийн туршид манай компанийн боловсруулсан технологи, шинэлэг санаа, шийдлүүд, бүтээгдэхүүний чанар, боловсон хүчин зэрэг нь биднийг бусдаас илүү гэдгийг баталдаг. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр манай өрсөлдөгч компаниуд орон тоогоо цомхотгож, зарим нь бүр дампуурч байх үед манай компанийн ажилтнуудын тоо буурах биш бүр өссөн дүнтэй гарч байсан. Манай зохион бүтээх төвд 550 гаруй хамгийн өндөр мэргэжлийн инженер зохион бүтээгчид ажилладаг. Бүтээгдэхүүнийхээ онцлогуудаас дурдвал: овор хэмжээ бага, бүтээгдэхүүний өргөн сонголт, маш олон стандарт шийдэл, эрчим хүчний хэмнэлтийн хэд хэдэн ангилалын дагуу хийгддэг, дэлхийн ямар ч улсад ашиглаж болох, материал боловсруулалтын нарийн технологи, техникийн дэмжлэг туслалцаа, сэлбэгийн хангамж, үнэгүй програм хангамж болон гарын авлагуудаар хангадаг зэргийг хэлж болно. Тэгээд ч чанарыг эрхэмлэн хямд чанаргүй бүтээгдэхүүнийг хоёр дахиж худалдаж авдаггүй хэрэглэгчиддээ бид хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгохыг эрхэм зорилгоо болгодог. Илүү хямд үнэтэй бүтээгдэхүүнийг авч ашиглах нь эхэндээ эдийн засгийн хувьд хэмнэлттэй санагдаж болох ч найдвартай тогтвортой ажиллагаа хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг. Манай бүтээгдэхүүн суурьлуулагдсан тоног төхөөрөмжийг ашиглаж дуусаад дараагийн хэрэглэгчид борлуулан, мөнгөө эргүүлээд олох бүрэн боломжтой.

“СЕВ-ЕВРОДРАЙВ”-ын үйлдвэрлэдэг редуктор, цахилгаан мотор, давтамж хувьсгууруудыг ямар ямар төхөөрөмжид суурилуулан ашиглах боломжтой вэ?

Товч бөгөөд тодорхой хэлэхэд хаана механик хөдөлгөөн үүсэж байна тэр бүрт манай бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой. Урсдаг цахилгаан шат, автоматаар нээгдэж хаагдах хаалга, үйлдвэрийн конвейер, өргөгч цамхаг, төрөл бүрийн өргөх тээвэрлэх хэрэгслүүд, чулуу бутлуур, тээрмүүд тэдгээрийн автомат удирдлага гээд хаа сайгүй хэрэглэж болно. Манай бүтээгдэхүүнийг дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч нар, эрчим хүчний болон уул уурхайн компаниуд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж болон роботжсон техникт хэрэглэдэг.

Танай компанийн төхөөрөмжүүд зөвхөн уул уурхай төдийгүй бусад бүхий л салбарт өргөн тархсаныг та сая ярилаа. “СЕВ-ЕВРОДРАЙВ” манай улсад орж ирснээр Монголд ямар үр өгөөжтэй байх талаар дэлгэрүүлэхгүй юу?

Бид үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монголын олон үйлдвэр, компаниудын ажилтай нь танилцаж явахад манай улсад мэргэжлийн боловсон хүчний дутагдал их буйг олж харсан. Иймээс бид үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран ажиллаж боловсон хүчнийг нь дамжуулгын техникийн талаарх сургалтад хамруулахаар ажиллаж байна. Шаардлагатай бол бид сургагч нараа урьж байгууллагууд дээр нь сургалт явуулах, аль эсвэл өөрийн зохион байгуулдаг сургалтууддаа хамруулж байгаа. Мөн шаардлагатай хуучин технологи бүхий бусад үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг өөрийн бүтээгдэхүүнээр сольж, шинэчлэл хийхэд шаардлагатай бүх тооцоолол зураглал зэргийг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа. Тухайн хэрэглэгч ижил төрлийн бүтээгдэхүүнийг сольж шинэчилсэн туршлагыг үзэж судалъя гэвэл бид танилцуулах аяллыг нь зохион байгуулж, замын зардлын зарим хэсгийг нь хүртэл гаргаж хэрэглэгчидтэйгээ хамтран ажиллаж, мөн өөрийн үйлдвэрүүдээ үзүүлж танилцуулах аяллыг зохион байгуулдаг. Бас бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хамгийн богино хугацаанд нийлүүлдэг. Хамгийн гол нь шаардлагатай үед үйлдвэрт нь очоод заавар зөвлөгөөг өгч, тооцоолол зураглал хийж, хэрэгцээт бүтээгдэхүүнийг сонгоод өгнө гэдэг бол хэрэглэгчдэд маш их дөхөм болдог гэсэн үг.


Танай Монгол дахь салбарын үйл ажиллагааны ирээдүйн төлөвлөгөөнд ямар зорилтууд тусгагдсан байгаа вэ? Энэ нь цаашдын Монгол дахь хөгжлийн хэтийн төлөвтэй хэрхэн уялдах вэ?

Монголын ирээдүйн хөгжлийн гарц гэгдэж буй өөрийн аж үйлдвэрийн цогцолборуудтай болохын цагт, байгалийн баялгаа нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд борлуулахын цагт, аж үйлдвэрийн зайлшгүй хэрэглээний нэг болох цахилгаан дамжуулгын бүтээгдэхүүний, тодруулбал мотор-редукторын угсралтын цех буюу бидний нэрлэдгээр дамжуулгын технологийн төвтэй болохыг зорилгоо болгож буй. Бид энэ үйлдвэрээ 2018-2019 онд байгуулахаар зорьж байна. Үйлдвэрлэгчээсээ алслагдсан газар зүйн байршил, тээвэрлэлтийн өндөр зардал, цаг хугацааны хүчин зүйлээс хамааран бид энэхүү төвийг барьж бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Манай үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний агуулах ажиллуулна гэсэн ойлголт байдаггүй л дээ. Яагаад гэвэл тоног төхөөрөмж болгон өөрийн онцлогтой, үзүүлэлттэй, тэдгээрт ашиглагдах дамжуулгын техник нь өөрөө хүчин чадал, угсралтын байршил, ашиглагдах орчин, цаг уурын нөхцөлд тааруулах гээд зөндөө олон үзүүлэлтийг харгалзан үзэж үйлдвэрлэх шаардлагатай байдаг тул тэр бүгдийг үйлдвэрлээд бэлэн байлгана гэдэг маш их зардалтай, төвөгтэй ажил л даа. Ер нь бидний багцаа тооцоогоор манай үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний 40 сая гаруй хувилбар бий гэж үздэг. Тэр болгоныг агуулахад байршуулна гэдэг бүтэшгүй тул бид үйлдвэрлэлээ захиалгын дагуу явуулдаг. Хэрэв бид угсралтын төвөө эндээ байгуулчихвал эд ангиудыг том үйлдвэрүүдээсээ татан агуулахад байршуулан, хэрэглэгчийнхээ захиалгын дагуу угсран, стандартын шаардлагын дагуу бичиг баримтыг бүрдүүлж баталгаат хугацаатайгаар маш богино хугацаанд нийлүүлэх боломжтой гэсэн үг. Өнөөдөр манай улсад энэ чиглэлийн зохион бүтээх төв, бие даасан технологийн төв болон үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж байхгүй тул “СЕВ-ЕВРОДРАЙВ” шиг компаниуд өөрсдийн салбараа нээн ажиллуулж байгаа нь маш зөв зүйтэй гэж үздэг. Мөн танай сэтгүүлээр дамжуулан бидэнд итгэн, манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болон ирээдүйн хэрэглэгчиддээ талархал илэрхийлэхийн сацуу улс орноо хөгжүүлэх их үйлсэд тань их амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00