Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ОХУ АИ92 шатахууны худалдаанд 35%, дизелийн түлшинд 5%-ийн хөнгөлөлт үзүүлнэ


Засгийн газар, УУХҮЯамнаас газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:

-2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганаар “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг батлуулсан.

-Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 160 дугаар тогтоолоор импортлогч аж ахуйн нэгжүүдийн худалдан авах Аи-92 бензинийн урьдчилгаа төлбөрт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын өрийн баталгаа гаргуулан Монголбанкны хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгуулсан.

-Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 161 дугаар тогтоолоор Аи-92 автобензиний гаалийн албан татварыг “0” төгрөг,  Дизель түлш онцгой албан татвар “0” төгрөг болгосон.

-УУХҮЯ-аас "Роснефть" НХН-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4, 5, 6 дугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр 840$/тн үнээр худалдан авахаар тохиролцсон. Харин долдугаар сарын эхээр "Роснефть" компанитай дахин хэлэлцэж долдугаар сараас 2022 оныг дуустал Аи-92 шатахууныг 830$/тн үнээр, ДТ-ийг сар бүрийн хил үнээс 5%-ийн хөнгөлөлттэй авах тохиролцоонд хүрсэн.

Аи-92 бензиний хувьд:

-Монгол улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын "Роснефть" компанитай 2018 оны тавдугаар сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.

-Уг гэрээгээр Монгол улсын худалдан авах Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний Платц (Platts) биржийн өмнөх сарын 1-ээс 25-ний хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг.

-Уг гэрээний зарчмын дагуу тогтсон Аи-92 бензиний зах зээлийн үнэ нь 2022 оны 4-6 дугаар сард тонн тутамдаа 1110-1200$ байсан бөгөөд 1 литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнэ нь 3171-3493₮ болж өсөхөөр байсан.

-Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд 4-6 дугаар сард 1 литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390₮ дээр тогтворжуулж, 4-6 дугаар сард зах зээлд борлуулагдах үнээс 1 литр тутамд 781-1103₮ буюу нийт 36 сая ам.долларын бодит хэмнэлтийг бий болгосон.

-Харин долдугаар сард тогтсон Аи-92 бензиний зах зээлийн үнэ нь 1285$ болж өмнөх сараас дахин 85$-оор өсөж, 1 литрийн жижиглэнгийн үнэ нь 3730₮ болж өсөх нөхцөл бүрдсэн. Энэ нөхцөл байдалд -Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дөрөвдүгээр сараас тогтоосон 2390₮-ийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр Аи-92 бензиний жижиглэнгийн үнийг 1 литр тутамд 1340₮-ийн хэмнэлттэй худалдан авах боломжийг бий болголоо.

-ОХУ-ын "Роснефть" компани нь Аи-92 бензиний үнэ дээр 4-6 дугаар сард 24.3-30.0%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байсан бол долдугаар сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байна. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн дээр үзүүлж байгаа энэхүү хөнгөлөлт нь Энэтхэг, БНХАУ-ын нефтийн үйлдвэрүүдэд нийлүүлж буй түүхий тосон дээр үзүүлж буй хөнгөлөлтөөс эдийн засаг талаасаа илүү бодит үр дүнтэй юм.

-Энэ хугацаанд импортлогч компаниудад ямар нэгэн татаас олгоогүй болно.

-Дэлхийн зах зээл дээр 2022 он гарсанаас хойш Аи-92 бензинийн хувьд хил үнэ тонн нь 747-оос 1285$ болж 72% өссөн бол Монгол Улсын хувьд жижиглэнгийн үнэ 6%-ийн өсөлттэй байна.

Дизель түлшний хувьд:

-Монгол улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын "Роснефть" компанитай 2018 оны тавдугаар сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.

-Уг гэрээгээр Монгол улсын худалдан авах Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний Platts биржийн өмнөх сарын 1-ээс 25-ний хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг.

-Дизель түлшний үнэ нь 2018 оноос зах зээлийн зарчмаар зохицуулагдаж ирсэн.

-Оны эхэнд дизель түлшний зах зээлийн үнэ 705$ байсан бол долдугаар сард 1295$ болж 83.7% өссөн бол дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2840₮-өөс 4030₮ болж 41.9% өсөлттэй буюу 2 дахин бага өсөлттэй байна.

-Энэ нь Засгийн газраас үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээний хүрээнд дизель түлшний онцгой албан татварыг “0” төгрөг болгосон болон бусад үе шаттай хэрэгжүүлсэн арга хэмжээний дүн юм.

-Нийт дизель түлшний импортын 70%-ийг бөөний худалдан авагчид буюу уул уурхай, зам барилгын компаниуд хэрэглэдэг бол Аи-92 бензиний үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг.

-ОХУ-ын "Роснефть" компанитай хэлцэл хийх явцад дизель түлшний үнийг бууруулах талаар саналыг тавьсан боловч ОХУ-ын дотоодын хэрэглээ эрс өссөн тул аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож байна. Иймд үнийг бууруулах боломжгүй харин он дуустал 5%-ийн хөнгөлөлт үзүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр анхааръя гэсэн хариу ирүүлээд байна.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл (2)

  • DR ADITYA (197.211.58.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 09 сарын 20 | Хариулах
  • Nomin (202.131.225.197)
    Yaj amidarna daa
    2022 оны 07 сарын 22 | Хариулах