Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
БАРИЛГА, ЗАМ ТЭЭВЭР, ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮЗЭСГЭЛЭН -БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2020  Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын  23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч хоёр өдрийн турш бараа материал, техник технологио дэлгэн үзүүлэхээс гадна салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн явуулна.
“Нөхөн сэргээлт-2020”  хяналт, шалгалт  хоёр сар үргэлжилнэ Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.  Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй болсон байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталдаг бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг орон нутгаас томилогдсон ажлын хэсэг хүлээн авч дүгнэдэг байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 42 км, Тавантолгой- Зүүнбаян чиглэлд 47 км төмөр зам бариад байна “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н. Удаанжаргал “Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам барьж байна гэх мэтээр худал, баримтгүй, мэргэжлийн бус мэдээлэл цацагдлаа... Манай компани уг төмөр замын ажилд чанарын хяналтыг нь хариуцан ажиллаж байна. Манай инженер, техникийн ажилтнууд төслийн талбайд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд уг төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол монголчууд барьж буй, чанартай бөгөөд маш богино хугацаанд гүйцэтгэж буй, манай улсын түүхэнд бичигдэн үлдэх бүтээн байгуулалт байх болно гэдгийг тодотголоо.  
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд батламж гардууллаа Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх  “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдээ хүлээн авч,  хүндэтгэл үзүүлжээ. Тус газрын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй судалгааны чиглэлийг тодорхойлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэгтэй “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг Үндэсний хөгжлийн газрын даргын дэргэд байгуулан  ажиллаж ирсэн юм.
Монгол Нүүрс 2020 ном хэвлэгдэн гарлаа Салбартаа ажиллаж хөдөлмөрлөн, бодит туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийн дүгнэлтүүд болон дотоодод тулгамдаж буй асуудлууд, технологи,  гадаад нөхцөл байдал, зах зээлийн шинжилгээний мэдээллийг хамруулсан цогц бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас эрхлэн гаргасан байна. “Монгол нүүрс-2020” нэртэй энэхүү бүтээлд цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон бөгөөд ийм төрлийн бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас анх удаа эрхлэн гаргаснаараа  онцлогтой.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг барилаа Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82%, хоолойн ажил 67%, худаг усны ажил 84%-тай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 км-ийг барьж дуусгалаа.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет  ХХК-иудыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100% ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ. Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.
ЗГ: Тавантолгойн станцын санхүүжилтийг төр хариуцаж, 450МВт-ын хүчин чадалтай байхаар тогтов ​​​​​​​Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар (2020.04.08) Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулахтай холбоотой чухал шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн мэдэгдлээ. Уг шийдвэрээр Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр буюу Оюутолгой төслийн өргөтгөл шатны санхүүжилтэд станцын зардлыг оруулахгүй байхаар тогтлоо. Түүнчлэн станцын нийт хүчин чадлыг 300МВт бус 450МВт байхаар тогтсон байна. Станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар тооцож буй аж. Уг төслийн хөрөнгө оруулалтын зардал 600 сая ам.доллар байх төлөвтэйг салбарын сайд мэдэгдлээ.
Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нүүрс экспортолж эхэллээ Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
"Mongolia Mining 2020" олон улсын үзэсгэлэн түр хугацаагаар хойшиллоо Mongolia Mining 2020 - Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нь энэ оны 4 сарын 08-10 ны хооронд зохион байгуулагдахаар товлогдсон, бэлтгэл хангагдаж байсан. Гэвч дэлхийг хамарсан Корона вирусийн халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан үүссэн онцгой нөхцөл байдлаас үүдэн үзэсгэлэнг товлогдсон өдрөөс хойшлуулах болсноо үүгээр мэдэгдэж байна. Одоогоор бид тодорхой хугацаа зарлах боломжгүй ч үзэсгэлэнд оролцогч, хамтран ажиллагч байгууллагуудын ажилд аль болох таатай байхаар, уул уурхайн улирлыг угтан зохион байгуулахыг зорьж байна.Нөхцөл байдалтай уялдуулан, шинээр өдөр товлож, зохион байгуулах хорооны зүгээс үзэсгэлэн болох өдрөөс 30 хоногийн өмнө албан ёсоор зарлах болно.
“Газрын ховор элемент” хөтөлбөрийг боловсруулж байна Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
Ашигт малтмалын баяжуулагчид оны ажлаа хэлэлцэж дүгнэлээ Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (МАМБХ) жил бүр өөрсдийн үйл ажиллагааг гишүүд, гишүүн байгууллагын болон холбоог үүсгэн байгуулсан ахмад үеийн төлөөллүүддээ тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилладаг юм. Тус холбоо 2019 оны ээлжит бүх гишүүдийн хурлыг энэ сарын 6-нд UВ Grand Hotel-д зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг МАМБХ-ны Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж холбооны үйл ажиллагааны тайланг, Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий 2019 оны санхүүгийн тайланг нийт гишүүддээ мөн танилцуулсан юм. 2019 оны хувьд МАМБХ-ны хувьд ололт амжилт ихтэй, төлөвлөсөн ажлуудаа 90%-тай  хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, тус холбоог үүсгэн байгуулагч, Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер М.Дамдинсүрэн “Уурхайчдын алдарын од” шагналыг хүртжээ.
Айлчлалаар Монгол, Оросын тал 15 баримт бичиг үзэглэжээ   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
ЗТХ-ийн сайд Оросын РЖД-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзав Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгч, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Москва хотноо аравдугаар сарын 28-нд “Оросын төмөр замууд” ХНН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, УБТЗ ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч О.В.Белозёровтой хоёр талын уулзалт хийлээ. Тус уулзалтаар, Зам, тээврийн хөгжлийн сайд Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх ажилд “Оросын төмөр замууд” ХНН-тэй хамтарч ажиллах, техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцжээ. Мөн талууд “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, техникийн шинэчлэлт хийх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаар тогтсон байна. 
"Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд”  УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх 500 хуудас бүхий товхимолыг гаргажээ. Энэхүү товхимолд Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүдийг монгол, англи хэл дээр хэвлэсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдох бүх эх сурвалж, бичиг баримтын эмхэтгэлд багтсан аж.
Монголын геологичид чуулж байна БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Төмөр замын ямар төслүүдэд Оросын тал хамтрах сонирхолтой вэ? ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.  Өнөөгийн байдлаар Монгол, Оросын талын хувь оролцоотой аж ахуйн ганц нэгж “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд шинээр барих төмөр замын төслүүдэд Оросын тал хамтрах талаар хаалттай хуралдаанаар санал солилцсон байна. Айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын Төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч “ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийллээ. 2018 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна” гэж мэдэгдсэн юм.     
“Сауд Гоби Коэл Транс”-ийн үйл ажиллагааг зогсоолоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм. 
Монголын уул уурхайн салбар дэлхийн чиг хандлага руу ойртлоо Дэлхийн уул уурхайн томоохон хуралд тооцогддог Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) 87 дугаар чуулга уулзалт энэ жил гуравдугаар сарын 3-6-нд зохион байгуулагдан нийт  130 гаруй орны 26 мянга орчим оролцогч төлөөлөгч хүрэлцэн ирлээ. 
Үндэсний геологийн албыг энэ жил байгуулна “Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулган өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагаа болж буй тус чуулган  нь Монгол Улсад  Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм.
4 5 6 7 8 9 10