Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Энэ онд багтаж нүүрсний сонсгол хийнэ

УИХ нүүрс тээвэр, импорттой холбоотой сонсгол хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байна. Энэ онд багтаж, сонсгол хийхээр тус ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Засгийн газар өнгөрсөн жил нүүрсний хулгайг зогсоох, Монголд орж ирэхгүй байгаа орлогыг оруулдаг болохын тулд 362 дугаар тогтоол гаргасан. Тэр үед Монгол Улс 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байв.  Нүүрс тээврийн компаниудын 90 орчим хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай байсан тул татвараа харьяаллын дагуу Хятадад төлдөг байсан юм. Засгийн газар энэ мөнгийг эх орондоо оруулж ирэх зорилго тавьсны үр дүнд 4.2 орчим тэрбум ам.долларын нөөцтэй болжээ.