Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Экспортын нүүрсний 66 хувь нь Бугат хотын гангын үйлдвэрт хүрдэг

Манай улсаас экспортолдог нүүрсний 66 хувь нь Гашуунсухайт, Хангийн боомтоор  ӨМӨЗО-ны Бугат хотод, 17 хувь нь Шивээхүрэнгийн боомтоор  Гансу мужийн Жүи хотод, 9 хувь нь Замын-Үүд Эрээний чиглэлээр Хэбэй мужийн Таншань боомтод хүрдэг байна.

Нүүрсний экспортын өчигдрийн арилжааны мэдээнээс харвал, “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,528,000 юань буюу 3,095,512,320 төгрөгөөр зарагдсан байна. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 291,000 ам.доллар буюу 1,007,421,630 төгрөгөөр  арилжаалагджээ.

Энэ өдөр нийт 4,398,805,524 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулснаас ТOП-20 индекс 0.59% хувиар буурч, 34,866.10 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,093,442,660,268 төгрөг болсон мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар биржээр арилжаалсан нүүрсний дуудах доод үнэ 1250 юань бөгөөд “Энержи Ресурс” ХХК 2 багц буюу 6400 тн баяжуулсан коксжих нүүрс арилжаалахаар зарлаад байна.