Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн сургалт боллоо Манай улс энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, энэ хүрээнд бүх үйл явцыг цахимжуулахаар болоод байгаа юм. Ийнхүү салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн танхимын сургалтыг (2022.04.15) зохион байгууллаа. Эхний удаад сургалтыг танхимаар явуулсан бол цаашид Үндэсний геологийн алба сургалтыг цахимаар аж ахуйн нэгжүүдийн дунд явуулах бөгөөд ойрын хугацаанд сонгон шалгаруулалт явуулах талбайг нэгдсэн байдлаар зарлах юм байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг ойрын үед сэргээнэ Хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд ойрын үед цар тахлын улмаас хаагдсан зарим боомтуудын үйл ажиллагааг сэргээх, боомтын бүтээн байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдав. Тодруулбал, Сэхээ, Лаоемяо боомтын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж буйг дурдаад, ойрын үед нээх боломж бүрдсэнийг хятадын тал мэдэгдэв.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн тендерийн явц удаашралтай байна Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар (2022.03.31) санал солилцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм.
МУУҮА-ийн Бүх гишүүдийн хурлаар шинэ Гүйцэтгэх захирлаа сонгов Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) 2022 оны Бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Жилд нэг удаа хуралддаг тус хурал өнгөрсөн хоёр жил “Ковид” цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ удаагийн Бүх гишүүдийн хурлаар ассоциацийн 2021 оны ажлын тайлан, энэ жилийн шинэ төлөвлөгөөгөө хэлэлцэн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн шинэлэг зүйлүүд тусгагдсан гэдгийг ассоциацийн төлөөллүүд хэлж байна.
ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо Зүүнбаян-Ханги чиглэлийн 226км үргэлжлэх төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги - Мандал боомттой холбогдоно. Тус төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс Хятадын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллароор бууруулна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 3200 тонн зэсийн баяжмал тээвэрлэв Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Оюутолгой" ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна.
Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээг үзэглэв ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2022.02.28) гарын үсэг зурлаа.
УБТЗ: Төмөр замын тээврийн хориг бүрэн цуцлагдаагүй Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний аргачлалын талаар сургалт болно Монгол, Австралийн засгийн газрууд Австрали Монголын Эрдэс Баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП2)-ийг хэрэгжүүлж буй төслийн хүрээнд уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд оролцогчид, мэргэшсэн мэргэжилтнүүд, үнэлгээчдэд зориулан дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал Австралазийн Уул уурхай, Металлургийн Институт (AusIMM – Australasian Institute of Mining and Metallurgy)-ээс ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН код (VALMIN Code)-ын тайлагнал, арга аргачлал, МОНВАЛ хорооноос МУ-ын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний “МОНВАЛ код (MONVAL Code)-ын танилцуулга, мэргэжилтний ёс зүй” сургалтуудыг зохион байгуулах ажээ.
Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс "Оюутолгой"-г цахилгаанаар хангах гэрээг үзэглэлээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюутолгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” ХХК (2022.01.26) гарын үсэг зурлаа.
Цагаанхадны тээвэрт гарч чадаагүй жолооч нарт давуу боломж олгоно Уулзалтаар нэгдүгээр сарын 12-нд Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбооноос тавьсан нэг ч рейс хийгээгүй тээвэрчдийг бөмбөлөгт оруулж сар шинийн баяраас өмнө тээвэрт гарах бололцоо олгох асуудлыг шинээр баталсан хуваарьт оруулсан тухай Гашуунсухайт боомтын төлөөлөгчөөр томилогдсон Ш.Эрдэнэжаргал мэдэгджээ.  Тодруулбал шинэ хуваарьт шинээр шилжин орсон 12 бөмбөлөгт тээвэр/рейс хийгээгүй жолооч нар багтааж оруулсан байна.
“Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы цахим хурлаар 2022 оны төлөвийг хэлэлцэж байна Швейцарийн Давос хотноо жил бүр зохиогддог "Дэлхийн эдийн засгийн чуулган" энэ удаад цар тахлын шинэ хувилбарын улмаас танхимын хурлаа оны сүүл хүртэл хойшлуулсан. Тэгвэл "Дэлхийн эдийн засгийн чуулган"-ы зүгээс "Davos Agenda" цахим хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж (2022.01.17-21) байна. Энэ удаагийн арга хэмжээ "Дэлхийн нөхцөл байдал" сэдвийн дор болж байна. Ингэснээр уг арга хэмжээ нь дэлхийн удирдагч нарын хувьд энэ оны төлөвийг тодорхойлж, санал бодлоо солилцсон анхны арга хэмжээ болж байгааг чуулганыг зохион байгуулагчид тодотгожээ.
Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийн зардлыг улс хариуцаж байна Зам тээвэр, хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Боомтын зөвлөлөөс Замын-Үүд-Эрээн чиглэлийн боомт дахь ачаа тээврийн асуудлаар өнөөдөр /2022.1.18/ мэдээлэл хийлээ.
Нүүрс тээврийн компаниуд болон жолооч нар туйлдаж байгааг сануулав Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэр хийдэг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2022.01.13) Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ. Цагаанхадны суурьшлын бүсэд 30 - 180 хоног тээвэр хийж чадалгүй хүлээлтийн байдалд ажил орлогогүй сул зогсож байгаа жолооч нарт сар шинийн баяраас өмнө боломж олгох шаардлагыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
Шатахуун импортлогчдыг сард нэг удаа шалгана Ашигт малтмал газрын тосны газраас (АМГТГ) өнөөдөр /2022.1.12/ шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шалгалт явууллаа.
“Ураныг газар доор уусган олборлох нь хамгийн тохиромжтой” Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.
Газрын тос дамжуулах хоолойн тендерт шалгарсан компанитай хийх гэрээг боловсруулж байна Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан байна. Одоо ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. 
АМНАТ–ийн жишиг үнэ нь татварын дарамт үүсгэж байна гэв Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр  /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг  2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.   
Тээвэрчдийн холбоо: Тээвэрчдээ 2000 шланзтай нь хотод авчирна “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
2 3 4 5 6 7 8